sonin.mn

ВАШИНГТОН. /BBC/. Манай гарагаас 1,2 сая км-ийн зайд тойрон өнгөрөх “BL86” гэх том солир нь өөрийн гэсэн дагуултай болохыг Америкийн НАСА агентлагийн эрдэмтэд тодорхойлжээ. Тэдний нотолж байгаагаар бол, 500 орчим метр голчтой, 157 сая тонн жинтэй солирыг 70 метр голчтой дагуул тойрон эргэлдэж байгаа аж.

Энэ солирыг Америкийн одон орончид 2004 онд нээжээ. Мягмар гарагийн шөнө дэлхийгээс хамгийн ойр зайд ажиглагдах уг солир манай гарагт аюул учруулахгүй гэдгийг эрдэмтэд нотолсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: