sonin.mn

Улсын бүртгэлийн байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар “Улсын бүртгэгч бэлтгэх хоёр дахь удаагийн ээлжит сургалт”-ыг өчигдрөөс эхлүүллээ.

Уг сургалтаар дамжуулан суралцагчид иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний төрлүүд, түүний онцлог, анхаарах асуудлууд, энэ хүрээнд дагаж мөрддөг хууль тогтоомж, дүрэм журам, улсын бүртгэгчийн эрх үүрэг, ажлын байранд тавигдах шаардлага, иргэний болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын цахимжуулалт, системтийн ашиглалтийн талаар мэдлэгтэй болохоос гадна ажлын байрны дадлага хийж бүртгэлийн  үйл ажиллагаатай газар дээр нь танилцах юм. Улсын бүртгэгч бэлтгэх тус сургалтанд төв,  орон нутаг, нийслэлийн болон гадны нийт 20 гаруй хүн хамрагдаж байна. Сургалт энэ сарыг дуустал үргэлжилнэ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг