Иргэдийн анхааралд:
Япон Улсын Канагава мужийн оршин суугч БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчин үүсгэгч шинэ төрлийн “коронавирус”-ын халдвар авсан тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам энэ сарын 16-ны өдөр мэдэгдэв. Япон Улсын ЭМХНХЯ-ны мэдээлснээр 1 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын Ухань хотоос эх орондоо буцаж ирсэн 30 орчим насны эрэгтэй уушигны хатгалгаа өвчин туссан хэмээн оношлогдож, улмаар эмнэлгийн нарийвчилсан шинжилгээгээр дээрх вирусын халдвар авсан нь батлагдсан байна. Ингэснээр БНХАУ-д гарсан шинэ төрлийн “коронавирус”-ын халдварыг япон иргэн авсан анхны тохиолдол бүртгэгдсэн болохыг японы тал ийнхүү албан ёсоор зарлав.
Японы албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх иргэний гэр бүлийн хүмүүс, эх орондоо буцаж ирсний дараах “хавьталуудыг” эмнэлгийн байгуулага хяналтандаа авсан ба одоогоор нэмж өвчилсөн хүн гараагүй байна. Үүнтэй холбоотойгоор Япон Улсын Засгийн газар Ерөнхий сайдын ажлын албаны Онцгой байдлын штабт шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаас гадна, гадаад улс орноос ирж буй иргэдэд ханиад болон халуурах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт мэдэгдэх, өвчний голомт бүхий бүс нутгаас ирсний дараа өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан тохиолдолд зорчсон орон, өвчний шинж тэмдгийн талаарх мэдээллийг яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.
БНХАУ-д бүртгэгдээд буй уушигны хатгалгаа өвчний тохиолдол Япон улсад гарсантай холбогдуулан тус улсад суугаа манай иргэд анхаарал болгоомжтой байж, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу.
Сэтгэгдэл0
Дэлхийн улс орнууд хятадаас жуулчид хүлээн авахыг хоригло. Мөн иргэдээ хятад руу зорчихгүй байхыг анхааруулах шаардлагатай
зэнэтхэг бол Яг ад хан
зэнэтхэг бол Яг ад хан
Америкийн Пентагоны цэргийн нууц лаборатории суулийн 30 жилийн туршид Дэлхийн хун АМЫн тоог Багасгах Зорилгоор Хятад Энэтхэг Араб гэсэн тэрбум давсан 3 ундэстнуудийн дунд. Бооноор хорогдож Ухэхээр торол бурийн вирус бактер их туршДаг болгоод байгаа нь нууц Биш. манай дэлхий чинь ердоо 7 тэрбум хун тэжэЭх боломжтой боловч оноодор аль хэдийн 7,5 тэрбум буур илуу гараад удахгуй ундны ус цэвэр агаарны дутагдалл Ороход бэлэн болоод байгааг АНУ сайн мэдэж хянаж чадахгуй байгаатай Энэ торол бурийн гахай тахианы ханиад маниадаас авахуулсан янз янзын хунээс хунд дамждаг халдварт овчингууд байн байн гарч шуугиад байГаатай шууд Холбоотой гэж бодож байна
Америкийн зөв. Тэгэхгүй бол хүн гэж харх дэлхийг бохирдуулж эргэн сэргэхгүй болгож байна. Дэлхийн хүн амын өсөлт зөвхөн гамшиг л авчирна.
Тэгээд илуу хумуусийг устгахнь зовуу?Монголчууд илуу хумуусийн тоонд орчихоод явж байвал яаахуу?Америкууд бол "Алтан миллиард"буюу зовхон Америк ЕХ+Японл (Америк-330сая+ЕХ-500сая+Япон130сая нийлээд 1тэрбум буюу Алтан,-тэрбум болж байгаа юм бусаднь бол ХАРХНУУД) энэ хорвоо дээр амьдрах эрхтэй гэж узээд байгааг чи мэдэхуу?