Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Crazy Rich Asians" буюу "Солиотой баян Азиуд" кинонд монгол жүжигчин Төмөрбаатарын Энхтунгалаг тоглосон байна.
Сингапурын зохиолч Кевин Кваны ижил нэртэй зохиолоос сэдэвлэгдэн бүтээгдсэн энэхүү кино өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа 238 сая ам.долларын орлого олж, өнгөрсөн арван жилийн хугацаанд гарсан хамгийн амжилттай романтик инээдмийн киногоор шалгараад байна. Бас энэ кинонд ази жүжигчид тоглосон нь Холливуудэд тохиосон ховор үзэгдэл гэгдэж үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Арьс өнгө, гарал үүсэлтэй холбоотой шүүмжлэлд өртөөд байсан Холливуудад энэ кино төсөл нь эгзэгтэй нөхцөл байдлыг эрс өөрчилж, хувьсгал хийх гэсэн оролдлого ч гэж яригдаж байгаа аж. Киноны гол баатар Элеонорын найзын дүрд Төмөрбаатарын Энхтунгалаг гэх монгол жүжигчин бүсгүй тоглож дэлхийд монголынхоо нэрийг гаргаж байгаа нь сайхан мэдээ юм. Киноны багийнхан ойрын үед нэмж хоёр анги бүтээнэ гэдгээ ч мэдэгджээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Сайн байна, баяр хүргэе. Гайгүй шиг удам судартай Зарим нь гадна дотногүй ингэж монгол генээ сайнаар харуулж байхад, гайд дайрагдсан муу генүүд нь улс орноо түйвээх гэж тэмцэлдэж байна.
Сайн байна, баяр хүргэе. Гайгүй шиг удам судартай Зарим нь гадна дотногүй ингэж монгол генээ сайнаар харуулж байхад, гайд дайрагдсан муу генүүд нь улс орноо түйвээх гэж тэмцэлдэж байна.
Сайхан мэдээ байна .Цаашдынх нь уран бутээлд амжилт хүсье.Чи мундаг чи чаднаа хичээгээрэй
Айвэнхоу пикчерс, продюсер Роберт Фридланд. Танидаг хүн бга биз.
bayar hyrgej amjilt hysie