sonin.mn

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Рио-де-Жанейрод 2016 онд зуны олимпын наадмын завь болон давлагаагаар тэших уралдаан болох тэнгисийн усанд эмд тэсвэртэй нян байгааг Бразилын судлаачид тогтоожээ.

Энэ төрлийн “супер-нян” нь эмнэлгийн хог хаягдлаас голдуу илэрдэг бөгөөд эмд тэсвэртэй, нэг төрлийн фермент болох KPC-г үүсгэдэг аж.

Рио-де-Жанейро хотын Фланменго дүүргийн эргийн уснаас авсан дээжээс судлаачид ийм нян илрүүлжээ.

10 сая оршин суугчтай Рио-де-Жанейро хотын хог хаягдлын бараг 70 хувь нь Гуанабарагийн булан руу тэр чигээрээ хаягддаг юм.

Фланменгогийн эрэгт сэлэхэд тохиромжгүй гэж байнга мэдэгддэг ч хүмүүс албан ёсны анхааруулгыг үл тоосоор байна.

Г.Доржханд

Эх сурвалж: