МОСКВА./РИА Новости/. Дэлхийн хамгийн аюулгүй улсуудын жагсаалтыг “Global Finance” сэтгүүл гаргажээ. Цэргийн мөргөлдөөн үүсэх магадлал, иргэний аюулгүй байдлын аюулын түвшин, эдийн засгийн хөгжлийн түвшин, байгалийн гамшиг тохиолдох магадлал зэрэг шалгуур нь тус жагсаалтыг гаргах үндсэн шалгуурууд нь болжээ.
Энэхүү жагсаалтын нэгдүгээр байрт Исланд улс орж, дэлхийн хамгийн аюулгүй улсаар шалгарчээ. Харин Швейцарь улс хоёрдугаар байрт бичигдэж, Финланд улс гуравдугаар байрт орсон байна.
Түүнчлэн энэхүү жагсаалтын эхний арван байрт Португал, Австри, Норвеги, Катар, Сингапур, Дани, Шинэ Зеланд улс багтжээ.
Жагсаалтад АНУ 65 дугаар байрт жагссан бол ОХУ 108 дугаар байрт жагсжээ. Гэмт хэрэг гарах, олон улсын зүгээс аюул учрах магадлал өндөр байгаагийн улмаас Орос улс жагсаалтад доогуур байр эзэлсэн байна. Харин хамгийн аюултай орноор Гватемал, Йемен, Филиппин орнууд тодорчээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Исланд яахаараа нэгд ордог байнаа. Галт уул нь хэзээ ч дэлбэ үсрэхэд бэлэн ш дээ. Энэ худлаа жагсаалт байна.
Pizda min gemt heregiin shinjeer ni bichij bna. Yum bolgoniig shuumjleed goochlood doosh tatah geed yadchihsan lalar zangaa bolioch ulbiisen gechii min
Төвийг сахисан Австри улс хамгийн аюулгүй бас нийслэл Вена нь дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтын эхний 3 ба 2018