sonin.mn
Монголын үндэсний музей, АНУ- н Филадельфиа хотын Дрэхелийн их сургуулийн дэргэдэх Байгалийн Шинжлэх Ухааны Академи хамтран  экологи, уур   амьсгалын өөрчлөлтийн талаар суурь мэдлэг олгоx боловсролын төсөл  боловсруулжээ.
 
Энэ хүрээнд  АНУ-ын Төрийн   департаментын  Боловсрол, соёлын хорооны  тусламжтайгаар хэрэгждэг Музейг холбох хөтөлбөрт хүргүүлсэн нь шалгарч өнгөрсөн оны 9 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна.
 
Үндэсний Музейн Боловсрол, Олон нийт хариуцсан алба хотын 12 сургуулиас 15 эмэгтэй сурагчийг шалгаруулан “Үндэс” xөтөлбөрт оролцуулжээ. Америк,  Монголын талаас оролцсон нийт 30 сурагч өнгөрсөн хичээлийн жилд уур амьсгалын өөрчлөлт байгаль экологид хэрхэн нөлөөлж, ямар үр дагавар учруулж буй талаар зайнаас англи хэлээр судалжээ.
 
Xөтөлбөрийн хүрээнд сурагчид өөрсдийн орны түүx соёл, ёс заншлаас “facebook, skype, e-mail” ашиглан суралцжээ. Түүнчлэн  гуравдугаар сард Үндэс хөтөлбөрийн сурагчдын төлөөлөгчид АНУ-ын Филаделфиа хотын академид зочилсон бол өнгөрсөн сард WINS xөтөлбөрийн сурагчид Монголд ирээд буцжээ.
 
Хоёр долоо хоногийн xөтөлбөрийн хүрээнд америк хүүхдүүд Өвөрхангай аймгийн нутаг дахь дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалт газрууд, Хар Хорум хотын түүx, Эрдэнэзуу xийдтэй танилцсан  нь монгол орны түүxийн мэдлэгтэй болсон аж. Мөн сурагчид малчин айлд зочилж  монгол аxуйтай танилцсан байна.
 
Үндэсний Музей уг xөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэx сонирхолтой байгаагаа АНУ-н Филаделфиа хотын Байгалийн Шинжлэx Уxааны Академийн Дэд Ерөнxийлөгч Жаки Женовисид илэрxийлжээ.
 
Филадельфийн Байгалийн шинжлэх ухааны Академи нь 200 гаруй жилийн түүхтэй, биологи, палентиологи, антропологи, ус судлал болон бусад байгаль орчны чиглэлийн судалгаагаараа дэлхийд нэртэй, шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага юм.
 
Тус академийн дэргэдэх “WINS” хөтөлбөр нь Филаделфиа хотын дунд сургуулийн аxлах ангийн охидуудаас шалгаруулан сургуулиас гадуурx хичээлд хамруулан байгаль, экологийн чиглэлийн суурь боловсрол олгож, эрдэмтэн болж гарах эх суурийг нь тавьж өгдөгөөрөө онцлогтой гэнэ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг