sonin.mn
 
 
С.Гончигсумлаа­гийн нэрэм­жит Хөгжим бvж­­гийн коллеж урлагийн мэргэжлийн боловсон хvчнийг бага наснаас нь бэлтгэдэг Монголдоо цорын ганц супер сургууль гэдгийг хvн бvхэн мэднэ. Тэгвэл өдгөө тус сургуулийн энэхvv тодотгол аль хэдийн алга болж, зөвхөн албан тушаал ашиг хонжоо хайсан хэдэн бэртэгчин хvний хувийн өмч болжээ. Учир нь тус сургуулийн багш нар удирдлагууддаа сэтгэл дундуур байдаг төдийгvй, зөвхөн өөрсдийнхөө халаасны хvмvvсээр боловсон хvчний бодлогоо дvvргэж, мэргэжилтнvvдийн амьдралаар нь тоглож байна хэмээн бидэнд хандсан юм. Өөрөөр хэлбэл, бидний сайн мэдэх МУГЖ Г.Эрдэнэбат 2011 оноос өнөөг хvртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд удирдлагын ямар ч ур чадваргvйгээ алхам тутамдаа багш нартаа харуулж яваа гэнэ.
 
 
Уг нь багш нар “гавьяатыг ирлээ, одоо л манай сургуульд шинэчлэлийн салхи сэвэлзэх нь дээ” гэж баярлаж байж. Гэтэл тэрбээр хуучин байсан олигарх гэх хэдэн удирдлагатай нийлж, юун сайжруулах, улам ч боловсон хvчний доройтолд оруулж, ямар ч чадваргvй мэргэжлийн бус хvмvvсээр өөрийгөө тойрон хvрээлvvлж, тэднийхээ заавраар ажлаа явуулдаг болсон гэнэ. Багш нарын ярьж буйгаар ХБК-д зөвхөн доктор, профессор, эрдмийн цолтой хvн ажиллах ёстой аж. Гэтэл бусдын хэлдгээр “зохиолын дуучин” гэх “сонгуулийн шоунаас төрсөн гавьяат” ирчихээд ийнхvv ялзаруулж байгаад тэд ихэд бухимдацгааж буйгаа бидэнд ярьсан юм.
Д.Дорждагва: Албан тушаалын хэнээтэй хvмvvсээс болж хvvхдvvд хохирч байна
Тус сургуулийн багш нарын төлөөлөл болох vлээвэр хөгжмийн багш Д.Дорждагва хэлэхдээ “Манай сургуулийн удирдлагуудын муугаас болж маш олон багш хохирч байна. Vvнд би нэг зvйлийг онцлож хэлье. Энэ онд манай сургууль дөнгөж байгууллагын магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон. Уг нь бид олон улсад хvлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлийг авах ёстой. Vvнээс нь болж хvvхдvvд хохирч байна. Та нар боддоо. Өнөөдөр бид коллеж гэдэг нэртэй боловч Техник мэргэжлийн сургууль буюу мэргэжил vйлдвэрлэлийн сургалтын төвийн статустай болчихоод байна. Энэ чинь нэр хvндтэй урлагийн ууган сургууль шvv дээ уг нь. Гэтэл хэдхэн хvний ашиг сонирхолоос болж өнөөдөр сургалтын чанар муудаж, чадваргvй багш нараар сургууль дvvрчихээд байна. 
 
Тухайлбал, энэ бvхнийг гардан хийж байгаа хvн нь хуучин Сургалт эрхэлсэн дэд захирал байсан Н.Ганчимэг гэж хvний хийж буй vйлдэл. Одоо тэрбээр энэ албан тушаалаас бууж багш болсон ч сургуулийн удирдлагууд тvvний гарын аясаар ажлаа явуулаад байгаа юм. 
 
Энэ эмэгтэйн балгаас болж багшлах эрхгvй хvмvvс багшилж байна. Тvvнчлэн тэрбээр санхvvгийн vйл ажиллагаанд гар дvрж, Г.Эрдэнэбат захиралд хvртэл ажиллах арга барилыг нь зааж өгч байна. Ийм юм байж болохгvй биз дээ. 
Хамгийн наад захын жишээ дурьдахад, зөвхөн тvvнийг тойрон хvрээлэгчид л шагнал урамшууллыгавч байна. Насаараа энд ажиллаж, олон мундаг шавь төрvvлсэн багш нар шагналын ард vлдэж байх жишээтэй. Яг vнэндээ багш нар тэдний бузар булай, хууль бус vйлдлийг нь мэддэг хэрнээ хэлэхээсээ айдаг. Яагаад гэвэл тэд чинь ажилтайгаа vлдэхийн тулд амаа хамхихаас аргагvй болчихоод байна шvv дээ. Ер нь энэхvv хууль бус ажиллагаа 2000 оноос эхэлсэн тvvхтэй. 
Тиймээс ч манай сургууль хөгжиж дэвжихгvй байгаа юм. Хуучин захирал Ч.Наранхvvгийн арга барилыг Г.Эрдэнэбат захирал vргэлжлvvлэн хийж байгаа нь харамсалтай байна. Халаа, сэлгээ, чадваргvй боловсон хvчний асуудал зэрэг бол бvр утгаа алдчихаад байгаа учраас би энэ талаар БСШУ-ны яаманд хvртэл хандсан. Гэвч ямар ч арга хэмжээ авалгvй өнөөдрийг хvрсэн учраас ийнхvv олон нийтэд мэдэгдэж буй юм. Энэхvv мэдээллийг манай сургуулийн мянга, мянган хvvхдийн эцэг, эх мэдэж аваасай. 
 
Ашиг хонжоо, албан тушаал хөөсөн хэдэн увайгvй хvний vйлдлээс болж хvvхдvvд нь хохирч байгааг мэдэж аваг. Тэд vнэндээ хvvхдvvдээ ямархуу орчинд сурч, хvмvvжиж байгааг төдийлэн мэдэхгvй шvv дээ. Манай сургууль чинь өмнө нь ямар мундаг боловсон хvчин бэлтгэж гаргадаг байлаа. Одоо энэ бvхэн тvvх болж vлдчихээд байгаа учраас ярьж хэлэхээс өөр арга зам бидэнд vлдсэнгvй. Тиймээс БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон төрийн албаны зөвлөлийг манай сургууль дээр ирж бодит байдалтай танилцаач гэж хvсмээр байна. Тvvнчлэн санхvvгийн аудитийн шалгалт хийхэд маш олон ноцтой зөрчил илэрнэ. Сургуулийн удирдлага сайн байсны vндсэн дээр сургалтын бааз ч сайжрах ёстой. 
 
Тvvнчлэн тэнхимийн эрхлэгч нар гэж ямар ч ажил хийдэггvй хэдэн нөхөд байна. Тэдэнд сургалтын чанар сайжрах эсэх нь хамаагvй. Ердөө л суудалдаа vлдэж, карьер хөөх л сонирхолтой хvмvvс. Эцэст нь хэлэхэд чадалтай хvмvvсээ дэмждэггvй, чадваргvй удирдлагуудаа бид солихыг хvсч байна. Мөн манай сургууль залуу боловсон хvчнээр цусаа сэлбэх хэрэгтэй байна гэдгийг Л.Гантөмөр сайдын чихэнд хvргье” гэв. 
 
Тvvний хувьд сургуулийнхаа чадваргvй боловсон хvчнvvд болон удирдлагуудынхаа эрээ цээрээ алдсан байдлын талаар ихэд харамсангуй ярьж байсан юм. Тиймээс тус сургуулийн захирал Г.Эрдэнэбат энэ бvхнийг анхааралдаа авч монголын нэрийг дэлхий дахинаа тахалж байсан тус сургуульд шинэчлэлийн салхийг сэвэлзvvлж эхэлвэл багш нарын магнай тэнийх бололтой. 
Эх сурвалж: