/Өөр өнцгөөс/
Халхын голын дайнаас хойш 80 жил улирсан ч асар их цус урсгасан, догшин ширүүн тулалдаан яагаад хүн, амьтангүй, эзгүй бүс нутагт болох болов гэдэгт хэн ч хариу өгөөгүй байна. Манай болон Зөвлөлт, Оросын түүхчид империалист Дайнч Япон БНМАУ-ыг эзлэн авч түшиц газар болгон улмаар ЗХУ-ын Байгаль нуур, Транссибирын төмөр замын зангилгаа руу халдан түрэмгийлж, Эрхүүгээс Владивосток хүртэлх газар нутгийг эзлэн авах зорилготой эртнээс төлөвлөсөн цэргийн ажиллагаа БНМАУ-ын хилийг зөрчин Монголын хилийн цэргийн Номон хан-Бүрд овооны застав руу 1939 оны 5 дугаар сарын 11-нд Баргын морьт хороо дайрснаар эхэлсэн гэж баталж нотолдог. Үүнийг үйл явдалд оролцсон Зөвлөлтийн цэрэг, улс төрийн зүтгэлтнүүд дурдатгалдаа өчүүхэн ч гажуудуулалгүй давтсан байдаг. Жишээлбэл Г.К.Жуков “Японы тал 1935 онд БНМАУ-ын газар нутгаас 20 км газрыг өөрийн талд оруулан, хилийн заагийг Халх голын эргээр зурсан хуурамч газрын зураг үйлдсэн” гэснийг Армийн генерал Иван Федюнинский баталсан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд судалгааны эргэлтэд орж буй баримтууд дээрх дүгнэлтийг батлахгүй байна.
Тухайн үед БНМАУ, Манж Го Улсын Халхын голын бүс нутаг дахь хилийн шугам, зааг нь газрын зурагт бүрэн ороогүй, тодорхой бус багана тэмдэг цөөн байсан ч нутгийн иргэд хүний, өөрийн газар нутгаа сайн мэддэг, хэдэн зуунаар уламжлан ирсэн аман захиастай, урьд нь газар нутаг булаалдсан маргаан цөөн гарч байсан байдаг. Гэтэл 1932 оноос эхлээд Улаанбаатар ч биш, Токио ч биш бүр Манж Гол Улсын нийслэл Шинжинь ч ЗХУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-наас Халх голын бүс нутгийн хилийг аль болох тодорхой болгох, Номон ханы өндөрлөгүүдийг нарийвчлан газрын зурагт тусгахыг гэв гэнэт шаардах болов. Гэхдээ Сталины барилаар “ . . маш тодорхой ч бидний оролцоо үл мэдэгдэх” гэсэн хэлбэрээр монголчуудыг шахаж эхлэв. Тухайн бүс нутагт хэдэн зуун жил малчин ардууд нааш цааш нүүж, өвөлжиж, намаржсаар ирсэн уламжлалт дэг журам тогтсон байсан учир нэг талаар хил нарийвчлан тогтооход ихээхэн хүндрэлтэй, нөгөө талаар монголчууд ямар учиртайг нь сайн ойлгоогүй юм уу назгайраад зөвлөлтийнхний зааврыг биелүүлж өгсөнгүй. Тэр жилдээ Улаан армийн Жанжин штабын Зурагзүйн газраас Халхын голын бүс нутагт анхны хэмжилтүүд хийж зурагжуулжээ.
1934 оны эхээр Улаан армийн Улс төрийн удирдах газраас Сталинд Улаанбаатарт Жанжин штабын Зурагзүйн газрын зургийг зориуд хуурамчаар үйлдсэн эсэргүү бүлгийг илрүүлж, гишүүдийг нь баривчилсан тухай нууц илтгэх хуудас танилцуулав.Сталин ийм хуурамч материал бэлдэж байгаа нь япончууд БНМАУ-д халдан довтлох гэж байгаагийн нотолгоо гэж шууд дүгнэжээ. Зөвлөлтийн чекистүүд хаанаас тэр хуурамч зургийг илрүүлсэн, ер нь тийм зураг байсан эсэх нь өнөө хүртэл нууц хэвээр үлдэв.
1935 он гарангуут Улаан армийн байлдааны хуягт болон агаарын байлдааны нэгжүүдийг маш нууцаар БНМАУ-ын нутаг руу оруулж эхлэв. БНМАУ-ЗХУ-ын хоорондын харилцан туслалцах гэрээ байгуулагдахаас 1 жилийн өмнө шүү. 1936 онд энэ нэгтгэлүүдийг хороо, бригад болгон зохион байгуулж, командлагчаар нь корпус командлагч Леонид Вайнер томилогдсон ба энэ хүн МАХЦ-ийн ерөнхий командлагчийн үүргийг давхар гүйцэтгэж байгаад 1937 онд цаазлагдсан. 1937 оны 9 дүгээр сар гэхэд Монголын нутаг дэвсгэрт Улаан армийн 57 дугаар корпус бүрэн бэхжиж, амьд хүчний тоо нь 32 мянгад хүрсэн байна. Командлалыг нь корпус командлагч Иван Конев хүлээн авлаа. Иймд бие бүрэлдэхүүнээс нь зарим хэсгийг нь МАХЦ-ийн мэдэлд шилжүүлжээ.Эндээс харахад Улаан арми Монголыг гадны довтолгооноос хамгаалахын зэрэгцээ өөрийн зэвсэгт хүчний салбарыг шилжүүлэн байрлуулах давхар зорилготой байжээ.
Япон судлаач Кирилл Чевекогийн сүүлийн үед гаргаж ирсэн баримтаар бол 1935 оны 1 дүгээр сарын 8-нд МАХЦ-ийн морьт хороо Буйр нуурын хойд зүгт байх өндөрлөгт бэхжжээ. 20 хоногийн дараа Японы морьт хороо мөн хүрэлцэн иржээ.Энэ үйл явдал талууд хилийн хэлэлцээ эхлүүлэх шалтаг болов. Зөвлөлтүүд урьдын адилаар хэлэлцээнд оролцсонгүй, харин монголчууд тэднээс Японы талд өчүүхэн ч буулт хийхгүй, аль болохоор асуудлыг сунжруулах хатуу чиглэл авчээ. Японы тал Халх голын баруун цутгал болох Хайлааст голын орчмыг зурагжуулсан ба талууд байр суурин дээрээ хатуу зогсож, бие биенээсээ баримт шаардаж байв. Баримтууд ч хангалттай байв. Тухайлбал, Хаант Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын Газрын зургийн албанаас 1884, 1906 онд гаргасан зураг, Матусов, Никитин нарын Манж чин улсын 1888 оны газрын зураг, Байгалийн чанадад 1906 онд зохион байгуулсан газарзүйн отрядын зураг, БНХАУ-ын Ардын армийн Жанжин штабын Газарзүйн отрядын 1918 үйлдсэн гадаад Монголын 1:10000 хэмжээст зураг, 1919 онд гаргасан Хятадын шуудангийн хорооны зураг, 1935 онд Шанхайд хэвлэсэн Хятадын газрын зураг. Үүнээс гадна Квантуны армийн амбан захирагчийн албаны 1919, 1926, 1934 оны зургууд, Японы эзэн хааны армийн Жанжин штабын 1928 оны зураг Квантуны армийн Жанжин штабын 1935 оны зураг тус тус байв.
Дорно дахин судлаач, түүхч Сергей Лузянин 1936 оны 2 дугаар сарын 17-нд Гадаад хэргийн ардын комиссаратын орлогч Борис Стомоняковын Монгол Улс-Манж Го улсын бодит хил хязгаарын асуудлаар хийсэн хуралдаанд Улаан армийн Жанжин штабын дарга Александр Егоров, Улаан армийн Тагнуулын удирдах газрын дарга, корпус командлагч Семён Урицкий болон газрын зургийн мэргэжилтнүүд оролцжээ. Хуралдаанаар ямар зураг хөргийн асуудал хэлэлцсэнгүй. 4 хоногийн дараа Стомоняков Улаанбаатар дахь Элчин сайдын яам руугаа /Тэр үед яаманд цэргийн тагнуулын мэргэжлийн ажилтан Владимир Таиров ажиллаж байсан/ “албан ёсны” гэх нэг зураг илгээж, “энэ удаагийн мөргөлдөөн Манж Го улсын нутаг дэвсгэр дээр болсон гэдэг Японы тал бат итгэлтэй байгааг нь бид мэдэж байна гэжээ. Таиров мөргөлдөөн болсон цэгүүд яг аль улсын нутаг дэвсгэрт хамаарахыг нь хэлж мэдэхгүй байсан учир бөөрөнхийлж, Улаан армийн газрын зургийн мэргэжилтнүүдийн зургаар бол асуудал үүсгээд буй 2 цэг нь Манж Го улсын нутагт, 1 нь маргаантай нутаг дэвсгэрт байна гэж хариулжээ гэсэн баримт гаргаж ирээд байна.
Кремлийн хувьд газрын зураг шалтаг төдий зүйл байсан ба Халх голын бүс нутгийн их хэмжээний цэргийн хүч дэлгэхэд тохиромжтой байдал нь шохоорхлыг нь татаж байсан гэж цэргийн түүхч, хурандаа Владимир Мильбах дүгнэж байна. 1938 онд хэвлэгдсэн Зөвлөлтийн их нэвтэрхий тольд Монгол-Манж Го улсын хилийг Халхын голоор заагласан, БНМАУ-ын газрын зураг зүгээр ч нэг орчихоогүй юм. Манж Го улсын талд нь газарзүйн тэмдэг, тэмдэглэгээнүүдийг тод, шулуун шугамаар холбосон байдаг. Өмнө нь Зөвлөлтийн удирдлагууд Хаант Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын Газрын зургийн албаны 1884, Матусов, Никитин нарын Манж чин улсын 1888 оны газрын зургуудыг өргөн хэрэглэдэг байсан. 1938 он хүртэл Politische Karte von China Bielefeld und Leipzig (1900 г.)-ын талаар элдэв яриа гаргадаггүй байсан гэж Мильбах бичсэн байдаг. Дээрх зургуудад БНМАУ-Манж Го улсын хилийг 1938 оны Зөвлөлтийн их нэвтэрхий тольд зурсан шиг биш, Халхын голоор ч биш, баруун өмнө зүгт Монголын тал руу зурсан байдаг. Тэгэхээр байлдааны үйл ажиллагаа Манж Го улсын нутагт болсон болж байна уу?
Тулалдаан хэдийнэ эхэлчихээд байсан 1939 оны 5 дугаар сарын 17-нд 57 дугаар тусгай копусын командлагч Николай Фекленко Жанжин штабтаа Монголын эрх баригчдад өгөх газрын зураг шаардлагатай байгааг илтгэжээ.Өмнө нь хил тогтоож байсан хүмүүсийн батлаж хэлснээр хилийн шугамыг тодорхой зурсан зураг дор нь хийжээ. Мөн 1887 оны 7 дугаар сарын 5-нд Барга, Халхын хошуудын хилийн маргааныг шийдвэрлэсэн зураг ч олов. Эдгээр зургуудад тулалдаан яалт ч үгүй Монголын нутаг дэвсгэрт болж байгаа нь илэрхий боллоо. Дотоод хэргийн Ардын комиссарат Лаврентий Берия энэ олдворын тухай Сталин, Молотов нарт илтгээд яагаад ч юм бэ Гадаад хэргийн ардын комиссарат, Жанжин штабаас ч төстэй зураг олдсонгүй гэж нэмж хэлжээ.
Улаан Армийн газрын зурагны газар 1934 оны 1 дүгээр сард чухам ямар материалд тулгуурлан Монгол-Манж Го улсын хилийг Халхын голоос баруун тийш зурсан болохыг шалгаж эхэлсэн байна. 1934 онд газрын зургийн мэргэжилтнүүдэд шаардагдах зургийг олохыг тушаасан олдохгүй бол хийхийг үүрэг болгосон байна. Яагаад ч юм хэрэгцээтэй зураг нь олдоогүй учир нам, засгийн бодлогын таамагласан газрын зурагчид өөрсдөө хийж орхисон нь эргээд төр, засгаа хуурсан хэрэгт унажээ. Тэд мэдээж буудуулсан. Дээр олдсон газрын зураг дороо байлдааны зураг болж хувирав.
1939 оны 6 дугаар сарын 26-нд буюу тулалдаан эхлээд 46 хоносны дараа Зөвлөлтийн мэдээлэх товчоо 5 дугаар сарын 11-нд БНМАУ-ын зүүн хязгаар Буйр нуураас баруун зүүн өмнө зүгт, Халх голоос зүүн зүгт 16-20 км-т байдаг Номон хан Бүрд овооны Монголын хилийн заставыг Япон, Манж Го-гийн цэргүүд гэнэт халдан довтолсон учир Монголын хилчид байрлалаа орхин Халх голын баруун эрэгт гарлаа гэсэн мэдээлэл цацав. Дайралтад өртсөн застав, амь үрэгдэгсдийн тухай ямар ч мэдээлэл байсангүй. Япончууд, Манж Го-ийн тал бүх л үйл явдлыг ширхэгчлэн баримтжуулсан бол монгол цэргүүдэд Зөвлөлтийн мэдээлэх товчооны мэдээнээс өөр ямар ч мэдээлэлгүй байв.
Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Халхын голын дайны анхны тулалдааны тухай бүхий л хэвлэгдсэн материалд дээрх мэдээг жаахан дэлгэрүүлэх маягаар хэвлээд байгаа ба ядаж ганц ч нэр ус нэмээгүй байна. Ядаж Монголын застав руу хэн довтолсон нь тодорхой бус үлджээ. Баргууд уу? Манж Го улсын цэргүүд үү? Эсвэл япончууд уу? Номон хан, Бүрд овоонд Монголын хилийн застав байсан уу?
