sonin.mn
БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятад орныг танин мэдэх” соёл, аялал жуучлалын өдрүүдийн хүрээнд Монголын Хүүхдийн төв номын санд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа амжилттай боллоо.
Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Сонин мэдээ, ном хэвлэл, радио телевизийн товчооны дарга Мөрөн, ЭСЯ-ны соёлын зөвлөх, УБ дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вей болон хүүхдийн зохиолчид, 21 аймгийн Соёлын төвийн номын санчид, уншигч хүүхэд багачууд оролцсон юм.
 
 
 
 
 
 
Уг үйл ажиллагааны үеэр 2016 онд ӨМӨЗО-ы  Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн газраас эмхтгэн гаргасан “Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр”, 2017 онд  Дорно дахины 20 шилдэг үлгэр, мөн Дэлхийн сонгодог 20 шилдэг үлгэрүүдийг манай улсын ЕБС-ийн номын сан болoн нийтийн номын сангуудад хандивласан бөгөөд 2018 онд БНХАУ-ын алдарт зохиолч Шэнь Ши Сийгийн шилдэг 10 бүтээлийн эмхэтгэл болох “Дундад улсын одоо үеийн амьтны үлгэр” цуврал номыг Монгол Улсын нийтийн болон ерөнхий боловсролын сургуулиудын номын сан, зочид, төлөөлөгчид, хүүхэд багачуудад бэлэглэсэн юм.