sonin.mn
ЯКУТСК./TASS/. ОХУ-ын Зүүн Хойд холбооны тойргийн их сургуулийн эрдэмтэд хүний тархи гэмтсэний улмаас хөдөлгөөний тэнцвэр алдагддаг  /атаксия/ генетик өвчлөлийн шинж тэмдгүүдийг хөнгөвчилж, нуруу нугасны атаксийн явцыг удаашруулах аргыг нээж, улмаар патент авчээ. 
 
Ийм өвчнөөр өвчилсөн хүмүүс 15 жилээс илүү насалдаггүй байна.
 
“Өвчний оношилгоог мэдрэлийн системийн байдлын талаарх мэдээлэл, удмын болон молекул-генетикийн судалгааны дүнд үндэслэн явуулдаг. Энэ судалгаа нь бага тархины гэмтлийг илааршуулах, өвчтөний биеийн байдлыг сайжруулах, хөдөлгөөний тэнцвэр алдагдах явцыг сааруулахад чиглэсэн” гэж уг нээлтийг хийсэн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Федор Платонов ярилаа.
 
Нуруу нугасны атакси гэдэг нь 30 орчим насанд илэрч, аажмаар даамжран тархи, нугасыг гэмтээдэг нугас мэдрэлийн өвчин юм. Хүний хөдөлгөөний тэнцвэрийг алдагдуулдаг уг өвчний шинж тэмдэг илэрснээс хойш өвчтөн 10-15 жил амьдардаг байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг