sonin.mn
ХАРТУМ. /ВВС/. Өмнөд Судан дахь нэгэн зэвсэгт бүлэглэл 89 эрэгтэй хүүхдийг хулгайлсан гэж НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ мэдэгдлээ. Өмнөд Суданы хойд нутгийн Малакал хотын ойролцоох суурингаас хөвгүүдийг хулгайлсан гэж тус сан мэдэгдсэн юм. “Зэвсэгт бүлэглэлийн гишүүд айл бүрийг нэгжиж, 12-оос дээш насны эрэгтэй хүүхдүүдийг хүчээр авч явсан” гэж нүдээр харсан гэрчүүд ярьсан байна.
 
Ерөнхийлөгч Сальва Киирийг дэмжигчид болон дэд Ерөнхийлөгч асан Риек Машарыг дэмжигчдийн хооронд өрнөсөн иргэний дайн Өмнөд Суданд үргэлжилсээр байгаа юм. Одоо болж буй мөргөлдөөнд 12 мянга орчим эрэгтэй хүүхдийг хүчээр оролцуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Дээрх хөвгүүдийг чухам ямар бүлэглэл, ямар зорилгоор хулгайлсан нь тодорхой бус байна. Хөвгүүдийг хулгайлсныг ЮНИСЕФ эрс буруушаалаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: