sonin.mn
Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, ард иргэдэдэд анхааруулж байна.
29-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр,    30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар, 8 дугаар сарын 1-нд төв, зүүн, говийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  29, 31, 1-нд зарим газраар секундэд  түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 
 
29-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.