sonin.mn

Уг нь шvр сувд ч бил vv ямар ч байсан эрдэнийн чулууны нэртэй асан гэх энэ хvн хvмvvн заяанд төрсөн хvйсээ ч бараг мартсан мэт буйг бодоход амьдрал тvvнд ямар хатуу хандсан юм дээ гэж өөрийн эрхгvй дуу алдан халагласан юм.

Танилцсаны дараа тэрбээр “Би чинь 40-тэй, туулай жилтэй ш дээ” гэхэд нь миний нас сvvдрийг асууж байна гэж бодоод жил усаа хэлэхэд “За таны жил усаар би яах ч юм. Харин танд бол минийх бас нэг асуулт чинь байсан тийм vv” гэхтэй нь зэрэгцэн тvvнийг ”Уг хvн нь их л сэргэлэн, бас ч зэгсэн ухаантай юм” гэж бодсон маань оносон байсан.

“Намайг Буянаа гэхэд л болно. Манай энэ хавийнхан ч тэгж л дууддаг. Ер нь эр, эмийн аль нь болохыг минь ч мэддэггvй. Гэхдээ эр гэж боддог нь олон” гээд нэлээд хэдэн болзол тавьсаны дараа бидний яриа ийн эхэлсэн юм.

Гэхдээ тэр өсөх наснаасаа эхлэн сэтгэлийнхээ мухарт чандлан нууцалсан зvйлээ ярьж байгаа учраас би уйлаад байна л даа гэж тайлбарлаад намуухан ярьж эхэлсэн юм. Сонсохоос ч дагжин чичирмээр зvйлийг ярьж байх даа тэр цухалдаагvй, бас нэг ч удаа хараалын vг унагаагvйг хэлэх хэрэгтэй байх.

-Анхны асуултаа яаж эхлэхээ ч мэдэхгvй балмагдаад байна. Та яагаад намайг сонгох болов оо?

-Намайг ярихаас өмнө та балмагдаж байгаа бол их л мэдрэмжтэй хvн юм. Би таныг танина аа. Таныг эрvvл мэнд нийгэм, эрэн сурвалжлах сэдвээр бичдэгийг ч мэднэ. Таныг “Хvйс нь тодорхой бус” хvмvvст тусалж тэднийг сайн ойлгодгийг ч мэднэ.

Хэрэв та асуухаасаа айгаад байвал зургаахан настай жаахан охины амьдралд ямар их өвдөлт айдас хvйдэс, мэдрэгдсэн тэрнээс эхлээд би ярих хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ мэдэн будилсан асуулт таны хvнийг яриулдаг нэг арга ч бас байж болно тийм ээ.

-Vгvй дээ, надад итгээрэй, итгэж чадах нь уу?

-Ээжийн маань эгчийн хvv нь гээд 20 орчим настай ах намайг бузарласан юм даа. Ахтайгаа айл гэр болж зөндөө тоглодог байсан. Ээж нь аав нь гээд...тэгээд нэг өдөр өвөөгийнд маань хэн ч байгаагvй vед намайг бузарласан.

Уйлж айсан намайг “Ахын дvv хэнд ч хэлж болохгvй шvv. Тэгвэл хоёулаа зодуулна. Бас шоронд цуг хийчихнэ” гэсэн нь одоо ч сонсогдож байна. Жаахан байсан болохоор тvvнд нь итгэсэн.

Юмны учир мэдэхтэйгээ болсон хойноо ээждээ ч юм уу эмээдээ хэлчихмээр байсан ч ахтай минь хамт шоронд хийчихвэл нээрээ өдөр болгон зовох байх гэж боддог байлаа. Тэр явдал нэг удаа болсон юм биш тvvнээс хойш 5-6 удаа давтагдаж намайг гуравдугаар ангид ортол vргэлжилсэн.

Азаар эмээ минь өөд болсноор бидний холбоо тасарсан гэхэд болно. Би vргэлж аав ээжтэйгээ байх болж ах цэрэгт явсан гэснээр сураг тасарсан юм. Тvvний тухай би бодохыг ч хvсдэггvй.

Том болсон хойноо их л дөлгөөн, намбатай өвөө байдгийг нь сонсоод зад хэрэлдэж зодолдмоор, агсам тавимаар болдог ч хамаатан садныхан, ээж аав, ах дvv, vр хvvхэд, ач зээгийнх нь нэр хvндийг бодоод өөрийгөө тайвшруулдаг байлаа.

-Хэрэг хуучирдаггvй шvv дээ?

-Тэр хvн нийгэмдээ, гэр бvл, аав ээж, vр ачдаа ямар ч сайхан юм хийсэн байлаа ч миний хувьд аль эрт булшлагдсан байсан. Одоо харин жинхээсээ таалал төгссөн байна лээ.

-Та яагаад vvнийг ярья гэж шийдэв?

-Сэтгэлийнхээ мухарт тэр аймшгийг 34 жил авсалж чадсан ч одоо иймэрхvv хэрэг нийгэмд элбэгшээд тэр ч битгий хэл эрэгтэй хvvхэд хvртэл бэлгийн хvчирхийлэлд өртөж байна гэдгийг цагдаагийн хошууч эмэгтэй телевизээр ярьж байсныг сонсоод л ярихаар шийдсэн.

Хамгийн гол нь энэ хэргийг vйлддэг хvмvvс нь гэр бvлийнх нь ойр тойрны хvмvvс байдгийг хэлэх хэрэгтэй гэж шийдсэн. Ээж аавууд ажил төрөл гэсээр сунаж унах дөхсөн хvмvvс гэртээ орж ирээд алуулчихсан хvн аятай л унтдаг.

Намайг гуравдугаар ангид байхад хамгийн сvvлийн аймшигт явдал миний гэрт болсон. Аав маань хөдөө ажлаар явсан, ээж ажилдаа бас хөхvvл дvvд маань тvvртээд нам унтаж байхад нөгөө ах манайд ирж хоноод намайг хvчиндчихээд өглөө нь юу ч болоогvй юм шиг л яваад өгсөн. Би тэр явдлыг ах бид хоёр л мэдэж байгаа гэж боддог болохоос манайхан мэдсэн ч айж эмээгээд, яах ч учраа олоогvй байж мэднэ гэж одоо боддог юм.

-Тань шиг зовлон vзсэн хvн олон байдаг болов уу?

-Байж л байгаа. Хэлж чадахгvй л байгаа болохоос байж л байгаа. Манай хууль хянал­тын байгууллага, цагдаа, эмнэлгийнхэн хvний хувийн нууцыг хадгалж чаддаггvй учраас удам судар, нэр төр, ажил албаа бодоод хэлэхгvй байгаа гэж би боддог.

Үvнийг би зориг зvрх гарган ярьж байгаа нь эцэг эхчvvдэд” Цэцэг цэврvv шиг охин vрээ хайрла. Өөрсдөөсөө, өврөөсөө салгахгvй байлгаж байгаад нөхөрт гарга” зөвлөж буй гэдгийг ухаараасай. Тэгвэл тэд аз жаргалтай амьдарч чадна.

Ерөнхийлөгч хvртэл “Охин vрээ хайрла” энэ төрлийн гэмт хэрэг хийж байгаа хvнийг бvv өрөвд, өршөөл бvv vзvvл. Шоронд орсон ч тэр хvмvvс хамгийн адгийн хvмvvст тооцогддог” гэж хэлж байсан.

эгэхээр би өөрийнхөө зовлонг ярихыг хvссэн болоод, та цаг завтайдаа хоёулаа энд яриад сууж байгаа хэрэг биш байгаа биз. Энэ яах аргагvй нийгмийг тvгшээсэн хэрэг болчихоод байгаа учраас л зориг гаргасан юм. Бага насны хvvхдийг хvчирхийлэгчдийг хатуу шийтгэх хэрэгтэй.

-Та яаж энэ олон жил сэтгэлдээ тээгээд яваад байсан юм бэ. Тэр аймшиг таны амьдралд нөлөөлсөөр л байж дээ?

-Алхам ту­тамд нөлөөлж байсан. Юмны учир мэдэхтэйгээ болсон хойноо “Миний тухай хэн нэгэн мэдчихсэн байх вий. Ах өөрөө хvнд хэлчихсэн байвал яана. Би vеийнхнээсээ өөр байгаа даа. Эрт бэлгийн ажилд орчихсон хvvхэд их өөр байдаг гэсэн” гээд ургуулаад шаналдаг байсан.

Шилжил­тийн насан дээрээ ирээд би их өөрчлөгдсөн. Vеийн охид улам л эмэгтэйлэг болж байхад би тэс өөр, хэн нэгнийг vзэн ядаад байх болсон. Тэгж тэгж өөрийгөө vзэн ядаж илvv шийтгэсэн гэх vv дээ.

Хvсэл тачаалаа барьж дийлээгvй нагацаас болоод миний амьдрал өнөөдөр ийм болсон. Vvнийг ярьснаар сэтгэл минь онгойж ертөнцийг арай өөрөөр харах болов уу гэж бодож байгаа.

-Тэгнэ ээ. Өөрөөр харалгvй яахав. Уг нь та арай эрт хэн нэгэнд хэлсэн бол таны амьдрал тэр хугацаагаар өөрчлөгдсөн байх байсан болов уу?

-Магадгvй ээ. Гэхдээ та итгэлтай байна уу.

-Итгэлтэй, бас таныг биширч байна. Хvн танд ингэж итгэж байхад та өөртөө дvvрэн итгэлтэй байж чадах байх тийм vv?

-Би амьдралаа өөрчилнө гэж vе vе боддог ч тэр айдаст өдөр зурсхийж орж ирээд хамаг сайн сайхан бодлыг минь vргээчихдэг юм. Хар нялхаараа бузарлагдсан ч одоо хvнтэй сууна, хvvхэд гаргана гэж бодож байгаа. (Ийн хэлэхэд нь би өөрийн эрхгvй тvvнийг би тэвэрч vнссэн юм.)

-Чиний өмнө олон сайхан боломж бий. Чи залуу байна. Залуу хvнд сэтгэл зориг байхад бvх юмыг бvтээдэг шvv дээ?

-Тийм шvv. Гэхдээ энэ бол миний л асуудал. Харин өнөөдөр бага насны хvvхдийг хvчирхийллээс хамгаалахын тулд Монгол Улс юу хийж байгаа юм бэ. Хvний эрхийг жинхэнэ утгаар нь хөсөрдvvлсэн, тэр тусмаа хvvхдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж байгаа орны тоонд бараг л толгой цохиж явдаг юм билээ шvv дээ.

Тэгээд зурагтаар ямар их худлаа ярьдаг гээч. Тэгэхэд Америкийн иргэн болсон нэг эгч маань жилд гурван ч удаа цагдаад дуудагдан очсон байсан. Хvнээ байгаад л тэгж дээ гэж бодсон чинь 16 настай охиноо гадуур зугааллаа таних танихгvй хvнтэй уулзлаа.

Чамайг энд тэнд аваачаад янз бvр болгочихвол яах юм гээд алганы амт vзvvлснийх нь төлөө гурван удаа цагдаа сануулга өгөөд дараагийн удаа ийм vйлдэл гаргавал хорино гэсэн байдаг. Тэнд хvvхдийн эрхийг ямар их хvндэлж байна вэ, тийм vv.

-Иргэн хvний хувьд яг яах ёстой гэж та боддог вэ?

-Өсвөр насны хvvхдийг хvчирхийллээс хол байлгах, хvvхдvvдийг яавал эрvvл мэндийн асуудалдаа анхаардаг болгох, хvvхэд залуусыг уламжлалт зан vйлээ зөв зvйтэй дагахад нь сургах талаар дорвитой зvйл хийхгvй байна.

Миний мэдэхээр 1998 онд ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөнд эрvvл мэндийн хичээл оруулах шийдвэр гарч 2004 оноос заавал судлах хичээл болж орж байсан. Тэр маш зөв зvйтэй, оновчтой шийдвэр байсан шvv дээ. Тэгэхэд одоо тэр шийдвэр яасан юм бvv мэд. Ёстой Монголын хууль гурав хоног л болсон байх.

-Зарим улс оронд энэ төрлөөр бэлтгэгдсэн багш нар хичээл ордог шvv дээ. Тийм болгох ёстой гэж хэлж байна гэж ойлголоо?

-Яг тийм. За хоёулаа энэ удаа ингээд өндөрлөх vv. Таны цаг ч хэцvvдэж байх шиг байна. Та тvрvvн хурим найрын тухай яриад байсан даа.

-За тэгье дээ. “Энэ удаа ингээд өндөрлөх vv” гэлээ. Дараа уулзана аа гэж ойлголоо?

-Уулзана даа уулзана. Гэхдээ та нийтлэлээ гоё болгох гээд хэтрvvлээд биччихсэн байвал уулзахгvй шvv.

-Ойлголоо. Сэтгэлийнхээ дотор бугшиж байгаа бvхнээ зориг гарган уудалж бусдад сургааль хайрласанд чин сэтгэлээсээ баярлаж, бас монгол хvн бvрт таных шиг зориг зvрх бий гэдэгт ч итгэж байна.

-Зvгээр дээ. За баяртай.Гэхдээ та миний “Хvчирхийлэгчдэд хатуу цээрлэл хvртээе” гэсэн санааг заавал оруулж өгөөрэй.

Бид хоёрын яриа нус,нулимстай ийн өрнөсөн ч тvvнд асар их сэmгэлийн тэвчээр найдлага байгааг би мэдэрсэн.

Эх сурвалж: