ЭЗХЯ-ны “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголон чиглэлийн 5.5 км авто замын ажлыг “Арц Суварга”, “Бадрах Ойл” ХХК-ууд гүйцэтгэж байгаа бөгөөд ХБНГУ-аас “Хера холдинг” группийн оруулж ирсэн WIRTGEN SP500 болон АНУ-ын GOMACO брэндийн бетон дэвсэгч техник ашиглаж байгаа юм. Өнөөдөр тус техник технологийг үйлдвэрлэлийн талбайд танилцуулах уулзалт боллоо.
Wirtgen SP500 машин нь минутад 4 м өргөн 26 см зузаан, 6 м урт бетон зам дэвсэх хүчин чадалтай аж. “Арц Суварга” ХХК-ийн захирал Ш.Алтансүх “Арматурчлал бүхий цемент бетон даацын зам нь 60 жилийн настай” гэдгийг онцоллоо.
Энэ компани өмнө нь Оюу Толгой дахь онгоцны буух, хөөрөх зурвасыг ийм технологиор барьж байжээ. Харин авто замын салбарт бетон дэвсэгч техник ашиглаж байгаа анхны тохиолдол нь Сонсголонгийн зам болж байна. Сонсголон чиглэлийн авто замыг 1971 онд 280 м гүүрийн хамт барьж байсан бөгөөд том оврын хүнд даацын тээврийн хэрэгсэл байнга зорчдог ачаалал ихтэй зам учраас 90 гаруй хувийн эвдрэлтэй болоод байв.
Тиймээс энэхүү хэрэгцээ шаардлага, онцлогт тохируулж, тээврийн хэрэгсэл зорчих хэсгийг 16 м өргөн, хажуугаараа дугуйн болон явган замтай, суурийн үеэс гадна зөвхөн бетон хучилтын зузаан нь 26 см байхаар тооцжээ.
“Wirtgen SP500 машинаар дэвссэн бетон замын гадаргууг мөн брэндийнTCM 950 машинаар өнгөлж, авто замын аюулгүйн стандартад нийцүүлдэг” гэж “Арц Суварга” ХХК-ийн инженер Б.Болдхуяг ярилаа. Шинэ технологиор барьж буй 5.5 км даацын шинэ замыг ирэх 10 дугаар сарын 30-н гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Уг замын нийт төсөвт өртөг 23 тэрбум төгрөг болж байна. Үүнээс 16 тэрбум нь даацын замын өртөг бол бусад нь замыг өргөтгөх ажилтай уялдаж буй инженер дэд бүтцийн ажлын зардал юм байна.
Тухайлбал, энэ замд 100 гаруй сэтэлгээ хийж, ДЦС-4 болон бусад томоохон байгууллагын дэд бүтэцтэй уялдуулсан учраас инженерийн байгууламжийн зардал харьцангуй өндөр гарчээ. Тэр ч утгаараа дэд бүтцийн шугам сүлжээ засахын тулд энэхүү замыг дахин сэтэлж, гэмтээх шаардлагагүй болсон гэдгийг албаныхан хэлж байна.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Сайн байна. Өнөөдрийн зарим залуус үнэхээр өргөн хүрээтэй сэтгэж, бийлэгжүү зангарагтай ажиллаж улс орондоо сайхан зүйл хийж байгаа нь бахархмаар. Харин боловсрол мэдлэггүй, соёлгүй, архичин, хулайч, залхуу, худалч хэсгийг нь Гитлер ахын аргаар нэг бол гайгүй хүн болгож авах, эсвэл гайд гаргах хэрэгтэй юм шиг.
Mongoliin toriinxen exleed too sur 60 jil gej xudlaa 6 sar gej bichix geed medexgyi bicnij chadaxgyi aldaa gargaj baigaa yum Otgonbayr gishyynii 3 xan say tugrugiig 300 myngan dollar geed ELEGAVSAN SH DEE Darga naraasaa exleed zuu toolj surga
Зөв байна.Ер нь замыг бетондох хэрэгтэй асфальт бол гоёл.Хурдны зам 40 см,орон нутаг олон улсын чанартай зам 30см хотын зам 20см,зам талбай 10 см байдаг.Арай л үнэтэй хийгээд байна.Яг адилхан хийх хямд тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлнэ шүү.Ноёд оо утас:99927533,96610404