sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж, зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныхан өгсөн билээ. Үүний дагуу өнөөдөр тус барилгыг буулгах ажлыг эхлүүллээ.




Тодруулбал, иргэн Л.Балдан-Очир 2017 онд амины орон сууцны зориулалтаар 260 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж барилгын ажлыг эхлүүлжээ.




Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Уг газрыг иргэн Л.Балдан-Очир эзэмшдэг. Барилгыг барихдаа эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааснаас гадна бохир усны ф700 мм голчтой төв магисртал шугам дээр барьж хамгаалалтын зурвасыг зөрчсөн” гэдгийг хэлж байв.