Аливаа зүйл сайнтай муутай хоёр талтай байдаг. МАН-ын цэрэг эрсийн баяраар зохион байгуулсан "Ардын намын авхаалжтай эрчүүд" цэнгүүнд бяцхан хөвгүүд ая дуугаа өргөж, олны сонорыг мялаасан ч бас нэгэн бяцхан хөвгүүн ая дуугаа өргөж чадалгүй Булган сумын соёлын төвийн үүднээс буцсан юм. Үүний учир нь аав ээж нь МАН-ын гишүүн бус гэсэн "хөгийн" шалтгаан. Хоёрдугаар багийн Засаг дарга Ж.Сэргэлэн бяцхан хүүгийн аав ээж МАН-ын гишүүн бус гэсэн шалтгаанаар цэнгүүнд дуулуулахгүй гэж олны дунд хэлсэн нь олон хүнийг гайхшруулж, эгдүүцлийг нь төрүүлсэнг эх сурвалжууд ярьж байна. Хүн бүр МАН-ын гишүүн байх ёстой гэж үү? Хэн, хэзээ ийм журам гаргачихсан юм бэ? Багийн Засаг дарга аав ээж нь МАН-ын гишүүн биш гэж хэлээд жаахан хүүхдийг нүдэнд нь нулимстай буцааж буй нь байх л ёстой зүйлийн нэг гэж үү? Арай хэтэрч байгаа юм биш үү?

Л.Буд
Эх сурвалж: "Булганы мэдээ"