Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил8 Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.
Хурдан соёолонгийн уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд үзэж сонирхов.
СОЁОЛОН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД 200 ГАРУЙ ХУРДАН БУЯН БҮРТГҮҮЛСНЭЭС:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүлэв. Зээрд үрээг 120 дугаартай 12 настай Ц.Өсөхбаяр унаж хурдлууллаа.
Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы бор халиун үрээ
Айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, Чинбатын Махбалын хүрэн,
Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач Сандагийн Нямжавын сартай хээр,
Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдин-Ядамын цоохор үрээ хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
Сэтгэгдэл0
ta byhendee saihan naadahiig Hysen erooe
Ард иргэдтэйгээ ойр энгийн сайхан баярлаж байна даа.
goe shu eronhiilogch maani. engiin yun mongon bus altan malgai het hutga tsaatsaa. yum uzej nud tailsan hun shde. engiin daruu goe
urd urdnii eronhiilogch ni buun sur tergee dagaad 76 ih goeson haragddag bla. odoo ch buur l saihan egel daruu bh ni uzemj togoldor saihan bnaa
манай нөхөд мөнч их алиалах юмдаа ес ёмбогор төр төмбөгөр гэдэг зүгээр л заасан суудалд суугаад үзэхийн оронд худлаа алиалж ард олны дунд ч гүйж явах шиг