sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 13 /Kazinform/. Хятад улсын хэмжээнд 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдсэнийг тус улсын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас тусгайлан гаргасан мэдэгдэлд дурджээ.


Шинээр нэмэгдсэн мэргэжлүүдийн жагсаалтад хил дамнасан цахим худалдааны үйл ажиллагаа хариуцсан менежер, олон дроны нислэгийг төлөвлөгч, электрон схем зохион бүтээгч зэрэг мэргэжил багтсан байна.


Мөн яамнаас хиймэл оюуны генератив системийн туршилт, ухаалаг агуулахын үйл ажиллагаа, засвар үйлчилгээ зэрэг 42 төрлийн шинэ ангиллын ажлыг зарласан нь сүүлийн жилүүдийн хамгийн өргөн цар хүрээтэй шинэ ангиллын жагсаалт юм.


Хятадын эрх баригчид шинэ мэргэжлийн албан ёсны жагсаалтыг анх 2018 онд нийтэд танилцуулжээ. 2019-2024 оны хооронд нийт 93 нэр төрлийн шинэ ажил, мэргэжил шинээр бүртгэгдсэн байна.


Тус улсын Төрийн зөвлөл (засгийн газар) энэ оны ажлын тайландаа хотуудад 12 сая гаруй ажлын байр шинээр бий болгох, ажилгүйдлийн түвшинг 5.5 хувьд барих зорилт тавьжээ. 


Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг