sonin.mn
"Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд ИЗНН-ын даргын зөвлөхөөр томилогджээ. Энэ тухай ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг сошиал хуудсаараа дамжуулан нийтэд мэдэгдэв.
 
Гэхдээ Т.Ганболд зөвхөн Ц.Ганхуягийн зөвлөх болсон уу? эсвэл ИЗНН-ын гишүүнээр элссэн үү? гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
 
Т.Ганболд Монголын Үндэсний Сэргэн Мандалтын Намын анхдугаар их хурлыг ирэх 3-р сард зохион байгуулахаар ажиллаж буй юм.
 
Э.Мягмар