СӨҮЛ. /ТАСС/. Хоёр Солонгос Умард Солонгосын Кымгансан уулан дахь эртний Силла улсын үеийн Южомса буддын сүмийг сэргээн босгоход хамтран ажиллана гэж телевизийн “KBS” суваг мэдээлэв. Чондам гэлэнгийн бүх нийтийн сангийн даргын Умард Солонгост хийсэн айлчлалын үеэр талууд энэ талаархи тохиролцоонд хүрчээ.
“KBS” телевизийн мэдээлснээр, тэрбээр Пхеньян хотод Умард Солонгосын буддистуудын холбооны төлөөлөгчидтэй уулзсан байна. Талууд хоёр талт хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэхийн сацуу Солонгосын дайны үеэр эвдэрч сүйдсэн Южомса буддын сүмийн сэргээн босгох төсөлд хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.
Хоёр Солонгос иймэрхүү төсөл дээр анх 2007 онд ажиллаж байжээ. Тэр үед талууд Кымгансан дахь Сингесийн буддын сүмийг хамтран сэргээн засварлаж байжээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг