sonin.mn

2012 оноос хойш тасралтгүй УИХ-д сууж, гишүүн, сайдаар улиран ажиллаж буй Лувсанцэрэнгийн Энх-Амгалан өөрийгөө "MCS"-д одоо ямар ч хамааралгүй болсон гэдэг. Бичиг баримтын хувьд, санхүүгийн бүртгэлийн хувьд тэгсэн байж болно л доо.


Гэхдээ "Ил товчоо" сонинд ажиллаж байсан чадварлаг сэтгүүлч, яруу найрагч залууг "Хөрөнгө маань тусдаа болсоон" гэх хэмжээний хөрөнгөтөн болгосон гол ачтан нь түүний 16 жил ажилласан "МCS" групп юм. 


Өдгөө Л.Энх-Амгалангийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө нь л гэхэд 1000 орчим "Приус" машинтэй тэнцдэг болсон. Тиймээс ч Ж.Од, Ж.Оджаргал ба Л.Энх-Амгалангийн харилцаа дэндүү дотно.


Л.Энх-Амгаланг анх Сү.Батболд улс төрд оруулсан бөгөөд түүнээс хойш УИХ-ын гишүүнээр 4 удаа, УИХ-ын дэд даргаар 1 удаа, сайдаар 2 удаа ажиллаад байна.


Хачирхалтай нь Ухаа худагтай холбоотой дуулиан ид дэгдэж буй энэ үед MCS угшилтай Л.Энх-Амгалан дахиад л сайд болж магадгүй гэнэ. МАН-д өөр хүн олдохгүй байна уу? эсвэл өөр хүчин зүйл нөлөөлөөд байна уу?


Г.Борхүү