-НАМЭХ-ны хурал ирэх оны сонгуулийн өнгийг тодорхойлох нь ээ-
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх сонгуулийн буухиагаа бодож НАМЭХ-ны ерөнхийлөгчийг сонгох уу, хараатаар байх халаасны хүнээ дэвшүүлэх үү гэсэн хүлээлт улстөрийнхний дунд бий боллоо. Учир нь, МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага буюу Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны (НАМЭХ) ээлжит чуулган энэ сарын 17-нд буюу пүрэв гарагт хуралдана. Тус холбооны дүрэмд чуулганаа дөрвөн жилд нэг удаа хуралдуулж, Ерөнхийлөгчөө сольж, дүрэм журмаа шинэчлэх эсэх асуудлыг хэлэлцэх тухай заасан байдаг.
Улстөрийн нам, хүчнүүдийн өнгийг дэргэдэх холбоод нь тодорхойлдог. Энэ ч утгаараа НАМЭХ-ны чуулган олны анхаарлыг төвд байгаа. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө шинэ ерөнхийлөгчөө сонгох нь өнөөгийн төрд үнэмлэхүй олонх болсон ч нэр хүнд нь навс унасан МАН-ын хувьд НАМЭХ аврах гарц нь байх бололтой.
Учир нь, намын залуу халааг бэлтгэдэг гэгдэх НАМЗХ-ны нэр хүнд унаж, цүнх баригчид гэх нэрийг зүүсэн. Улстөрийн хүрээнд ч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүүг хийж, бүтээдэг, улс, нийгмийн хариуцлага өндөртэй гэдэг нь сүүлийн жилүүдэд батлагдсан. Тиймээс НАМЭХ-ны ерөнхийлөгчийг ихэд нухацтай сонгох байх гэж олон нийт харж байгаа.
Энэ удаа НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, “Сөүл” группын захирал Д.Өнөрболор гээд найман бүсгүйн нэр яригдаж байгаа аж.
Гэхдээ тус холбооны дүрмийн дагуу МАН-ын дарга НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг чуулганд танилцуулах учиртай. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх эмэгтэйчүүдээс сонголтоо хийнэ гэсэн үг.
Ерөнхий сайд ирэх оны сонгуулийн буухиагаа бодолцож, халаасны “хөзрөө” дэлгэх байх гэж харах хүн олон. Гэвч олонд танигдсан, амбиц, татаас ихтэй хүнээс илүү боловсрол, мэдлэг сайтай, бусдыг манлайлах чадвартай, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн л улстөрд хүлээн зөвшөөрөгдөж байгаа.
Тэгэхээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэгэнт нэр хүнд нь унасан намын тулгуур болсон НАМЗХ нь үгүй болчих шахсан үед НАМЭХ-д хүчтэй ерөнхийлөгч сонгох нь гарцаагүй. Эс бөгөөс МАН хоёр хөлөө тасдуулдсан мэт цаашид улстөрийн тавцанд байхад эрсдэл үүснэ гэдгээ гадарлаж байгаа болов уу. Түүний хувьд олон жил улстөрд зүтгэсэн ч хийсэн бүтээсэн нь үгүй, аливаа хууль бус асуудалд холбогдсон хүнийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Яг үүнтэйгээ адил залуус улстөрд илүү хүч төрж, боловсрол, мэдлэгээ түүчээлэн, шинэ салхи мэдрүүлж буй энэ цагийг үеийг ч ашиглах байх хэмээн олон нийт ажиглаж байгаа юм.
Тодруулбал, дээр нэр дурдагдаж, нэр нь ил болсон эмэгтэйчүүдээс сонголтоо хийх эрх нь Ерөнхий сайдад бий. Харин тэр халаасан дахь нэрсээс хэнийг нь сугалах бол. Хүлээн зөвшөөрөгдөх хэн нэгнийг үү,хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байх хараат хүнээ дэвшүүлэх болов уу гэдгийг харах л үлдлээ.
Сэтгэгдэл0
намын дэргэдэх ТББ-уудыг татан буулгах хэрэгтэй. Зарчим
Сангиин дэд саид Булгантуяаг сонгох хэрэгтэи Боловсрол мэдлэг саитаи өсч яваа бас нилээд шудрага гадаад дотоодод танигдаж буи хүн шүү
Улсын хөрөнгө хулгайлдаг аавын улсын хөрөнгө хулгайлдаг охин шүү дээ!
Булгантуяа л байна даа Бусад нь энэ хунээ дэмжээд нэрээ татсан нь дээрдээ
Булгантуяаг дэмжээрэй арай дээр нь байна бусад нь янз бүрийн асуудалд холбогдсон хүмүүс байна
Булгантуяа нь л арай дээр юм даа, тэр Сөүлийн хүүхэн нтр арай шүү
энэ хэдэн үеэ өнгөрөөсөн эмээ нараас өөр гарах эмэгтэй алга уу.
A.Undraa iluudee. Bilegt bsn ch ednees hamaagui iluu ym bn.ed bl tulheesiin l hed ymdaa.
ундраа байж болох юм
60 чуганц уралдвал нэг нь түрүүлнэ гэдэг байхаа хэнд хэрэгтэй юу хийдэг ч байгууллага юм МАНын дайчин туслагч л байх даа хэнээтэнгүүд зайлаасай
Undraa n arai dunguur yumdaa
намын дэргэдэх төрийн бус байгууллагыг буулгах хэрэгтэй.
Үнэнийг хэлэхэд Цолмон нь нэр муутай, Сарангэрэл нь чадваргүй, Оуёнчимэг нь ховын тулам, Гарамжав гуйа намдаа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд биш арай дөнгүүр нь Булгантуяа нь юм байна, Ард түмнийг цагаан цаас гэж доромжилдог Өнөрболор хэрэггүй дэ,

Hurelsuh medeej "Nu aa"-l songono sh de
Булгантуяа
Бувгантуяаг гаргавал Сарангэрэлээс дээр байхдаа АН сонгуульд орход Сарангэрэлийг гаргавал унан нүхээ малтсан хэрэг
аятайхан л эмээ нар бн даа али ни ч бсн энэ ялзарсан төрд ямар ч өөрчлөлт гарахгүй !!!!!!
Битаан Билэгт аниаг дээр гэж бодож байна.Мангар мангар юм ярихыг нь сонсоод л..... гоё шд....
Булгантуяаг дэмжиж бна, наад 3 чавганцаа тэтгэвэрт нь гаргаад гэрт нь суулга одоо болоо, сарангэрэл гэж сэтгүүлч байж эмсайд хийгээд яваа ичихэд яанаа, нүд нь цавчаад л худлаа яриад явна, гарамжав та насны эцэст шоронд ороогүй бгаагаа аз гэж бод, цолмон гэж биеэ үнэлэхээс өөр чадах юмгүй чавганцууд.

Mongold songon shalgaruulah mechanism bdag blgui Dee, tuunees ter n goe ene n tiim geed chavgants nariin yriaa aytai songohgyi blgyi Dee,,,
Bulgantuya busdaasaa 100/deer shuu dee Sarangerel bol hereggui l yum daa said ta shudarga l hun yum bol shudargaar songo Bulgantuya iluu shuu dee