sonin.mn

ОХУ-ын сансрын нисэгч Павел Виноградовыг ирэх 2016 оны намар сансрын тойрог замын станц руу нисэх багт бүртгэсэн байна.

Өнгөрсөн 2013 онд сансарт 60 насны ойгоо тэмдэглэсэн П.Виноградов дахиад нисэхдээ тойрог замд зургаан сар ажиллах гэнэ.

Энэ тохиолдолд тэрбээр хамгийн өндөр настай сансрын нисэгчдийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэх хэдий ч хижээл насандаа сансар мандалд хамгийн урт хугацаагаар ажилласан амжилтын эзэн болох юм. Урьд нь П.Виноградов 59 настайдаа задгай сансарт ажилласан анхны сансрын нисэгч болжээ.

Харин АНУ-ын иргэн Жон Гленн 77 настайдаа “Discovery” хөлгөөр сансарт нисч найм хоног ажиллаж, дэлхийн хамгийн хижээл сансрын нисэгчээр бичигдсэн аж. /Interfax.ru/

Эх сурвалж: