sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд нэгдэхээр Сири рүү явж байсан өсвөр насны гурван хүүг Их Британийн цагдаа нар баривчилжээ. Лондон хотын оршин суугчид болох 17 настай хоёр хүү, 19 настай нэг хүүг бид баривчилсан гэж цагдаа нар өнгөрсөн амралтын өдөр мэдэгдсэн байна. Их Британийн цагдаа нар өгсөн мэдээллийн дагуу тэднийг Туркийн цагдаа нар Истанбул хотод баривчилжээ. Тэднийг Их Британи руу бямба гарагт буцаан явуулж, террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэмээн сэжиглэн саатуулсан аж. Өнгөрсөн сард мөн өсвөр насны гурван британи охин орон гэрээ орхин Туркээр дамжин Сири рүү явсан юм. Хэт давруу үзэлд Их Британийн залуус улам ихээр автах болсон нь сүүлийн үеийн эдгээр хэрэг явдлаас харагдаж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: