Аливаа зураг, хөрөг ардаа заавал түүх дагуулж байдаг. Тийм түүхийг өгүүлсэн нэгэн зурагт зэрэгцэн зогсох цэргийн дүрэмт хувцастай, шижигнэсэн залуусын тухай сурвалжилсан цухас бичиглэлээ дэлгэмү. Цэргийн хувцастай энэ гурван хүний голын хүний зүс, царайг бол миний хувьд наяад оны үед харж байсан юм. Тэгээд ч цэргийнхний нэгэн жарныхан, мөн МУИС-ийг дүүргэсэн бараг тийм хугацааны оюутнууд бараг андахгүй дээ, энэ генералыг. Тийм ээ, энэ генерал бол Монголын Ардын арми, Зэвсэгт хүчнээс төрсөн, Цэргийн түүхийн ухааны анхдагч эрдэмтэн, доцент, дэслэгч генерал, олноо “Явган генерал” хэмээн цоллогдсон Самбуу овогтой Цагааны Самдангэлэг гуай юм. Нөгөө хоёр нь мөн Самбуу овогтой Хасбазарын Оп, Сүрэнгийн Юнгэрдорж нар. Тэдний өвөг эцэг Самбуу нь Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул гаралтай нэгэн байжээ. Тэрбээр Нөмрөгийн хийдэд шавилан сууж, шашин номын ухаанд нэвтэрхий боловсорч, хоёр охин, зургаан хүүг өсгөн бойжуулж, нутаг усандаа “Мэргэн Самбуу” гэж алдаршсан хүндтэй нэгэн байжээ. Энэ хүний хоёр ач, нэг зээ хүү нь 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дайн дууссаны маргааш өдөр нь ах, дүү гурав Жанчхүүгийн даваанд зургаа татуулсан нь 73 жилийн дараа анх удаа сонины хуудаснаа тавигдаж байгаа нь энэ. Самбуу овогтой Ц.Самдангэлэг 1910 онд Дөрвөдийн зүүн гарын Чуулган, төгс хүлэг Далай ханы аймгийн Эетэй засгийн хошуу, одоогийн Увс аймгийн Тэс суманд төржээ. 1932 онд цэрэгт мордож, 1933-1934 онд бага даргын сургууль, 1934-1938 онд хуучнаар ЗХУ-ын Тамбов хотын Морин цэргийн дунд сургууль, 1942-1946 онд Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1957-1960 онд мөн ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-Улс төрийн академийн адьюнктурт суралцан төгссөн нэгэн. Энэ хугацаанд 1934 оны 5-10 дугаар сард ЦЕС-ийн Улс төрийн суманд сурагч, 1938-1939 онд мөн сургуулийн Сумангийн дарга, буудлагын удирдагч, 1939-1940 онд Өлгийн хийд дэх 10 дугаар морьт дивизийн дарга, 1940-1942 онд Матад дахь 8 дугаар морьт дивизийн дарга, 1946-1948 онд Тамсагбулаг дахь 6 дугаар морьт дивизийн дарга, 1948-1949 онд МАХЦ-ийн Жанжин штабын Тагнуулын хэлтсийн дарга, 1949-1983 онд МУИС-д Цэрэг, биеийн тамирын кафедр, Тусгай бэлтгэлийн тэнхим, Иргэний хамгаалалтын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан генерал хүн байв. Түүний батлан хамгаалах салбарт оруулсан хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж, 1961 онд хошууч генерал, 1971 онд дэслэгч генерал цол, Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одонгоор хоёр удаа, Алтангадас одонгоор гурван удаа, ойн бусад медалиудаар шагнажээ.
Самбуу овогтой Хасбазарын Оп 1920 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1940 онд цэрэгт татагдаж, долоон жил алба хаахдаа 1945 оны Чөлөөлөх дайнд Жанчхүүгийн даваа хүртэл тулалдаж, бага дэслэгч цолтой халагдсан. Тэрбээр энэ хугацаанд Сайншанд дахь Буудлагын батальонд Хэрэг бүртгэгч,ХЗЭ-ийн үүрийн дарга, Санхүүгийн албаны даргаар ажиллажээ. Цэргээс бэлтгэлээр халагдаад Хотын худалдаа удирдах газар мэргэжилтэн, ҮЭ-ийн хорооны дарга, албан байгууллагуудыг бараагаар хангах Шар дэлгүүр хийгээд Хүүхдийн барааны дэлгүүрийн даргын албыг хашиж, энхийн цагт ч хоёргүй сэтгэлээр улсдаа зүтгэж “Таван жилийн гавшгайч”, бусад ойн медалиуд, “Онц сэргийлэгч" тэмдгийн эзэн болсон байна. Самбуу овогтой С.Юнгэрдорж 1915 онд Увс аймгийн Тэс сумын нутагт төрж, 1940 онд дүү Х.Опын хамт цэргийн албанд татагдаж, хожмоо БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн Хуягт бригадад жолоочоор томилогдон, 1945 онд Жанчхүүгийн давааг хүчит техникийн эрчээр давсан цэрэг эр. Цэргээс халагдаж аймгийнхаа БУТ-д бригадын даргаар олон жил ажиллажээ. Ах, дүү гурвыг тэр л он жилүүдэд “Бид ялав”, ЗХУ-ын “За победу над Японией” медалиар шагнасан зэрэг өөр бусад бичиг баримтын талаарх Батлан хамгаалахын төв архивын лавлагааг Х.Оп гуайн охин О.Оюун гуай 2014 онд авчээ. Хэдийгээр өнөөдөр ах, дүү гурав хорвоогийн жамаар халин одсон ч, энэ л гуравын нэрийн өмнөөс БХ-ын сайдын тушаалаар О.Оюун гуайг “1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль”-иар шагнасан билээ. Дашрамд тэмдэглэхэд, ах, дүү гурвын тухай би өгүүлэл бичиж суухдаа Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойн нэрэмжит дууны уралдаанд:
Хүний нутгийн хүйтэн хөрсөнд
Цэл залуугаараа өнөд нойрссон
Баатрын энтэй аавын хөвгүүдээ
Эх орон тань хэзээ ч мартахгүй ээ!
Дөчин таван оны намар аа
Зүүдэн хулжаан алсран одсоор ч
Дорно болоод Өрнийн түмний
Жаргалын үүдийг нээсэн их ялалт аа!...
Нэгэн мянга есөн зуун дөчин таван онд
Их Хянганыг давах гэж
Хүчит техник сөхөрч байсан юм
Нэгэн мянга есөн зуун дөчин таван онд
Их ялалтыг байгуулах гэж
Газар, тэнгэр буцалж байсан юм...
гэсэн дуугаараа шагналт байрт шалгарч байлаа.
Г.Баатарнум
Эх сурвалж: "Соёмбо сонин"
Сэтгэгдэл0
Zurag taviach ee
Сайхан түүхт явдал байна. Ахмад үеэ дуурсах нь зөв.
45 on yaah vee, 39 ond achaanii hundiig uureed helmegdsen hms bgaa yum bilee shuu. Mash nuuts kinorhuu helmegdsen hms bgaan bish uu?
1945 оны чөлөөлөх дайныг ямар дайн гэдэг юм бэ. Говийг туулж гарсаныг нь дайн гэх юм уу , хайшаа ч юм. Харин 1939 оны Халх голын дайн бол жинхэнэ дайн байсан. Тэнд Монгол улс орших эс оршихыг шийдсэн гэж байгаа. Мөн ч ширүүн юм болсон гэж дэлхийн 2 дугаар дайны дараа ч Жуков маршал хүртэл хүлээн зөвшөөрсөн байдаг. Халх голд болсон агаарын тулалдааныг дэлхийн 2 дугаар дайнд ч харж байгаагүй гэж өөриин дурдатгал номондоо Жуков гуай дурдсан байдаг. Харин Халх голын цаана японы армийг танкаар бүсэлсэн бүслэлтийг нь гитлерийн германы генерал Манштеин сайтар судалсны дараа Францыг эзлэхэд ашигласан байдаг юм . Үүнийгээ Манштеин цахилгаан дайн гэж бүр томьёолсон байна лээ . Тиймээс Халх голын баатруудын тухай арай их бичмээр байна даа.
