sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Hyperallergic/. ОХУ болон БНХАУ-ын дунд орших Монгол Улс нь дэлхий дээр хамгийн олон нүүдэлчин хүн амтай буюу хүн амынх нь гуравны нэг нь Монгол-Манжуурын өргөн уудам тал нутагт амьжиргаа залгуулан амьдардаг билээ. Гэвч сүүлийн хэдэн жилд бэлчээр талхлагдаж байна. 2008 онд гаргасан Засгийн газрын судалгаагаар, уул уурхайн үйл ажиллагааны улмаас 1200 гол горхи, 2600 нуур цөөрөм, 93700 булаг шанд ширгэсэн байна.
 
Солонгосын зурагчин Даесунг Лигийн гаргасан Археологийн зөгнөлт, гайхалтай зургийн цувралуудаараа Монголын нүүдэлчин амьдралд цөлжилт гэдэг юу болохыг харуулсан байна. Тэрбээр зарлалын самбарын хэмжээний гэрэл зургийг хэвлэн гаргаж, газарт босгон байрлуулж, нүүдэлчин монголыг загвар болгон ашиглан уг гайхалтай бүтээлийг хийжээ. Газарт суурилуулсан хэвлэмэл зурагт морьтой хүн, хонь хариулж буй хүн гарах бөгөөд тэдний амьдралыг улаан олсоор хашиж өгсөн байна.
 
Үндэсний түүхийн музейгээс харж болох амьгүй антропологийн бүтээлүүд түүнийг ийм сайхан уран бүтээл хийхэд хүргэсэн гэж тэрбээр мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийг өөрийн зургаараа баримтжуулсан байна. Энэ зургаараа тэрбээр зүгээр л нэг асуудлыг тайлбарлахын оронд жинхэнэ илгээлт хүргэхийг зорьсноо хэлжээ. Энэ илгээлт тов тодорхой юм: хэрвээ бид уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудалд анхаарлаа хандуулж эхлэхгүй бол Монголын нүүдэлчин амьдрал нэгэн өдөр сөнөж байхыг харна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: