ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Армени улсын Ерөнхий сайд Н.Пашинян нар Арменийн зарим мужаас Оросын цэргүүд ба хилчдийг гаргахаар тохиролцжээ. Энэ тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.
Арменийн талын хүсэлтээр Иран ба Турктэй залгаа хил дээр Оросын хилчид үлдэнэ гэдгийг тэрбээр тодруулсан байна.
Армени бол Оросын хилчид байрлаж буй цорын ганц улс юм. 1992 оны 9 дүгээр сарын 30-нд байгуулсан гэрээний дагуу Армени улсын Турк ба Ирантай залгаа хилийн шугамыг Орос ба Арменийн хилчид хамтран хамгаалж эхэлсэн бол 2021 онд Оросын хилийн цэргийн хянан нэвтрүүлэх цэгүүд Тавуш мужид Азербайжантай залгаа хилийн дагуу байгуулагджээ. Энэ оны 3 дугаар сард Пашинян мэдэгдэхдээ "хилийн энэхүү зурвасаас эхлэн Азербайжантай хамтарсан хилийн шугамыг шинэчлэн тогтоох үйл явц эхэлнэ" гэж байсан юм.
Үүний дараа хоёр талын тусгай комиссууд Баганис (Армени) — Баганис Айрым (Азербайжан), Воскепар (Армени) — Ашагы Аскипара (Азербайжан), Киранц (Армени) — Хейримли (Азербайжан) ба Беркабер (Армени) — Кызыл Гажилы (Азербайжан) тосгонуудаар хилийн шугам өнгөрнө гэдгийг харилцан тохиролцсон байна.
Энэ бол ЗХУ задрах үед Зөвлөлтийн тус хоёр бүгд найрамдах улсыг зааглаж байсан шугам юм. Ингэснээр Арменийн тал 4 тосгоныг Азербайжаны харьяанд шилжүүлэн өгч байна. Улмаар 4 дүгээр сард Пашинян “Оросын хилчдийг Тавуш мужаас гаргах” тухай ярьсан байна. Мөн 8 дугаар сарын 1 гэхэд Ереван хотын “Звартноц” олон улсын нисэх онгоцны буудлаас Оросын хилчид гарсан байх ёстой гэдгийг тэрбээр мэдэгджээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
оросын фашистууд өвөр кавказаас хөөгдвөө,,,,
эндээс гараад нигерт анусын цэргийн баазад анусыг хөөж гаргаад байрлаж байгаа ,арменд тэртэй тэргүй цэргүүд нь үлдэж л байгаашдее
ёая хүнээ турад алуулсан армени иран азарт хүрээлэгдсэн арменд азар үлдээгүй байхаа хоорондоо байнга алалцаад байсан одоо хэнтэйгээ алалцах вэ тэгээд орос цэргээ гаргаж байна