Энэ оны дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Б.Ган-Очир гэгч нь эхнэрээ хардсаны улмаас хүзүүн тус газар нь мэс хүргэж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан. Улмаар Б.Ган-Очирт Эрүүгийн хуулийн 91.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнд холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шүүн хэлэлцэж 23.9 жилийн хорих ялаар шийтгэжээ.
Б.Ган-Очир нь эхнэрээ хөнөөсний дараа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өөрийн биеэр очиж хэргээ хүлээжээ. Прокурорын байгууллагаас уг хэргийг хянаж дуусаад Б.Ган-Очирыг 20.9 жилийн яллах дүгнэлттэйгээр шүүхийн байгууллагад шилжүүлээд байсан юм.
Я.Баяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0