Нэрт зохиолч Константин Симонов “Халхын голын өгүүллэгүүд” номондоо анхны тулалдаан болсон газрын тухай “ . . хойд зүгт шүд хага ташим хүйтэн, гүн саарал Буйр нуур тачир ногоон өвстэй элсэн довцог дунд оршино.Дайн эхлэнгүүт застав Халх голын өмнөд эрэг рүү нүүсэн. Жижигхэн модон байшингууд, нурсан сүм, шүтээний туурь, Японы хилийн застав илхэн харагддаг намхан харуулын цамхагтай нам гүмхэн жижигхэн застав тэр хэвээрээ үлдсэн” гэсэн байдаг. Гэтэл албан ёсны мэдээллээр заставыг устгасан шүү дээ. Өөр нэг сонирхол татах гэрч бол 24 дүгээр моторжуулсан хорооны дарга, хурандаа Иван Федюнинскийн дурдатгал юм. Тэрээр Халх голын эрэг дээр застав байгаагүй бөгөөд хааяа цөөн тоотой эргүүл явуулдаг байсан гэжээ.Тэгэхээр Мэдээлэх товчоо заставыг устгасан гэсэн бол Симоновынхоор заставын байшингууд үлдсэн, Федюнинский ямар ч застав байсныг анзаараагүй байдаг. Федюнинский цааш нь тулалдаан эхлэхийн өмнө япончууд байлдаан болох нутаг оронд тагнуул үйлдэж, боломжийн газрын зурагтай болоод түүнээ зөвхөн довтолгоонд ч бус хамгаалалтын зорилгоор ашиглахаар зэхэж байлаа гэжээ. Г.Жуков японы тагнуулчид Халх голын бүс нутгийн сайн зураг хийсэн байсан. Зөвлөлтийн дарга нар ч тэр япончууд ч тэр газар орноо сайн судалсан байсан ба жаахан ч санаа зовох зүйлгүй гэртээ байгаа мэт байдаг байсан гэжээ. МАХЦ-ийн дарга нар байлдаан болох нутаг дэвсгэрийг хэнийх вэ гэдгийг мэдэхгүй байна гэж байх уу? гэж Федюнинский нэмж бичсэн байна.
Квантуны арми Номон ханы тулалдааныг гадаад Монголын цэргүүд эхлүүлсэн гэж баталдаг. Тухайн үед Манжуурт цөөнгүй байсан гадаадын сурвалжлагчид Монголын морьт цэргүүд 1939 оны 5 дугаар сараас нэг бус удаа хил зөрчин орж ирж, Манж Го, Японы цэргийн харуулуудыг буудаж эхэлсэн. Рейтер агентлаг ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй байна.Гагцхүү бэлчээр нутаг булаан эзлэх гэсэн гадаад монголчуудын үйлдэл гэдэг нь тодорхой. Энэ бүс нутаг бэлчээрийн мал аж ахуйд тохиромжтой ч томхон мөргөлдөөний шалтгаан болно гэдэгт итгэлгүй байна гэж бичиж байв. Бусад мэдээллийн агентлагууд сөргөлдөөнийг Улаанбаатар сайн дураараа хийгээд байгаа юм биш Москвагийн заавраар гүйцэтгэж байна гэж бичиж байв.
Судлаач Эдвард Ж.Дригийн Японы цэргийн архивын материалд үндэслэн 1939 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үйл явдлын талаар бичиж, АНУ-ын Армийн команд-штабын коллежид хэвлүүлсэн “Номон хан, Зөвлөлт-Японы дайчдын тактикийн тулалдаан 1939 он” бүтээлдээ “1939 оны 5 дугаар сарын 11-нд хүнд, хөнгөн пулёмётаар зэвсэглэсэн, Монголын 70-80 морьт цэрэг Халх голыг гатлан Манж Го улсын нутаг дэвсгэрт орж ирж, мориндоо ус, бэлчээр хайж эхэлсэн. Номон хан суурингаас холгүйхэн Манж Го-гийн хилчдийн жижиг бүлгийг довтолсон. Манж Го-гийн талаас өөрийнхөндөө туслахаар явган цэргийн батальон сөрөг дайралтад оруулж, монголчуудыг гол цаад эрэг рүү таягдан хаясан. Тулалдааны талбарт монголчууд цэргийн 5 хүний цогцос, 4 үхсэн морь, их хэмжээний буудлагын зэвсэг, сум хэрэгсэл орхин зугтаасан гэжээ. Монгол цэргүүдэд морь, малаа бэлчээрлүүлэх бэлчээр хүрэхгүй байсан болж байна уу? Эсвэл Манж Го-гийн өвс илүү шүүслэг гэж үү? Хүнд пулёмет морин дээрээ дүүрээд гол гарлаа гэж үү? Эдвард Дри эндүүрсэн бололтой. Дри цааш нь маргааш нь ахиад 70-80 хүнтэй монгол морьт бүлэг ахин гол гатлан ирж, Манж Го-гийн цэрэгтэй тулгарч байлдан Манж Го-чуудыг бут цохисон гэжээ.
Армийн 1 дүгээр бүлэглэлийн 57 дугаар тусгай корпусын командлалын бичиг баримтыг цэгцэлсэн тайланд “монгол цэргийн байлдах чадвар, сахилга бат эхний өдрөөсөө л гайхал төрүүлж эхэлсэн гэж байдаг. Тэгэхээр үнэхээр Дри-гийн бичсэн үнэн бол Номон хан руу довтолсон цэргүүд нь МАХЦ-ийн хувцас өмссөн Зөвлөлтийн армийн дайчид байж болох юм. Тухайн үед Зөвлөлтийн чекистүүд Монголын хөдөлмөрчин ард түмнийг хамгаалах нэрээр лам нарыг нь ангийн хувьд устгаж байсан юм.
Халх голын бүс нутгийг Японы эзэн хааны зэвсэгт хүчний 23 дугаар явган цэргийн дивиз хянаж байсан ба командлагч нь дэслэгч генерал Комацубара Мититаро байсан. Дивизийн штаб халх голоос шулуун шугам татвал 217 км зайтай Хайлаар хотод байжээ. Энэ дивизийн үндсэн үүрэг нь Борзын чиглэлээс ирэх Зөвлөлтийн цохилтоос Хайлаар хотыг хамгаалах байсан ба Монголын чиглэлд чухам хир хэмжээний үүрэг хүлээж байсан нь тодорхой бус. Тэнд байрласан нэг хороо нь тун хүнд байдалд байдаг байжээ. Эдвард Дри Японы штабын офицерүүд оперативын газрын зураг дээрээ Номон хан сууринг арай гэж олдог байсан. Комацубара эхлээд энэ бол байдаг л нэг жижиг мөргөлдөөн гэж үзэж багахан хүч илгээх тушаал өгчээ. 14-ний өдөр яаран бүлэглэсэн хуягт механикжуулсан болон морин эскадронууд дэд хурандаа Азума Яозогийн удирдлага дор Бүрд овоонд иржээ. Анх тулгарч байлдсан монгол цэргүүд япончуудыг гайхшийг барав. Алагдсан монгол цэргийн халаасанд ямар ч идэж уух, хувийн эд зүйл, бичиг баримт байтугай ядаж сонингийн тасархай ч байхгүй, зөвхөн сум, гар бөмбөг л байдаг байв. Хэн болох нь үл мэдэгдэх энэ цэргүүд бүхий л боломжоороо япончуудыг байсан газраас нь хөөн явуулахаар ирсэн мэт санагдаж байлаа.
Сталины шууд тушаалаар Хятадад цэрэг-техникийн бүх талын туслалцаа үзүүлэх, гадаад, дотоод Монголд тусгай ажиллагаа хэрэгжүүлэх байгууллага Улаан армийн Цэргийн тагнуулын газрын мэдэлд байгуулагдаад байв. Энэ байгууллагыг “Z ажиллагаа” гэж нэрлэдэг байсан ба сүүлд бичиг баримтад “Z шугам” гэж бичдэг болсон. Тушаал шийдвэрийг Монголд МАХЦ-ийн цэргийн ерөнхий зөвлөх, Цэргийн тагнуулын хэлтсийн дарга хэрэгжүүлдэг байсан бол Москвад Улаан армийн Цэргийн тагнуулын газрын 2 дугаар хэлтсийн дарга болон нэг орлогч нь, хилийн чанад дахь шуурхай ажиллагаа хариуцсан “А” хэлтсийн дарга, нууц байгууламж хариуцсан 9 дүгээр хэлтсийн дарга тус тус хариуцаж байв.Энэ хэлтсийг бас “Монгол-Шинжааны хэлтэс” гэж нэрлэж байсан ба 1939 онд ахин зохион байгуулж, Жанжин штабын мэдлийн нууц байгууламж хариуцсан хэлтэс болгожээ.1939 оны 5 дугаар сард тусгай “А” хэлтсийн даргаар хорлон сүйтгэх шуурхай ажиллагааны эцэг гэж Испанид алдаршсан хурандаа Хажи Умар Жиорович Мамсуров томилогдов.
1939 оны 5 дугаар сарын 11-15-нд Номон ханы хүрээ рүү довтолсон довтолгоо 1939 оны 8 дугаар сарын 31-нд Польшийн цэргийн хувцас өмссөн ЭсЭс-ийн цэргүүд Глейвиц дэх Германы радиостанц руу довтолсон, Зөвлөлтийн тусгай отряд 1939 оны 11 дүгээр сарын 26-нд Майнила тосгон руу, 1940 оны 6 дугаар сарын 15-нд Литов, Латышскийн хилийн боомтыг довтолсон ажиллагаануудыг таньд санагдуулж байна уу? Халх голын хувьд хэрэг явдал Монгол-Манж Го-гийн хил дээр бус Халхын гол дээр болох ёстой байсан учир Зөвлөлтийн тал баргууд Монгол руу довтлохыг хүлээж байсан.
Гэвч баргууд ирж өгөхгүй байсан учир Японы талыг эрчимжүүлэхийн тулд оросууд өдөөн хатгасан байж болно. Халх голын тулалдаанд танкийн экипажийн бүрэлдэхүүнд алба хаасан, сүүлд нь Жуковын адъютантаар ажиллаж байсан хурандаа Михаил Воротников “5 дугаар сарын эхнээс эхлэн манай удирдах бүрэлдэхүүн Халх голын нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл авч эхэлсэн. Тактикийн сургуулилтын дүнг хэлэлцэх үеэр Бригадын командлагч П.Яковлев Японы цэргийн довтолгооны талаар дэлгэрэнгүй ярьдаг байв.Тэрээр улам бүр өсөн нэмэгдэж томоохон дайнд хүргэж магадгүй Японы өдөөн хатгалгын талаар ярьж, Халхын гол биднээс хол байна гэхдээ шаардлагатай бол за та нар мэдэж байгаа шүү дээ гэдэг байлаа гэж дурссан байна. 5 дугаар сард дөнгөж эхлээд япончууд 10 хоногийн дараа дайрах байтал Монголд байрлаж байсан Зөвлөлтийн танкчид яг Халх гол дээр үйлдэгдэх Японы өдөөн хатгалгатай тулгарч тулалдана гэсэн чиглэл хэдийнэ авчихаад байжээ.
Зөвлөлт-Японы талууд олзны цэргүүдээ солилцож байна. 1939 оны 9 дүгээр сар
Японы нисгэгчид. Халхын гол 1939 он
Константин Симонов
Зүүн талаас Армийн генерал Иван Федюнинский Монголын төлөөлөгчдийг хүлээн авч байна. 1969 он Москва.
Зөвлөлтийн цэргийн хорт хий эсэргүүцэх баг өмсөж, Оросын устгагдсан танкнаас тайлж авсан ДП-27 пулемёт барьсан япон цэргүүд. Халхын гол. 1939 он
Халх голд дайралтад орж буй орос цэргүүд
Үргэлжлэл бий.
Г.Чойжилсүрэн.
Сэтгэгдэл0
Маш сонирхолтой ...шинэ материал .,. !!!!
1941 онд герман орос улс луу дайрч оров. эхлээд энийг бодчих. оросын тагнуулуудын 1939 оны мэдээгээр германы армийн түрэлт орос улсад ирж мэдэхээр байсан тул япон, герман 2 холбоотон болсон учир 2 талаас цохигдохоос өмнө түрүүлж нэг талыг цохиж авсан асуудал юм. улс орны тагнуул гэж бас ирээдүйг зөгнөж байгаа шүү
Монголчууд бид эхэлж дайн өдсөн бодит түүхээ хүлээн зөвшөөрөх цаг нь болсон Халх Гол Монголын нутаг Халх Голын цаадах нутаг бас л Монголын нутаг байсан Гол нь оросууд 2 фронт дээр дайтахаас сэргийлэх гэж Японыг өдөж Япончуудын бардам занг дарсан туйлын үнэн Үүнээс өөр ямар тайлбар хэрэгтэй юм
монгол орсын дайчид японы түрэмгийлэгчдийг халх голд бутцохисноор япон эх газарт гарч ирэх гэсэн санаархал бүтэлгүй болжээ япон герман холбоотон гэсэн гэрээнд гарын үсэг зуран байсан япон орос монголыг барахгүй гэдгээ мэдээд зүүн өмнөд ази америк руу дайрсан билээ Халх голын монгол ЗХУ хоёр японтой хийсэн уг дайн нь ЗХУ руу япон дорно зүгээс хавсран довтлохгүй гэсэн мэдээг германд өгч орос ганцаараа германы эсрэг бүх хүчээ хуримтлуулснаар ялсан иймд халхын голын орос монголын хамтарсан дайн дэлхийн хоёрдугаар дайны ялялтыг урьдаас хангасан гэсэн үг
1930 д оны сүүл үед орос шиг хүчирхэг армитай улс дэлхийд байгаагүй шүү дээ. Финланд, Польшыш эзэрхийлсэн. Оросууд бүхнийг сайтар тооцож байсан учир халх голд Японтой зайлшгүй тулгарна гэдгээ эртнээс мэдэж байсан. Энэ тулгаралтаар хятадад үзэл бодлоо тулган социалист үзлийн үрийг сайтар суулгах, японыг дараагийн болзошгүй дайнаас тусгаарлах умард талаа сайтар хамгаалах зэрэг стратегийн шийдлүүдийг нэгэн зэрэг авах боломж олдсон. Их гүрнүүдбага улсуудыг амархаан дөнгөчихөж чадхын илрэл энэ
ЗХУ шатлан өргөжүүлсэн ч гэх шиг? Яаж ингэж шааж чадаж бана аа?
Харин тэ, сонин юм бичих юм. Түүх гуйвуулна гэдэг энэ байх даа
manguu malaa hyatad malaiz geed zuun omnod aziig yaj alj hyadsaniig unshaach herev yalagdsan bol tanai emee huchinduulj uheh bsan
Яагаад хүн, амьтангүй, эзгүй бүс нутагт болох болов гэнэ үү? Тэр зэлүүд нутаг тэгээд Монгол улсынх биш байсан юм уу? Тэгээд шатлан өргөжүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Зүгээр л бууж өгөөд газар нутгаа булаалгаад чимээгүй сууж байх ёстой байв уу? Орос Монголын найрамдлыг, Оросыг буруутгах гэсэн улсаа худалдахаас буцахгүй үзэл сурталчид манайд мөн ч их болжээ
Улаанбаатараас 1500 км зэлүүд нутгаар Арлын годгорууд Монголыг эзлэх гэж дайрсан нь тэдний тэнэгийнх үү,энэ Орос үлгэрт итгэж байгаа Монголчуудын тэнэгийнх үү гэдэг асуудлыг сөхөж байгаа юм. Аль ч талаар энэ нь Азийн Японд ашиггүй байсан.
