Саяхан манай хойд хөрш Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотод болсон нацизмыг ялсны 80 жилийн ойн баярын жагсаал сүрлэг боллоо. Улаан талбайд Азербайджан, Вьетнам, Белорусс, Египет, Казахстан, Хятад, Киргиз, Лаос, Монгол, Мьянмар, Таджикистан, Туркменистан, Узбекистаны цэргүүдийн жагсаал явж өнгөрөв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч ноён Владимир Путины ялалтын баярын үг ядруухан боллоо.
Путин хэлсэн үгэндээ: “Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааг дэлхийн бүх улсууд дэмжиж байгаа” гэлээ. Үгүй шүү. Энэ дайныг дэлхийд Беларусь, Хойд Солонгос, Иран гурав л дэмжиж байгаа. Хятад далдуур дэмжиж байгаа. Путин мөн хэлсэн үгэндээ “Манай тэмцэлд Холбоотны армиудын цэргүүд, Эсэргүүцлийн хүчнүүд болон болон Хятадын баатарлаг ард түмний оруулсан хувь нэмэрийг бид ихэд үнэлдэг” гэв. Холбоотны армиуд болон Эсэргүүцлийн хүчнүүд чухал хувь нэмэр оруулсан нь үнэн. Харин Хятадын хувьд яг ч тийм биш л дээ.
Дайны тэрхүү жилүүдэд Хятад улс Зөвлөлт улсад туслах бүү хэл, өөрсдөө Япон улсад зүүн хойд хятадын нутгаа алдаад Чан Кайши, Мао хоёр хоорондоо байлдаж иргэний дайн дэгдэж дээр нь Японтой дайтаад сэхэл авах завгүй байсан юм. Харин тэр үед Зөвлөлтийн удирдагч Сталин эхлээд Чан Кайшид тусалж байснаа болиод сүүлдээ коммунист удирдагч Маод цэргийн тусламж үзүүлж иргэний дайнд ялуулж байсан юм.
1945 оны 8 дугаар сард Хятадыг Японоос Зөвлөлт, Монголын арми чөлөөлсөн гэдгийг дэлхий нийт бүгд мэдэж байгаа л даа. Тэр үед АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Хятад улсад Японтой байлдахад нь зориулж 1 тэрбум долларын зээл тусламж олгож байсан юм шүү. Путины хамгийн том хүндтэй зочин бол Хятадын удирдагч Ши Жипин байлаа. Харин Путин Хятадын удирдагч Ши Жипинтэй уулзаж байхдаа “Бид Украинтай ямар ч урьдчилсан болзолгүйгээр дайныг зогсоох хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн нь их анхаарал татлаа. Путин өөрийн эхлүүлсэн дайнаа зогсоож чадвал дэлхий нийтэд их л сайн хэрэг болохсон доо.
Путин хэлсэн үгэндээ АНУ тэргүүтэй Холбоотнууд дайны хүнд бэрх жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад хэрхэн тусалсан талаар ганц үг ч ган хийсэнгүй. Дайны үед хамгийн их тусламж үзүүлсэн АНУ болон Их Британи улсын нэрийг ч дурьдсангүй.
Их Британий ард өчнөөн олон колони улсууд нь байсан. Зөвлөлт Холбоот улс дайны эхний жилд тун хүнд байдалд орж зөвлөлтийн 5 сая цэрэгтэй арми нь германий армид бүслэгдээд 4 сая цэрэг нь олзлогдож, хамаг нисэх онгоц, их буу, зэвсгийн агуулахаа устгуулаад байхад нь АНУ, Их Британи хоёр цаг алдалгүй 1941 оноос эхэлж цэргийн хамгийн орчин үеийн техник зэвсэг, буу, сум, дарь тэсрэх бодисоор хангаж тусалж аварсан байдаг юм л даа. Путины илтгэлд дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад ази тивээс хамгийн их тусламж үзүүлсэн Монголын тусламжийн талаар ганц үг ч дурдсангүй нь тун харамсалтай.
Путин харин үг хэлэхдээ: “Дайны жилүүдэд АНУ Зөвлөлт Холбоот улсад 148 тэрбум долларын нефть ба хүнсний бүтээгдэхүүн, цэргийн техникийн 13.0 тэрбум долларын тусламж үзүүлсэн, Их Британи улс дайны жилүүдэд нийтдээ 1 тэрбум 600 сая долларын үнэ төлбөргүй тусламж үзүүлж, Польш, Югослав зэрэг зүүн европын улсуудын хагас сая гаруй байлдагчид Зөвлөлтийн нутагт Германы армийн эсрэг бидэнтэй хамт тулалдаж Зөвлөлт Холбоот улс дайнд ялах гол нөхцлүүдийн нэг болсон юм” гэсэн бол маш шударга, оновчтой, үнэн зөв үг болох байлаа. Путин “Ази тивээс Монгол улс дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот улсад 500 000 тонн бэлчээрийн малын сайн чанарын мах, 64 000 тонн сайн чанарын ноос, 500 000 хурдан агт морь, 4.0 сая хонь, хамгийн сүүлийн үеийн байлдааны танк, нисэх онгоц нийлүүлж үлэмж их тусламж үзүүлсэн юм” гээд хэлчихсэн бол шударга зөв үнэлгээ болж манай Монголчуудын магнай тэнийх байв. Ийм шударга үгийг сүүлийн 70 жилийн турш Зөвлөлтийн удирдагчдаас нэг ч хүн Ялалтын баярын үгэндээ эсхүл баярын хурал дээр ганц удаа ч хэлээгүй өнгөрсөн нь их гүрний дээрэнгүй үзэлтэй нь холбоотой биз.
Энэ үгийг хэлэх юм бол “агуу их ялагдашгүй” Зөвлөлт улс доошоо орчих гээд байсан байх л даа. Эдүгээ Орос улс 2022 онд Украины эсрэг дайн өдөөж Оросын цэрэг Украиныг түрэмгийлэн дайтаж хоёр талаас 1.5 сая цэрэг амь үрэгдэж өчнөөн олон сая украйн хүн гадаадад дүрвэж олон мянган украин иргэн, хүүхэд амь насаа алдаад байна.
Эдүгээ дайныг зогсоож энх тайвны хэлэлцээр хийе гэхлээр Орос улс Украины 4 мужийг Орост өг, энэ тэр гээд баахан зүйл шаардаж, бүр сүүлдээ эзлээгүй нутгийг хүртэл Орост өг хэмээн шаардах нь бас л нөгөө их гүрний “ялагчийн өвчин” байх л даа. Орос Украины дайны асуудлыг зохицуулж дайныг зогсоох гэж хэрэндээ чармайсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоо Оросын элдэв шаардлагаас залхаж аргаа бараад байна. Орос улс одоо юм бүхэнд агуу их гүрний “ялалт”-ын үзэл суртлаар хандаж байхаа больчих хэрэгтэй л дээ. Гадаадын бүх улстай зүгээр л эрх тэгш харилцах хэрэгтэй. Дэлхий дээр тэр улс дайсны тал, энэ улс манай тал гэдэг үзэл суртал алга болоод удаж байна Одоо цаг бол хорин нэгдүгээр зуун. Техник технологи, оюун ухаан, хөгжил дэвшил, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэл, амар амгалан, энх тайвны зуун гэдгийг одоо болтол оросууд ойлгоогүй гэж үү. Эдүгээ АНУ болон Өрнө дахин Орос улсад гурван жилийн турш эдийн засгийн хориг тавьсан боловч том нөлөө үзүүлж чадсангүй. Учир нь дэлхийн эдийн засгийн хоёр дахь том гүрэн Хятад улс Орос улсыг бүх талаар дэмжиж байгаа, Энэтхэг улс Орос улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж байгаа тул өрнөдийн хориг хоосон цаас болж байгаа юм. Москвад болсон цэргийн жагсаал сүрлэг боллоо. Алтан соёмбот тугаа мандуулсан Монгол улсын цэргийн жагсаал сайхан харагдаж байна лээ.
Манай Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол цэргийн жагсаалдаа хүндлэл үзүүлж ёслож байгаа нь сайхан харагдаж байна лээ. Энэ баярт урилгаар Москвад очсон Монголын малчин ард эмэгтэй, эдүгээ 103 настай “фронт” Цэгмид эмээ тун ануухан бөгөөд ухаан санаа нь саруулхан эрүүл энх тунх байгаа нь гайхамшигтай юм даа.
Оросын ТВ-ээр сэтгүүлч бүсгүй оросын нэгэн ахмад иргэнээс “Та Ялалтын баярт гадаадын ямар улс орнууд ирнэ гэж бодож байна вэ?” хэмээн асуухад тэр ахмад: “Монголчуудаас өөр хэнийг ч хүлээгээгүй.” гэв. “Яагаад хэнийг ч хүлээхгүй гэж? дахин асуухад “Монголчууд бидэнд эсгий гутал, нэхий дээлээр тусалсан...” хэмээн ярьсан нь надад ихэд таалагдав. Оросын ард түмэн монголчууд бидний тусламжийг мартаагүй ажээ. Энэхүү ялалтын баярт Серби улсын ерөнхийлөгч Александр Вучич, Словак улсын Ерөнхийлөгч Роберт Фицо нар ирсэн байлаа. Европын Холбооны улсаас ганц төрийн тэргүүн ирсэн нь Фицо байлаа. Харин ялалтын энэхүү баяр дээр Хойд Солонгосын төлөөлөгчид харагдсангүй. Орос Украины дайнд хошуу дүрж цэргээ алдсан хойд солонгосчууд дэлхий нийтээс нуугдаж байгаа бололтой. Алс холын латин америкаас Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадура ирсэн нь содон харагдаж байв.
Харин дэлхийн хоёр дугаар дайнд орж байгаагүй, Зөвлөлт улсад дайны үед тусалж байгааагүй Вьетнам, Лаос, Мьянмар, Египет гэх мэтийн улсуудын цэргийн жагсаал Улаан талбайд болж байгааг хараад огт ойлгосонгүй. Хэрэв Сталин амьд байгаад энэ бүхнийг харсан бол яах байсан бол?.
Энэхүү ялалтын баярт АНУ , Их Британи, Франц улсын удирдагчдыг урьж цэргүүд нь жагссан бол бүр их утга учиртай шударга явдал болох байлаа. Украиныг ч гэсэн уриад оролцуулсан бол шударга явал болох байлаа. Эх орны энэ дайнд Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улс бүгд л их зүтгэл гаргаж оролцсон доо. Азербайжан, Грузины удирдагч нар энэ баяр дээр харагдсангүй. Азербайжаны удирдагч Ильхам Алиев ирээгүй нь оросууд Азербайжаны иргэний нисэх онгоцыг пуужиндан устгаж олон иргэнийг нь хөнөөсөнтэй холбоотой биз. Энэ баярт Абхаз, Өмнөд Осети, Палестин зэрэг тусгаар улсын статусгүй нөхдүүд энд иржээ. Хачирхалтай л юм. “Эсгийг хийх газар нохой хэрэггүй” гэгчээр Эквадорийн Гвиней, Замбабве, Конго, Буркино Фасо, Лаос, Мьянмарын төлөөлөгчид Улаан талбайд ялалтын баярт оччихсон явж байх юм. Алс холын латин америкаас Венесуэл, Бразил, Куба улсаас ерөнхийлөгчийн түвшинд төлөөлөгчид иржээ. Эдгээр улс бол дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт улсад ганц зоос ч өгөөгүй улсууд. Энэ баярын үед Путин Кубын Ерөнхийлөгчтэй уулзаж Орос улс Куба улсад 1 тэрбум долларын хөрөнгө оруулахаар амлажээ. Дэлхийн энэхүү хоёрдугаар дайнд дэлхийн хүн амын 80.0 хувийг эзэлж байсан 62 улс оролцож, дэлхийн 71 сая 100 000 хүн амь үрэгджээ.
Энэ дайнд хамгийн их санхүү эдийн засгийн хохирол үзсэн улсыг дурдвал, Зөвлөлт Холбоот Улс 610 тэрбум доллар, Герман улс 300 тэрбум доллар, Япон улс 157 тэрбум доллар, Их Британи улс 150 тэрбум доллар, АНУ 137 тэрбум долларын хохирол үзжээ. Дэлхийн улсууд энэ дайнд нийтдээ 1 802 тэрбум долларын хохирол үзжээ.
Энэхүү дайнд хамгийн их хохирол үзсэн орнуудыг дурдвал, Зөвлөлт Холбоот Улс тэр үед буюу 1940 онд хүн ам нь 196.7 сая байсан бөгөөд дайны үед 34.4 сая эрчүүдийг цэрэгт татаж нийтдээ зөвлөлтийн цэрэг, энгийн иргэд нийлээд 26.6 сая хүн энэ дайнд амь үрэгджээ. Германий хүн ам 1940 онд 69.6 сая байсан бөгөөд 17.8 сая эрчүүдийг цэрэгт татаж нийтдээ германий цэрэг, иргэд нийлээд 8.4 сая хүн амь үрэгджээ. Хятад улс тэр үед 517.5 сая хүн амтай байсан бөгөөд 17.2 сая эрчүүдийг цэрэгт татаж, цэрэг, иргэд нийлээд 15.5 сая хүн амь үрэгджээ. Япон улс тэр үед 71.3 сая хүн амтай байсан бөгөөд 9.0 сая эрчүүдийг цэрэгт татаж, цэрэг иргэд нийлээд 2.5 сая хүн амь үрэгджээ. Польш улс тэр үед 34.7 сая хүн амтай байсан бөгөөд энэ дайнд 6.1 сая польш хүн амь үрэгджээ. Их Британи улс тэр үед 47.7 сая хүн амтай байсан бөгөөд энэ дайнд 5.8 сая эрчүүдийг цэрэгт татаж, цэрэг иргэд нийлээд 380 000 хүн амь үрэгджээ. АНУ тэр үед 131 сая хүн амтай байсан бөгөөд цэрэгт 16.1 сая эрчүүдийг татаж, 417 000 хүн амь үрэгджээ. Энэхүү дайнд Монгол улсын 75 цэрэг амь үрэгдсэн гэсэн тоо НҮБ-ын мэдээнд байж байна лээ. Тэр үед Монгол улс дэлхийн энэхүү дайнд 75 хүнээ алдсан бол улаантны аллагын үед 35 000 гэм зэмгүй монгол хүнээ алдсан байдаг юм. Монголчууд дайсны суманд бус, өөрийн суманд олон мянгуулаа үрэгдэж байжээ. Энэ дайнд зөвлөлтийн 26 сая 600 000 хүн амь үрэгдсэн нь зөвхөн дайн тулаанаас гадна зөвлөлтийн харгис дарангуйллын дэглэм өөрийн ард түмнээ харгислан устгаж байснаас болсон бөгөөд дайны явцад зөвлөлтийн цэргийн удирдлага заримдаа буруу шийдвэр гаргаж өөрийн цэргээ хайр найргүйгээр германий цэргийн галын өмнө ямар ч хамгаалалтгүй давшуулж, их бууны зууш болгож цэргээ хэдэн зуун мянгаар нь алдаж байлаа.
Зөвлөлтийн жирийн цэргүүд үнэндээ хоёр талын галын дунд амь насаа олноороо алдаж байсан юм. Урд талаасаа германий хамгийн сүүлийн үеийн их буу, автомат, пулемёт, минометийн галанд өртөнө, ар талаасаа жаахан ухархад л ухарсан цэргийг буудах үүрэгтэй НКВД-ын тусгай цэргийн бууны суманд үхдэг байлаа.
Зөвлөлтийн “Штрафной батальон” гэдэг кино байдаг даа. Яг л тийм байдлаар цэргүүд өөрийн талын суманд үхэж үрэгддэг байлаа. Зөвлөлтийн Цэргийн удирдпагын зарим буруу шийдвэрээс болж дайны сүүлийн саруудад зөвлөлтийн арми АНУ-гаас урьтан Берлин хотыг эзлэн авахаар хэт яарч германий цэргийн сайтар хориглосон намагтай бартаат газраар сохроор давшиж германий армийн нягт ширүүн галд өртөж зөвлөлтийн цэргийг хэдэн зуун мянгаар нь алдаж байлаа. Хүний олноор дайрдаг оросын тактик нь эцэстээ олон сая хүнээ алдахад хүргэсэн юм. Харин АНУ тэргүүтэй холбоотны цэргүүд Франц, Норманд, Италиас Герман руу давшихдаа цэргээ дэмий алдахаас урьдчилан хамгаалж германий сайтар хориглосон бэхлэлтүүдийг оросууд шиг халз дайрахгүй тойрч гараад Германий нутаг руу хохирол багатай давшиж ялсан байдаг юм. Энэ дайнд зөвлөлтийн ард түмэн баатарлаг тулалдаж ялалт байгуулсан. Холбоотнууд ч гэсэн байлдааны техник зэвсгийг бүтээж олноор нь үйлдвэрлэж Зөвлөлт Холбоот улсад хүргэж, хоёрдугаар фронт нээж, баатарлаг тулалдаж бүгдээрээ хамтарч нацизмыг булшилсан юм. Энэ бол үнэн түүх. Ялалтын баярын концерт сайхан боллоо. “Вставай, огромная страна, Хотят ли русские войны, Катюша, Смуглянка, Синий платочек, Эх, дороги, Прощаете скалистые горы, Вечер на рейде, В землянке, Жди меня, Темная ночь, Случайный вальс, Дорога на Берлин” дуу, “Любэ” хамтлагийн Расторгуевын дуунууд, Олег Газмановын дуунууд гээд миний сайн мэддэг орос дуунуудыг сонсоход сайхан л байлаа. Учир нь соцын үеийн монгол залуус бид тэр үед Зөвлөлт Холбоот улсад их, дээд сургуулиудад хэдэн мянгаараа сурч зөвлөлтийн дуу, кино, номуудыг арван хуруу шигээ мэддэг байлаа. Намайг Зөвлөлт улсад оюутан байх үед ТВ-ээр Лев Лещенко “День Победы” хэмээх дууг дуулдаг байлаа.
Эдүгээ 45 жилийн дараа Лев Лещенко яг хэвээрээ тэрхүү дууг дуулахыг үзээд цаг хугацаа зогсчихсон юм шиг санагдав. Казахстан болон Монголд баярын концерт сайхан боллоо. Казахууд цэргийн орос дууг хөрвүүлээд казах хэл дээр сайхан дуулж байна лээ.
Манай Монголд баярын үеэр орос цэргийн дуунуудыг манай залуу дуучид онцгой сайн дуулж байна лээ шүү. Баярын өдрүүдэд Орост бяцхан хүүхдүүдэд цэргийн форм өмсгөж, бяцхан хүүхдийн түрдэг тэргийг хүртэл танк хэлбэртэй болгож, хүүхдүүд буу, танк, нисэх онгоцны олон дүрсийг гартаа барьж яваа нь эвгүй санагдав. Хүүхдийг багаас нь буу зэвсэгт сургах нь буруу. Хүүхдүүд багаасаа ном эрдэм сурч компьютер, үзэг, бөмбөг барьж сурдаг болохоос буу зэвсэг барьж сурах ёсгүй. Цэрэг эх оронч үзэл хэрэгтэй л дээ. Гэхдээ хүүхдийг хүүхэд хэвээр нь үлдээх нь зүйтэй. Эдүгээ Оросын ТВ-ээр бараг гурван жилийн турш өдөр шөнөгүй тасралтгүй дайны кинонуудаа гаргаж өнөөх германийг дайнд ялсан түүхээ улиг болтол нь сурталдах юм даа. Дайн дуусаад нацизм мөхөөд 80 жил болжээ. Одоо тэр үеийн дайныг сурталдаад хэрэггүй шүү. Эдүгээ дайнд ялагдсан Герман, Япон улс хөгжлөөрөө ялж, ард түмнийх нь амьдрал элбэг хангалуун болж, энх тайваныг эрхэмлэдэг баталгаатай улс болчихоод байна. Эдгээр улсын ТВ-ээр дайны тухай суртал ухуулга явдаггүй юм. Дэлхий өөрчлөгдөөд байна. Хүмүүс өөрчлөгдөөд байна. Энх тайван, Эрүүл амьдрал, Баяр баясгалан, Баталгаатай ажил орлого. Энэ бүхэн энэ зуунд хэрэгтэй байна. Хамаг амьтан өвчин зовлонгүй, амар амгалан, аз жаргалтай болтугай.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл89
Чи юу мэддэг гэж донгосов
ПУТЛЁР ХҮҮКИЙГ УРЬЖ ӨӨРИЙН " НЭР ХҮНДИЙГ" ӨРГӨХӨД АШИГЛАЧИХААД НО ВШ БОЛТОЛ НЬ ДОРОМЖИЛЖ ДООШ НЬ ХИЙГЭЭД ГӨЛӨГ БОЛГООД БУЦААЖ ӨШИГЛӨВ.
Усан цэлдэн гахайн Доржийн СҮХБААТАР мэтийн хов жив хөөцөлдсөн шалихгүй нацфашист хөлсний бичээчүүд Буянцогтоо гуай шиг бичдэг болчихоод олон юм хуцвал таарна, ккк
Еврофашист Стармер, Макрон, Мерц гурав нацист Киевээс буцаж байхдаа галт тэргэнд өрөөндөө хар тамхи татаж байгаад гардуулсан бичлэг. Фашист Мерц яаран сандран хар тамхины халбагаа нууж байгаа, фашист гоомоо тахиа Макрон хар тамхиа нуун бантаж байгаа царай нтр, ха ха ха https://youtu.be/SGHhXLDjf0g?si=DtO7U-bWYTKpvC2l
Еврофашист Стармер, Макрон, Мерц гурав нацист Киевээс буцаж байхдаа галт тэргэнд өрөөндөө хар тамхи татаж байгаад гардуулсан бичлэг. Фашист Мерц яаран сандран хар тамхины халбагаа нууж байгаа, фашист гоомоо тахиа Макрон хар тамхиа нуун бантаж байгаа царай, 32 дахь секундээс эхлэн хараарай! 😜😂🤣 https://youtu.be/SGHhXLDjf0g?si=DtO7U-bWYTKpvC2l
Бөгспутин өглөө сэрж,,ам ангайгаад л ,,, орой унтатлаа,,,амаа хаттал,,,худлаа шааншдээ,,,,цайрсан дебыль,,,,одоо ч үнэнд гүйцэгдээд,,,,аргаан баржээ,,,
AFP news agency. Энэ бичлэг дээр эхнээсээ бүүр тодорхой байна. Стармер сэтгүүлчид дагуулж санаандгүй орж ирсэн чинь Макрон Мерц хоёр кокаин хэрэглэж байгаад газар дээрээ баригджээ. 😜😂🤣 https://youtu.be/-Sz6cIACfB0?si=y-HzBd6UX4-aXt9e
Усан цэлдэн гахайн Доржийн СҮХБААТАР мэтийн хов жив хөөцөлдсөн шалихгүй нацфашист хөлсний бичээчүүд Буянцогтоо гуай шиг бичдэг болчихоод олон юм хуцвал таарна, ккк
Яг үнэн. Баруун тэр чигтээ ядарч дампуурч бгааг дэлхий харж бна. Ядахдаа цэргийн парадыг нь харьцуулаад харахад тун ойлгомжтой.
путин удирдагч эх орноо хөгжүүлэх гэж өдөр шөнөгүй ажиллаж байгааг дэлхий дахин харж байна одоо орос орон хөгжлийн дардан зам дээр гарч ирлээ энэ их уудам сайхан эх орныхоо баялагийг эх орноо хамгаалах аж үйлдвэрийн машинт үйлдвэрийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг байгуулж байна атом цөмийн шинжилгээний ш ухааны ололт дэээр тулгуурласан үйлдвэрийн хэрэгслийг үйлдвэрлэх нь дамжиггүй хүмүүс орост их атаархах юм орсын ерөнхий сайд зүгээр ажиллаж байхад атаархах юм домен зуух металлургийн үйлдвэр цэргийн үйлдвэрүүдийг бариад байх хэрэгтэй галав юүлэх үед хэрэг болно
Украйныг дэмжигч нараа. Та нар америк яаж ядуурсан байгааг хар. Усан онгоцны үйлдвэрлэл гэдэг далайн худалдаа, далайн хүчирхэг цэргийг илэрхийлдэг. Өнөөдөр дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа усан онгоцны 75% хятад дангаараа эзэлж байна. Хятадын төмрийн үйлдвэргүйгээр ийм амжилтанд хүрэхгүй. Хятадын төмрийн үйлдвэрийг Монгол хангаж байна. Америк нь хятадаас 507 дахин цөөн усан онгоц үйлдвэрлэж байна. Америк цэргийн усан онгоцоо хийж чадахгүй түвшинд очсон. Америкийн цэргийн усан онгоц живээд эхэлвэл далайн худалдаа юу болох вэ? Украйн гэж улсын хувь заяа дууссан.Украйн гэж улс Америкаас зэвсэг авах гээд чадахгүй түвшинд очно. Ийм бодит тоог харвал Украйн ялагдана. Хэдэн жилийн өмнө Америкийн ерөнхийлөгч "Монголчуудаа та нар наад тавантолгойнхоо коксжсон нүүрсийг хятадад хямдхан зарахаа зогсоож өгөөч" гэж хэлж байсан удаатай. Монголын таван толгойн нүүрсээр хятадын төмрийн үйлдвэрүүд маш их ашиг хийж байна. Монгол нүүрсээ зогсоовол хужаа усан онгоц үйлдвэрлэл зогсооно.
Байден өвгөн монголын нүүрсний худалдааг хориглох хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн үед өвгөн зөнөглөж гэж харж байсан. Гэтэл үнэн бодит байдал нь америк усан онгоц хийх боломжгүй болж төмрийн үйлдвэр нь дампуурсан. Одоо америкчууд дампуурсан төмрийн үйлдвэрээ японд зарахгүй гээд хэвтэж байна. Таван толгойн нүүрс ийм том өөрчлөлтийг дэлхийд авчирлаа. Гэтэл бид нүүрсээ хямдхан зарах гээд гүйж болохгүй.
Fe хүдрээ ч үнэгүй шахам өгөөд
Жанжин маань ингээд л үнэн донжтой, гарцаагүй, маргах аргагүй бичдэг дээ. Бачимдаад байгаа ояа, троллууд тэр Путиндээ л бачимдлаа гарга! Тусгаар тогтносон хөрш улс руугаа зэрлэгээр халдчихаад одоо ялж чадахгүй, баахан хүний амь хөнөөчихөөд түүндээ зөвтгөл болгож 5-р сарын 9-ний хүн төрөлхтөний баярыг өмчлөөд сууж байна! Түүнд нь бачимд!!!
Худалдааны дайныг хэн эхлүүлсэн бэ. 2020 онд америкт хууль бус Байден хэмээх ерөниийлөгч гарсан учраас Украйны дайн гарахаас өөр замгүй болсон. Байден биш Трамп 2020 онд америкийн ерөнхийлөгч байсан бол дайн гарахгүй байсан. Глобалчлагч нэртэй өгөр либералистууд украйны дайныг эхлүүлсэн. Одоо харин Трамп дайныг зогсоох гэж байгаа боловч нэгэнт алдсан Оросын итгэлийг олж авах бэрх юм. Америкчууд яах гэж украйныг цусан далай болох дайнд бэлдсэн бэ. Одоо дайны мөн чанар бол ялагдсан америк украйнаас үүдэлтэйг харж байна.
Harin Mongolchuud yaj amidraad bnaa
Монголчууд бид мөлжүүлсэн. Түүний үр дүн нь дэлхийн улс төр, эдийн засгийн хямрал одоо гарч байна. Гэнэт америк хятадыг дийлэхгүйгээ мэдээд худалдааны дайныг эхлүүлсэн. Дэлхийн засгийн газар гэж байхгүй. Олон улсын нөхцөл байдал нь цэрэг, улс төрийн хүчээр зохицуулагдах болсон. Олон улсын гэрээ гэгч хуурамч баримт бичгийг сахихгүй гэж хамгийн түрүүнд америк хэллээ.
Harin Mongolchuud yaj amidraad bnaa
Хүний эрх, ардчилал үнэт зүйл гэсэн ойлголт энэ дэлхийд байхгүй. Америкчууд биднийг хуурч байсан. Одоо дэлхий цэрэг, улс төрийн хүчээр зохицуулагдаж байгааг харцгаа. Эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг бол үндэстэн улсын хамгийн чухал зүйл болно. Харин нөгөө үг хэлнх эрх, хүний эрх гэж хуурамч зүйл бол үндэстэн улсыг мөхөөх худал хуурмаг уриа болохыг харцгаа.
Military Industrial Revolution is coming.With the help of ai nuclear warheads controllable.End endless bloodshed.
Үнэнг бичив
Брльж үз , чи аугаа их Оросын улс төрийн бодлогыг тодорхойлох юм уу ....
Дажгүй бичсэн байна
Энд монгол хонины нэхий богино дээл өмсөөд монгол хонины ноосоор хийсэн эсгий гуталтай оросууд зуны нимгэн шинелтэй хөлдөх нь хөлдөж зутрах нь зутарч байсан германчуудтай москвагийн дэргэд байлдаад анх удаа ялалт байгуулж чадсан билээ. Иймээс дайнд түүхэн эргэлт гаргаж европ даяар ялагдашгүй хэмээгдсэн гитлерийн германы хамгийн том бөөгнөрлийг москвагийн дэргэд ялахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн монголын агуу алдарт хонинд зориулан москва сталинградад нэг нэг хонины хөшөө босгох нь шудрага ёсонд нийцнэ. Англи америк чинь зөвхөн сталинградын ялалтын дараа л гитлер оросод ялагдах нь нэгэнт тодорхой болсон үед л сая их хэмжээгээр жинхэнэ утгаараа тусалж эхэлсэн нь түүхэн үнэн билээ. Иймээс дайн эхэлсэнээс хойш бүтэн хоёр жил 1943 оны хавар хүртэл зөвлөлтийн цорын ганц туслагч байсан монголыг путин илтгэлдээ дурдаагүй доошоо орчих гээд байсан юм бол ядахдаа монголчуудад биш юм гэхэд моншол хонинд хөшөө босгох хэрэгтэйш дээ.
1941 ээс 1943 оны хавар болтол дайны ялах ялагдах нь мэдэгдэхгүй хамгийн хүнд үед монгол хонины нэхий дээл эсгий гутлаар тусалсан монголчуудын тусыг сталин санан санан 1945 онд англи америк хятадаар монголын статусыг хүлээн зөвшөөрүүлж бидний тусыг хариулсан гэж байгаамаа
Москва Сталинградын тулалдааны тухай баримтат кинон дээр орос цэргүүд бүгдээрээ монгод хонины богино нэхий дээл эсгий гутал өмсцөн байдаг биз дээ. Германчууд сибирээс их олон цэрэг татаж байна гэж хүртэл андуурч байсан гэж байгаам
ПУТИНЫ ҮГИЙГ ШҮҮДЭГ ХҮН МӨН ҮҮ ? ӨӨРСДИЙН ХЭДЭН АВИЛГАЧИДАА БИЧИХГҮЙ ЯАСАН ЮМ ? ЭСВЭЛ МОНГОЛ АСУУДАЛГҮЙ МАНДАН БАДАРЧ БАЙГАА ЮМ УУ ? "ЖИНГЭР НОХОЙ ХУЦАЖ Л БАЙДАГ, ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖ Л БАЙДАГ" ГЭДЭГ. БАС "САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦНА "ГЭДЭГ.
Дажгүй бичсэн байна
Оросын аугаа их удирдагч ыг дүгнэдэг хүн нь чи лав биш...Манай яулсад ямар нэгэн асуудал гарлаа гэж бодьe. Барууныхан АНУ Орос. ХЯТАД 2ын дээгүүр даваад тусламж үзүүлж чадах уу...
Өчигдөрхөн Энэтхэг, Пакистан хоёр дайн хийх дээрээ тулж ирлээ. Энэ дэлхийд үндэстэн улсын аюулгүй байдал хамгийн чухал зүйл болохыг одоо бид нүдээрээ харж байна.
Оросод хэзээч аугаа удирдагч байгаагуй. Бусдад атаархсан, жетееч удирдагчид л бсан. Ядрахаараа уйлан дуулан тусламж хусээд босохоороо арслангийн зантай Ленин Сталин Хрушев Горбачев мэтийн арчаагуй хулгайчууд л байлаа.
Үнэн хэлж дээ тийм шүү дээ дандаа дарангуйлагч дэглэмтэй улсууд бн даа
Дарангуйлагч Зеленскийг солихгүйгээр Украйны ард түмэн цус урсгаж, утгагүй дайнд үхсээр байна.
Түрэмгийлэгчээс олигтой үг гарахгүй л дээ Дайнаа зогсоо Долоо хоногт 5000 хүн амиа алдаж бна
Еврофашист Стармер, Макрон, Мерц гурав нацист Киевээс буцаж байхдаа галт тэргэнд өрөөндөө хар тамхи татаж байгаад гардуулсан бичлэг. Фашист Мерц яаран сандран хар тамхины халбагаа нууж байгаа, фашист гоомоо тахиа Макрон хар тамхиа нуун бантаж байгаа царай нтр, ха ха ха 😜😂🤣 https://youtu.be/SGHhXLDjf0g?si=DtO7U-bWYTKpvC2l
there is no spoon 🥄
Aguu putin delhiin udirdagch boljee usahgui Trump sogoh bo
Пээх бас нэг өөрийгөө хэт дөвийлгөдөг мэдрэл муутан гараад ирж дээ. Путинг дэлхий нийтээр мэднэ. Харин чамайг бол захын би ч танихгүй л юм байна Сүхбаатараа ккк
Улаан армийн 10 маршалын 7 нь Украин, 1 нь Польш үндэстэн. байсан Энэ ялалтыг Оросууд ганцаараа өмчирхөх ёсгүй. Укрианчууд 6 сая хүнээ алуулсан. Тэр үед 3,5 сая хүн амтай байсан Азербайжанаас 700 000 хүн цэрэгт татагдсанаас тал нь буцаж ирээгүй. Мөн Өмнөд Осетинээс 400 000 хүн дайнд явсанаас мөн л талаас илүү нь буцаж ирээгүй. Украинаас 6 сая хүн амь үрэгдсэн. Гүржийн 1 айлын 7 хүүхэд дайнд яваад ганц нь ч буцаж ирээгүй. Энэ айлын дурсгалд зориулан Гүржүүд 7 өрөв тас шувууны хөшөө сүндэрлүүлсэн. Сүүлд хөшөөний түүхийг сонссон нэгэн сэтгүүлч Журавлей дууг зохиосон байсан. Нөгөө Солонгосын Элсэн цаг киноны Орос дуу
Тэр айлын 7 хүүхдээс гадна аав ээж 2 нь гашуудсаар байгаад нас барсан байдаг. 4 дэхь хүүхэд нь үхсэн тухай зарлага ирэхэд хөгшин ээж нь ухаан алдаж унаад босоогүй. 7 дахь хүүхэд нь Германд Рейха тагаас 400 м зайд буудуулж үхсэн байдаг. 7 дахь хүүхэд нь нас барсан тухай зарлагыг өөрт нь өгөх гээд бөөнөөрөө ирж яваа тосгоныхоныг (Тосгоны шуудан зөөгч ганцаар аваачиж өгөхөөс эрс дүргүйцсэн ) хараад довжоон дээрээ ачаа тэврээд сууж байсан өвгөний зүрх нь дийлэлгүй үхсэн.
германы цэрэг москва хүрсэн гэхэд украин беларус хоёр яаж амь гарсан байх уу. герман япон хоёр мэ хүмүүсээ шатаах зууханд лабд устгачихсан одоо мээ хүмүүсгүй улс уу.
ялагдсан улс хөгждөг гээд байсан биш байж. борей сүүлчийн украин гээд байдаг нь учиртай юм байна. хятад 1, 2р дайн, манжго дотоодын дайн соёлын бүх хохиролоо нийлүүлээд тоогоо өгчиж. хятад ухаан гэж.
1 нь Армени үндэстэн
Монголоос Тусламж авсан гэвэл шившигтэй доошоо орсон явдал гэж л үзэж бнаидаа! Иванууд! Тэгээд доромжлоод бхад л эрлиз хурлииз эх эцэггүй новшнууд энн эх орнийг минь тушаачихлаадаа! 1 балай сда дуурайгаад долигноод шаагаад бса н чинь 1 чавганцын хажууд суулгаад шаасан! 1 урвагч новш Ахаа би Кремлд чинь орж үзий гэж 4 жил гуйгаад салаавч авсан! Иим л бна! Манайхыг Африкиин Экваториин Гвиней гдг жлсаас дорд үзэж бна даа! Аргагүйдээ Удирдагч нар гь гэнд Дан Эх орон Ард түмнээ тоносо худалдсан Хулгаыч луйварчингужд бгаа юм чинь Ёсыг бодоод гар барьсан нь их юм!!!
нэг улаан чавкатай суулгасан бсан. бэлгэ дэмбэрэлтэй санагдав.
египтын цэрэг жагссан юмуу. африк цэрэг. сб эквадор гэдэг нь яаж байган. экваторын. манайх төлөөлөгчийн газартай байсымөө. халуун орны өвчин тусаад больчихсын.
кремлийн хашаагаар орж болдог л байсышд. одоо болохоо байцымуу.
Баяр хүргэе. Бүгд үндэстэй. Яг бодит байдлыг, байгаагаар нь товч тодорхой хэлжээ. Байсныг нь ч байгаа байдлыг нь ч зөв тоо баримттай хэлж! Үнэн д хүмүүс яагаад дур үгүй болчихсон юм болоо. Үнэн хамгийн үнэтэй зүйл. Өнөө цагт ҮНЭН-г хүндлэх цаг үе шүү....
эквадор. wikileaks. бүх үнэн илчлэгдэнэ. нэг нь эм, орос, австралидаа.
хаашдаа л илчлэгдэх юм чинь байден чөлөөлж өгсөн
Хүрэлсүхийг Путины зүүн талд тэр Киргизийн ёрөнхийлөгчийн оронд суулгах байсан юм ! Хойд эгнээнд захад суулгадаг нь үл тоосон хэрэг болсон ! Ээжийгээ аваад оччихсон юмуу хаашаа юм хажууд нь нэг эмгэн сууж байсан ! Монголчуудын цэргийн жагсаал гэж хэлэнгүүтээ Лоасын жагсаалыг харуулаад тэгэнгүүтээ тэрэнд нь ёсолж байгаа Хүрэлсүхийг харуулаад эргээд харуулах гэсэн чинь монгол нь байхгүй болчихсон байсан зураглаач нь баллаж өгсөн дө !
ло ас. улаан эмгэн асраад л. rec 🔴
Ахаа, ер нь юм жам ёсоороо явдаг. Та яг үнэн, бодит байдлыг бичдэг. 100%. Харамсалтай нь жам юу вэ гэвэл яг Монгол хүн, монгол ахуй, сэтгэлгээ гэдэг үнэт зүйл аль 300 жилийн өмнө байхгүй болсон. Тийм болохоор одоо тусгаар улс энэ тэр гэж их ярих ч ямар ч үндэсний ашиг сонирхлын бодлого гэж байхгүй болсон, байгаа ч үгүй. Эргэж сэргэх нь юу л бол. Би лав тийм юм мэдэхгүй. Одоо ялангуяа тэр нь чөлөөт мэдээлэл гэдэг юмтай танилцаж, дэлхий нээлттэй болохоор хүмүүсийн яг зан, тархины хэмжээ нь ч ил болдог юм байна, хандлага дээр нь. Та үнэн бичих тусам таны нэр баастана. Монголчуудын үнэн энн. Яагаад гэвэл зүгээр хамгийн тэнэг, мах цусны боол угшилтайнууд нь өнгөрсөн зууныг даваад гарчихаж. Хүмүүс цаанаасаа чаваргүй байхад яаж ч сэнхрүүлэх гэж оролдоод, амь тариа тариад нэмэргүй. Зүгээр түр зуух л өнгө ордог. Коммунизмын үед яалаа? Тэр бол зүгээр л түр зуурын амьсгаа авалт. Одоо хар даа? Яг эргээд ямар арчаагүй байсан, үнэн төрхөндөө буцаад. Машин хөлөглөж, гар утас барьж, шаазан жорлонтой л
битгий худал чалч.
битгий худал чалч.
Хөөрхий Америк дайны төгсгөлд 2-р фронт нээж, баруун талаа эзлэн авч өөрийн эрх ашгийн бүс болгосон. Англи харин шөнөөр нээх их хохирол үзүүлэхгүй ч гэсэн тогтмол бөмбөгдаж байсан шөө. Бусад нь ч эсэргүүцэх чадалгүй зарим нь бууж өгч, зарим нь хамтарсан байдаг юм. Бас хамаагүй сийгэтэл авч болохгүй ээ. Аль аль талынх нь түүхчид, баримтыг адилхан судлаад өөрийн юмаа бичсэн нь дээр ээ хө
Goliig ni olood bichchihsen baina shuu. Putinii bogsiig doloogchid booj uheh ni ee hoorhii. Ingej yumiig eruul saruul uhaanaar, unen boditoor hardag humuus baidagt talarhaj baina. Bayarlalaa D.Suhbaatar tanid.
hahahahah, orosiig myalah geed yadchih yum daa ene baruunii buunii nohod. Nuguu oros ni ulam gyalalzsaar. NATO bolon hamtarsan baruuniihnand nuhtsulooo tulgaj diilseer
украйн бол америкийн шинэ колони орон бусад нь ялгаагүй
гялалзсаар ч гэх шиг
Хаха ядруухан нь баруун тэр чигтээ болчихоод бгааг харж бгаа биздээ. Цэргийн парадыг нь хүртэл харьцуулаад хар.
Эмээ уу,,,балай оркоо,,,
iphone 📱 emotic icon 💊 эмээ 🔴⚪️ болгомоорын. 😁
Ойлгомжтой манайх зүгээрэл нөхөөсөнд шаасан Харин монголчууд энэндээ баярлаж байна гэж жигтэйхэн. Намгийн ногоон мэлхий намагтаа жаргалтай гэж
Монголын цэргийн хувцас Оросынхтой адилхан бсан, жагсаал нь жигдрээгүй, өндөр нам бсан
Дэлхийн туухэнд Оросыг дагаад хегжилд хурсэн нэгч улс байхгуй. Ард тумэн нь дарангуйлагчдын гайгаар зовж зудэрч бна. Энэ хогийн Орос, Путиныг дэмжигчид буюу элдэв юм сараачигчид чинь енеегийн монголыг хулгайлж худалдаж идэгчид. Эдэнд еер еедтэй бодол, бодлого байхгуй.
144 штрафной батальон сэтлэгч сэтгүүр. оросод клин гэж хот бий шд. клин клином
-ом -ем (оконч.) тв.п.
европ америк дэлхийн хоёрдугаар дайнд зөвлөлтийн ялсан баатар улаан армийн цэрэг дайчид командлагчдын бүх хөшөө дурсгалыг устгаад буулгаад ард түмний санаанаас гаргаж хаяж огт дайн болоогүй юм шиг болгосон еВРОП ХОЁР МЯНГА АРВАН ДӨРВӨН ОНД УКРАЙНД ПОЛЬШИЙН ХОРИХ ЛАГЕРИЙН НЭРТ МАЙДАН ХИЙЖ НАЦИСТ ФАШИСТ ЗАСАГ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙШ ЗАСГИЙН ЭРХ АВЧ ДОМБААСЫН 15 000 ОРСЫГ АЛСАН ГЕНОЦИДЫГ ШҮҮҮХ ЁСТОЙ ТҮҮНЭЭС ӨНӨӨ ХҮРТЭЛ НЭГ САЯ ОРОСЫГ АЛСН УКРАЙНЫГ ШҮҮХ ЁСТОЙ
Монголыг ярьж байсан .жирийн иргэд нь ч монголыг хүлээж байна гэсэн энэ новшийн яс хаяж байгаа сэтгэгдэлийн бичигчдийгчөтгөр аваасхй.ийм л хүмүүс улс оронд гай дуудаж залуусын тархийг угааж хөгжил оюун санаанд гай тээр болдог
III-р дайн цэвэрлэгээ юмуу даа. урд хожид хэдэн хүн үхсэн төчнөөн үхнэ гэсэн үү дээ. афган үзмэрч болхоор 67% үхнэ гэнээ. 🫡
lvl 6, 7
энэ Сүхбаатар гээд Шар хаднаас оргосон ноовшийг буцаагаад эмнэлэгт нь хүргээч ээ
сб 3 стент тавиулсын аргагүй шд.
ямараа юм хийж диабет тусдаг байнаа
ҮНЭНИЙГ ҮНЭН ЧИГЭЭР НЬ, БАРИМТ НОТЛОГООТОЙ БИЧСЭН СҮХБААТАР дүүд БАЯРЛАЛАА. Германд хядуулж дуусах гэж байхад нь хоол нойр, цалин хөлсөө хүртэл хамаг байдгаараа туслаж байсан МОНГОЛЫГ МАРТСАН өгөр оросууд өөдлөхгүй ээ. 'ҮХСЭН ОРОС Л ХАМГИЙН САЙН ОРОС' гэдэгт үг ямар үнэн болохыг үхэх үйл нь хүлээсэн өгөр оросуудад яг таарсан даа.
монголын малчин ард жинхэнэ шудрага монгол хүмүүс шүү
Ямар зорилготой дандаа ийм зүйл бичиж байдаг юм бэ асуудлыг алсран одсон он цагт нь очиж хардаг болоосой тэнэг зөнөг нь хэтэрсэн туучий юм даа чи
Ямар зорилготой дандаа ийм зүйл бичиж байдаг юм бэ асуудлыг алсран одсон он цагт нь очиж хардаг болоосой тэнэг зөнөг нь хэтэрсэн туучий юм даа чи
монголын туушгүй холбиромтгой хэл ам хов жив хөөцөлддөг бие биентэйгээ магадгийг ашгилж өнгөт хувьсгал хийж орсоос холдуулж турк барууны орнуудын колони болгох далд санаа
алсран одсон он цагт нь очиж харж байнаа гэсэн чинь сүүлдээ баабр шивээ хиагтыг чөлөөлсөн болоод явцышд. эцэст нь ардчилсан хувьсгалыг зху сэв-ийн орны төгсөгчид биш notankwar usaid болоод 35 биохимийн түүх нь юу болж байдгийм байган.
Оросын мэдээ үз.тэгээд юу гэж хэлсэнийг нь ойлго.орос хэл мэдзхгүй бол мэддэг хүнээр орчуулуул тэгээд ийм элий блдол үзэлээ толгоыноосоо авч хая.гал газар хөдлөлт гээд бидэнд хүчирэхгүй гамшиг ирвэл хамгийн ойролр нь 2 хөрш орон чинь гар сунгана бусад нь 3...4 гээд ирнэ байх ийм л байна
ма хоёр суга. хункар. 3…4
ЗА ТЭГЖ ХУЦАЖ БАЙГ ТЕХНОГЕННЫЙ КАТАСТРОП ДӨХӨЖ БАЙНА ДЭЛХИЙ ЯАЖ ШАТАЖ УС ҮЕРТ ЯАЖ АВТУУЛЖ СУПЕРМЕГА ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТ ЯАЖ ТӨВИЙГ СҮЙТГЭЖ КАЙНАЗАЙН ШИНЭ ЭРИНЙ ТӨГСГӨЛ БОЛЖ ЦӨӨХӨН УЛС АМЬД ҮЛДЭНЭ БАС АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦУУД СҮЙРЛИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ ГАЗАР ХӨДЛӨЛТ НАЙМАН БАЛЛААС ДЭЭШ БОЛНО
шилгээх. шил гээх 😯
Mai Tuu
Путин үнэн доошоо оржээ. Дайны үед хятадууд Японд эзлэгдээд юун орос туслах мантай.
Путлерчууд украйны баатруудад ялагдсан
Чухам үнэнийг бичжээ. Ялалтын баярын индэр дээрээс оросын удирдагч монголчуудын тусыг үнэлэж үг хэлэх цаг ирнээ. Цэргүүддээ ёслож байгаа ерөнхийлөгч маань үнэхээр сайхан харагдсан шүү. Энэ бас үнэн.