sonin.mn

СУИС, Монголын Урлагийн зөвлөл хамтран “Сэрсэн тал” cоёлын наадмыг энэ сарын 11-12-нд Хүй долоон худагт долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/-өөс энэ талаар өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тус наадамд СУИС-ийн багш оюутнууд, МУЗ-ийн уран бүтээлчид нийт 200 гаруй хүн оролцоно.

Энэхүү соёлын наадмыг шинэлэг агуулга, сонирхолтой арга хэмжээгээр өргөжүүлэн наадамчин олонд хүргэхийн тулд ССАЖЯ, Баяр наадмыг зохион байгуулах хороо, ХААН банк, Соёл урлаг хөгжүүлэх сан зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа ба наадмын үеэр “Сэрсэн тал” урлагийн тоглолт, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиол, нүүр будалт, хөрөг зураг, морьтны гайхамшиг шоу тоглолт зэрэг арга хэмжээ бoлoх аж.

  Цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор тус наадмыг олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байна хэмээн МУЗ-ын Олон нийтийн урлагийн боловсролын захирал Х.Оюундарь ярилаа.

М.Уугантамир

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг