sonin.mn

АНУ-ын хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин дэгдсэнтэй холбог­дуулан Оросын хэрэг­лэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхны төлөө хяналт тавих холбооны алба (Роспотребнадзор) томуу­гийн вирусын эсрэг урьд­чилан сэргийлэх тарилга хийлгэх хэрэгтэйг сануулсан байна.

Хамгийн сүүлийн мэ­дээгээр АНУ-д 68 дахь төрлийн энтеровирусийн (HEV-68) дэгдэлтийн төв­шин нэмэгдэх хандлага­тай байгаа гэнэ.

Тус улсын Канзас, Колорадо, Миссури зэрэг гурван мужид наймдугаар сарын дунд үе гэхэд 1600 хүүхэд өвчилсөн байсан бол Хойд Каролина, Оклахома, Кентуки, Жоржиа, Огайо, Айова, Иллинойс, мужид ч уг өвчин бүртгэгдээд байгаа аж.

Өмнө нь АНУ-ын 10 муж улсад 1000 гаруй хүүхэд амьсгалын замын үл танигдах вирусын халдвар авсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Эх сурвалж: