Хүн бие махбодио эрүүл байлгахын тулд баримтлах ёстой 10 зарчим байдаг гэнэ.

1.    Та өөрийнхөө бие мах-бодийг байгаль эхээс танд заяасан гайхамшиг гэдгийг байнга санаж байх учиртай.

2.    Элдэв зохисгүй хоол унд, ухаан самууруулах идээнээс тэвчин зайлсхийж сурах нь зүйтэй.

3.    Аль болох хамгийн цэвэр хоол унд бүтээгдхүүнээр хооллож байгаарай.

4.    Ажил амралтаа та зөв зохицуулж.бие махбодоо амрааж чаддаг байх хэрэгтэй.

5.    Түүнээс гадна таны эд эс бүхэн цэвэр агаар нарны гэрлээр дутагдаж байдгийг битгий мартаарай.
6.    Таны ухаан бодол, бие махбодь тааруухан байх үед хоол ундаа зохицуулж чаддаг байх учиртай.

7.    Бүхий л ухаан бодол, үг хэлээ тайван, цэвэрхэн байлгах хэрэгтэй.

8.    Түүнээс гадна урсан өнгөрөх бүхий л он жилүүдийг эрүүл гоо бие махбодийнхоо тулд зориулах ёстой юмдаа.

9.    Байгалийн хуулийн талаарх ухагдахуунуудыг байнга судалж мэдлэгээ өргөжүүлж,эрхэлдэг ажилдаа дуртай байх нь чухал юм.

10.    Эрүүл байх нь таны эрх. Энэ эрхээ эдлэгтүн гэсэн байгалийн хуулийг ямагт санаж явах ёстой юм.

Эх сурвалж: "Геолги Уул Уурхайн мэдээ" сонин