Монголчууд түүхээ дахин харж Азийн дайсан Оросуудын мунхруулгуудаас салах цаг болсон.Халх голын тулалдааныг Япончууд эхлээгүй.Оросууд ч Монголчуудад хайртай сайндаа биднийг хамгаалаагүй.Зөвлөлтийн тоглоомын улс Монгол(!Зөвлөлт) Японы тоглоомын улс Манж Го-н эсрэг өдөөн хатгалга хийж эхэлсэн.1887 оны гэрээ газрын зураг үнэн байлаа гэхэд Олон Улсын жишгээр хийгдээгүй,хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан бол 1906 оных Олон улсын жишгээр хилийг Халх голын голдрилоор тогтоосон хүлээн зөвшөөрөгдсөн байсан.
Олон долоон хуцалгүй явж мантуугаа гудар. Тэгээд хахаж үхээрэй чи.
hezee mongolin nutag araliin godgor yponii nutag bolood ybchihbaa. ene dain bolson nutag bol hal barga geed hoid omnod mongoliin nutag ch dee.yponuud dongoj 1932 ond manjuur orj ireed hiliin budilaan odoj hatgaj ehelsen dee danjaadaa...1935 onoos l hiliin morgoldoon bolj yponuud mongoliin hilig bainga zorchij ehelsen dee..
Монгол цэрэг Халхын голын сав нутагт эх орноо хамгаалсан нь буруу болж байна уу?
Монголчууд өөрсдийг нь хамгийн доорд үздэг Оросуудын дайны мах байж мөнхийн хөрш Азийн ард түмнүүдтэйгээ байлдаж үхэцгээх албатай юм уу?
202.179.25.50 дугаартай илжиг Эрээн рүүгээ тонилоорой.
Г.Чойжилсүрэн гэгч энэ амьтан, өөр өнцөг гэх сэтгэл мэдэрлийн өвчинд нэрвэгдсэн хор найруулагч байна. Зөвлөлтийн танк монголд орж байгаа нь гэдэг зураг бол монгол нутгийн зураг биш байна.
за хамаагүй баабартаж байж балай юманд оров доо мэдэмхийрэгч үхээр ээ?
ene bol ogt hudal zvils bna.yponuud mongol manjiin byui halh bargiin hiliig medej zohiulaad l.. hezee araliin godgor ypon barga manjuurt irlee.dongoj 1932 ond ch dee.ireed hil deer 1935 0noos ehelj budilaan gargaj hiliin margaan orvvlsen dee.. bid halh barga mongolchuud hiliin talaar ogt toodogui neg l ard tvmen ch dee.hen heneehei nutg orj ovoljood butsdag l nutag ch dee..
Тархиа Оросуудад мөлчийтөл угаалгачихсан кириллээр бичиж пиздагаар ярьдаг оркуудын эрин Монголд удахгүй төгсөнө.Европ болох гэж яддаг Оросууд нармай Азийн ард түмнүүдийг Манж Хятад Япон Монгол Чукча гэлтгүй бүгдийг үзэн ядаж,Өмнөдийн өөрсөд шигээ орилоо хиймэл Негр Арабууд Латинуудтай сүжирхдэг бараг ганц үндэстэн.Тэрэн дундаасаа Монголчуудыг нүүдэлчин тэнэмэл гэж бүүр хамгийн доорд үздэг нь Афганын Пуштунуудтай л ойролцоо очно.24 онд Зөвлөлт Хятад нууц гэрээ хийж Ар Монголыг Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрснөөс нь хойш илт оросжуулах,барууны бизнесийг шахах бодлогод нь Хятад саад тавихаа больсон.Ингээд 34 онд Тува Монголд нэгдэх хүсэлт гаргаж Өвөрмонголд гарсан бослогыг Ар Монгол дэмжих хүртэл Оросууд Монголд ач холбогдол хэзээ ч өгч байгаагүй.
Түүхийг өөрчлөх сонирхол. Одоо Монгол түрэмгийлэгч гэсэн ойлголт төрүүлэхээр хичээж эхэллээ.Тэгээд удахгүй Хятад хилийн асуудлыг дахин хэлэлцэх шаардлага, шалтаг тавих болно. Г.Чойжилсүрэн гэдэг хүн Хятад эздийнхээ захиалгаар түүхэнд өөрчлөлт оруулах гэж үүнийг бичив үү.
Оросуудын Монголчуудад зохиож өгсөн түүх түүх байдаг юм уу? Түүх баримт дээр суурилахгүй бол зүгээр л томчуудын үлгэр болдогийг мэдээд авчих.
www.sonin.mn Mongolchuud-n tuuhiig uguisgeed ehellee.