Генерал Манштеинийг тэр үед Гитлер нэг их тоодоггүй байсан тул түүнийг хүлээн авдаггүй байжээ. Харин Манштеин өөрийн нэгэн танил офицер нь Гитлерийн туслах хийж байсныг ашиглан түүнтэй уулзах уулзалтыг зөвшөөрүүлж чадсан байдаг. 1940 оны 2 сарын 17 нд Гитлер Манштеинийг хүлээн авч уулзасны дараа Халх голын цаана танкаар бүсэлсэн аргаар францын армийг бүслэх устгах төлөвлөгөөг баталсан байна. 1939 оны намар Манштеин өөрийн итгэлт оффицерүүдийг Номон хан Бүрд овоо уруу илгээж Халх голд ялагдсан япончуудын ялагдлын шалтгааныг сайтар судлуулсан байдаг юм билээ. Ингэж анх удаа Гитлерийн цахилгаан дайны төлөвлөгөө бий болсон юм байна лээ.
Генерал Манштеинийг тэр үед Гитлер нэг их тоодоггүй байсан тул түүнийг хүлээн авдаггүй байжээ. Харин Манштеин өөрийн нэгэн танил офицер нь Гитлерийн туслах хийж байсныг ашиглан түүнтэй уулзах уулзалтыг зөвшөөрүүлж чадсан байдаг. 1940 оны 2 сарын 17 нд Гитлер Манштеинийг хүлээн авч уулзасны дараа Халх голын цаана танкаар бүсэлсэн аргаар францын армийг бүслэх устгах төлөвлөгөөг баталсан байна. 1939 оны намар Манштеин өөрийн итгэлт оффицерүүдийг Номон хан Бүрд овоо уруу илгээж Халх голд ялагдсан япончуудын ялагдлын шалтгааныг сайтар судлуулсан байдаг юм билээ. Ингэж анх удаа Гитлерийн цахилгаан дайны төлөвлөгөө бий болсон юм байна лээ.
Сайхан дурсамж байна. Г.Баатарнумдаа баярлалаа. Самдангэлэг их хүнлэг генарал гэж халх голын дайчин аав маань ярьдаг байсан юм.
yneheer baharhaltai
EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA Moscow, August 18, 1945 TOP SECRET Dear Mr. Molotov: I have just received the following message from the President [the word “President” crossed out by Stalin in blue pencil] to Generalissimus Stalin: “TOP SECRET FOR GENERALISSIMUS STALIN FROM PRESIDENT TRUMAN: The Kurile Isl “Replying to your message of August 16, I agree to your request to modify General Order Number 1 to include all ands in the area to be surrendered to the Commander-in-Chief of the Soviet Forces in the Far East. However, I should like it to be understood that the United States Government desires air base rights for land and sea aircraft on some one of the Kurile Islands, preferably in the central group, for military purposes and for commercial use. [underlined by Stalin] I should be glad if you would advise me that you will agree to such an arrangement, the location and other details to be worked out through the appointment of special representatives of our two Governments for this purpose. “Regarding your suggestion as to the surrender of Japanese forces on the Island Hokkaido [underlined by Stalin] to Soviet forces, it is my intention and arrangements have been made for the surrender of Japanese forces on all the islands of Japan proper, Hokkaido, Honshu, Shikoku and Kyushu, to General MacArthur. “General MacArthur employs for temporary occupation of Japan proper selected allied armed forces, which, of course, will include Soviet forces, insomuch as he considers it necessary [underlined by Stalin] in order to accomplish our Allied surrender terms.” Will you please transmit this message to the Generalissimus. Sincerely Yours, W.A. Harriman His Excellency V.M. Molotov People’s Commissar for Foreign Affairs, Moscow Chuleeleh dain gedeg n yoponii Hokkaido hesgiig ezleh orosiin sanaarhal baiv. Amerik zuvsheersengui aj