Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайдын тушаалаар 2018 оны гуравдугаар сарын 01 хүртэл дулааны техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг түр зогсоов.
 
Дулааны техникийн нөхцөл гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжийг хот, суурин газрын
дулааны сүлжээнд холбоход олгодог зөвшөөрөл юм. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2017-2018 оны өвлийн их ачааллын горим ажиллагаа батлагдаж, халаалтын улирал эхлээд байна. Тиймээс энэ сарын 15-наас ирэх жилийн гуравдугаар сарын 01 хүртэл аливаа барилга байгууламжийг дулааны шугам сүлжээнд шинээр холбохыг зогсоож байгаа юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг