sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Унгарт хийж буй төрийн айлчлалыг тохиолдуулан 5 дугаар сарын 8-нд, ХТРТ Унгарын мэдээллийн хэрэгслийг дэмжих болон хөрөнгийн менежментийн сан хамтран Будапештэд “Хятад, Унгарын найрамдал-Үргэлжлүүлэн шинэ хуудас бичиглэе” сэдэвт дипломат харилцааны 75 жилийн ойд зориулсан хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээ зохиож, “Боломж ба Хятад орон” нэвтрүүлгийг Унгарт үзүүлэх, баримтат кино хамтран бүтээх, Унгарын Лист хөгжмийн академитай хамтран ажиллах төслүүд эхлүүлжээ.


Дээрх арга хэмжээнд Унгарын ерөнхийлөгч асан Пал Шмитт үг хэлж, Ерөнхий сайд асан Петер Мегиесси цахимаар илтгэл тавив. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, Унгарын мэдээллийн хэрэгслийг дэмжих болон хөрөнгийн менежментийн сангийн захирал Даниэл Папп, Унгарын Гадаад харилцаа, гадаад эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар оролцож үг хэлсэн байна.


Шэнь Хайшюн энэ үеэр: "Унгар бол Европ дахь Хятад улсын сайн анд, хуучин анд юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Унгарын хүмүүнлэгийн солилцоо баялаг агуулгатай өрнөж, ард түмэн, ялангуяа залуучуудын харилцан ойлголт, найрамдал нөхөрлөл гүнзгийрлээ. Хятад, Унгарын ард түмэн илүү ойлголцоход ХТРТ гүүр болохоор зүтгэж, Унгарын мэдээллийн хэрэгслийг дэмжих ба хөрөнгийн менежментийн сан, Унгарын мэдээллийн хэрэгслийн мэргэжил нэгтнүүдтэй өргөнөөр хамтран ажиллаж, хүмүүнлэгийн солилцоонд боломж бүрдүүлж, Хятад, Унгарын найрамдал харилцаа солилцоог нягтруулж гүнзгийрүүлэхийг дэмжиж байна" гэв.




Г.Бямба