Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, Хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн Их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны Дэд профессор Фернандо Касал Бэртуаг өнөөдөр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг нар хүлээн авч уулзлаа. Фернандо Касал Бэртуа нь Монголын Улс төрийн намын тогтолцоог ардчилсан, нээлттэй хариуцлагатай болгох чиглэлээр Улс төрийн намын тухай хуулийн төсөлд зөвлөмж өгч байгаа олон улсын мэргэжилтэн юм.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл “НАМЭХ бол 25 жилийн түүхтэй МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага бөгөөд жендэрийн тэгш байдлыг бий болгох, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын эмэгтэйчүүдийн хамгийн нөлөө бүхий байгууллага юм. Та Улс төрийн намын тухай хуулинд өгсөн зөвлөмждөө улс төрийн намын тогтолцоог хариуцлагатай болгох, намуудыг төлөвшүүлэх, шийдвэр гаргах үйл явцад нийгмийн цөөнх, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр чухал саналууд дэвшүүлсэнд НАМЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд би их баяртай байна. Дэлхий дахинд эмэгтэйчүүдийн улс төр дэх тэгш байдлыг хангах үүднээс олон төрлийн дэмжлэг, зохицуулалт байдаг бол Монгол улсын хувьд зөвхөн нэр дэвшүүлэх квот болон зарим улс төрийн намын дүрэмд заасан квотууд л байдаг. Тиймээс дэлхийн нийтийн хөгжлийн жишиг болсон улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр бидэнд олон улсын байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал” гэсэн юм.
Түүнчлэн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн Их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуа хэлэхдээ “Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага бол хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтыг зогсоох, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлд хамгийн их анхаарал хандуулж үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага билээ.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихийн тулд зөвхөн сонгуульд нэр дэвших квот олгоод зогсохгүй урт хугацааны бодлого хөтөлбөрүүд хэрэгтэй юм. Учир нь хөгжиж буй олон оронд эмэгтэйчүүдийг дорд үзэх, уламжлалт хандлага хүчтэй байдгаас гарааны хувьд эмэгтэй улс төрчдөд тэгш боломж байдаггүй. Тийм учраас төрийн бодлогоор эмэгтэйчүүдийн оролцоог урамшуулан дэмжих механизмуудыг хэрэглэх нь үр дүнтэй. Тухайлбал, улс төрийн намуудад олгож буй төрийн санхүүжилтын тодорхой хэсгийг эмэгтэй нэр дэвшигчдийг сурган бэлтгэхэд зарцуулах, эмэгтэй нэр дэвшигчдийг олноор дэвшүүлсэн улс төрийн намуудад хөнгөлөлт урамшуулал олгох зэрэг олон механизмууд байдаг. Жишээ нь Хорватад сонгогдсон эмэгтэй гишүүн бүрийн тоогоор тухайн намд төрөөс олгох санхүүжилтыг 10 хувиар нэмдэг, Гүржид эмэгтэйчүүдийг олноор нэр дэвшүүлсэн намд төсвийн 30 хүртэл хувийн урамшуулал олгодог. Монголын энэ удаагийн Улс төрийн намын тухай хуулийн төсөл нь өмнөх төслөөс маш сайн болсон. Тэр дундаа намын санхүүжилтыг ил тод, хариуцлагатай болгох талаар сайн заалтууд орсон байна. Жишээлэхэд өдгөө үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулиар УИХ-д суудалтай намуудад төрөөс олгож буй санхүүжилтын зарцуулалтад тавих хяналт сул, зориулалтыг зааж өгөөгүй зэрэг сул талтай байсныг шинэ хуулийн төслөөр нарийн зохицуулсаныг бид сайшааж байгаа. Гэхдээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Улс төрийн намын тухай хуулийн төсөлд зохицуулалт ороогүй байна. Тийм учраас намын гүйцэтгэх албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх тоог тогтоох, эмэгтэйчүүдэд албан тушаал хадгалах зэрэг зарим арга хэмжээг авах, сонгуульд нэр дэвших эрэгтэй болон эмэгтэйчүүдийн тоонд тэнцвэртэй хандах, эмэгтэйчүүдийг тааламжгүй тойрогт нэр дэвшүүлэх эсхүл намын нэрсийн жагсаалтад хамгийн ашиггүй дугаарт бичих зэрэг байдлыг арилгах арга хэмжээг авах, санхүүгийн урамшуулал нэвтрүүлэх, УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх үүднээс жендерийн квотыг Улс төрийн намын тухай хуулинд суулгах шаардлагатай гэдгийг бид зөвлөж байгаа юм. Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг бий болгох нь Монголын ардчиллын төлөвшилд чухал үүрэгтэй. Учир нь эмэгтэйчүүдийг улс төрд өргөнөөр оролцуулснаар авилга буурдаг, улс орон дахь талцал, туйлшрал багасч, ардчиллын чанарт эерэгээр нөлөөлдгийг дэлхийн улс орнуудын туршлага харуулдаг. Тийм учраас эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр танай байгууллагатай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ уулзалтын үеэр онцолсон юм.
.jpg)
Сэтгэгдэл0
Эмэгтэйчүүд улстөрд орсноор эерэг өөрчлөлт гарсангүй. Харин хар тамхичин, архичин болж хүүхдүүд нь хүмүүжилгүй л болсон.
Ази хүмүүс хэзээч эм хүнийг төрд гаргаж бгаагүй манайх гэсэн ийм л бсан их хуралд 10 ын дотор л эмэгтэйчүүд бвал таарна энэ сонгогдсон хэд ч арай бишээ дахин улс төр битгий хэл төсөвийн байгууллагт ч бүү оролцуул хувийхаа юмыг хийгээд л яваг
Dawaajancangiin carnagerel minii door baihaa ik khulgai hiisen dee
ene zuragaa haraad icheesei nalj unaad yah geed baigaa shulmas ve icheech!