
"Шанхайн үзэл баримтлал"-г дэмжиж, тогтвортой тээврийн хамтын ажиллагааг ахиулъя" уриатай Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 12-р бага хурал энэ сарын 2-ны өдөр БНХАУ-ын Тяньжинь хотод боллоо. Уулзалтаар “ШХАБ-ын гишүүн орнуудын Тээврийн ажил хариуцсан салбарууд хоорондын “Торгоны замын өртөөнүүдийн хамтын ажиллагааны санамж бичиг”, “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 12-р бага хурлын хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталж, гарын үсэг зурсан нь бүс нутгийн дэд бүтцийн холболтын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд маш их түлхэц үзүүлэх гэв.
Уулзалтад Пакистан, Монгол, Беларусь, Киргиз, Тажикстан зэрэг орны тээврийн салбарын албан тушаалтнууд оролцсон байна. Уулзалтад оролцсон олон орны тээврийн салбарын хариуцлагатан нар Каспийн олон улсын тээврийн коридорын бүтээн байгуулалт, Хятад-Киргиз-Узбекистаны төмөр зам, Хятад-Казахстаны төмөр замын гурав дахь коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэх, Хятад-Европын ачааны галт тэрэгний өндөр чанартай хөгжлийг үргэлжлүүлэн ахиулах, олон талт тээврийн коридор, логистикийн төвүүдийг идэвхтэй байгуулах, олон улсын авто тээврийн жолооны үнэмлэхийг цахим хэлбэр рүу шилжүүлэх ажлыг дэмжих зэрэг тээврийн салбарт хамтран ажиллах талаар санал бодлоо гүнзгий солилцжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0