орос монголын дайчид японы түрэмгийлэгчдийн эсрэг хамтран дайтсан дайнд орос монгол ялсан дэлхийн нэг дүгээр дайны эхлэл байсан япон герман холбоотон гэсэн гарын үсэг зурсан байсан япон самурай камекедзе шиг л дайрсан гэвч нам цохиулаад холбоотноо мартаад зүүн өмнөд ази америк руу камекадзе болоод яваад талийгаад өгсөн монголын ард түмэн орсын улаан армид хэдэн зуун вагон ачаа бараа ард танкийн цуваа нисэх онгоцны эскадрил бэлэглэсэн хэдэн зуун мянган агт морь өгсөн германыг ЗХУын нутаг дэвсгэрээс хөөн гаргасан америк англи франц 2-р фронт нээж элба мөрөн дээр америк холбоотны цэрэг норманди неман малгайгаа дээш шидэн тэврэлдцэгээв СТАЛН ЧЕРЧИЛ РУЗВЕЛЬТ тегеранд уулзсан ман ялтад СТАЛИН РУЗВЕЛЬТ ЧЕРЧЕЛЛЬ уулзаж дэлхийн 2-р дайнд монголчуудын оруулсан хувь нэмрийг үнэлж гадаад монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн даа нь НҮБ -д элсүүлсэн орсыг хараан зүхэгчид монголын эсрэг дайсан
түүхийг жинхэнэ утгаар нь гүйвуулах гэдэг энэ дээ. Чойжилсүрэн гэгч энэ этгээд японы тагнуул бууны нохой байна.
Монгол улсаа хамгаалан тулалдсан нь буруу болж байна уу? Японы үзэл суртал одоо хүртэл яваад л байна уу?
Оросгуйгээр монголын туух гэж юу байхав. Бид зевхен талархаж явах учиртай улс шуу!
Яг үнэн. Оросууд монголд туслаагүй бол өдийд монгол улс гэж байхгүй байх байсан.
Oрос Монголд тусалсан. Монгол улс оршсоор байна. Япон Манж го гэдэг өөрсдийн тоглоомын улсыг байгуулсан. Одоо Манж го хаана байна. Өвгөд дээдэс маань ухаантай улс байсан тулдаа өдий зэрэгтэй яваагаа ойлго. Энэ маягаараа бид мөхөөнө шүү. Түүхийг бүү оролд.
КОММУНИСТ КОММУНИСТАТ Л ТУСАЛСАН Ш ДЭЭ
ОДОО БОЛ ОРОСЫН КОММНИСТУУД --АВИЛГАЛЬЧИД БОЛ ОРОС СҮЙРСЭН
Энэ чинь хараат бус түүхийн хэлэлцүүлэг бна. Оросын түүхчдээр бичүүлсэн түүхэндээ ханасанууд тэрэндээ итгээд л бж бна биз. Түүх бүх шинжлэх ухааны ямар нэг нээлттэй холбогдож өөр өнцгөөр харах, судлах боломжтой салбар гэдгийг Чингис, Сүхбаатараас илүү гараагүйчүүд юугаа мэдэхэв
Сүхбаатар Чойбалсан Цэдэнбал нараараа бахархаж үз. Чингис бол цаашаа.
ТҮҮХЭЭС ГАДНА ҮНЭН ЧУХАЛ
КОММУНИСТ МОНГОЛ РУУ ДАЙРСАН
bargiin gol gdg nertei bsan bol yaah bsiin. halhiin goliin eh hilees tsaashaa nileed hol bdg shuu.!!!!
Halh gol poproh ,orosuudaas mungu zulguidah heregsel bolsoooon
сүхбаатар чойбалсан цэдэнбал байгаагүй бол манжийн талхинаас гараад хятадын талхинд орох байсан биз одоо ардчилсан намын талхинаас гарах цаг ойртсоор байна монголчуудаа дотоодын хөрөнгөтөн гадаадын капиталист мөнгө хүүлэгч оффшор хөрөнгөтнүүдтэй хуйвалдаж хамсан ард түмнийг шулж байна эдийн засгийн боолчлолд оруулж байна зуун жил болж байгаа ардын намынхаа итгэлийг алдалгүй нийтээр тэмцэн мөлжигч бүлггээс хөрөнгөө салган авч амидралаа хэвийн болгоцгооёо
сүхбаатар чойбалсан цэдэнбал байгаагүй бол манжийн талхинаас гараад хятадын талхинд орох байсан биз одоо ардчилсан намын талхинаас гарах цаг ойртсоор байна монголчуудаа дотоодын хөрөнгөтөн гадаадын капиталист мөнгө хүүлэгч оффшор хөрөнгөтнүүдтэй хуйвалдаж хамсан ард түмнийг шулж байна эдийн засгийн боолчлолд оруулж байна зуун жил болж байгаа ардын намынхаа итгэлийг алдалгүй нийтээр тэмцэн мөлжигч бүлггээс хөрөнгөө салган авч амидралаа хэвийн болгоцгооёо