Төмөр замчдын хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж буй талаар Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж буйгаа зарлав.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо нь ҮЭ-ийн анхан шатны 60-н хороод, 16-н мянга шахам гишүүдийг өөртөө нэгтгэж Монголын ҮЭ-ийн холбоо, Олон улсын Тээврийн ажилчдын холбоо (ITF), Олон улсын хөдөлмөрийн эв санааны нэгдлийн төв (ICLS)-ийн гишүүн байгууллагын статустай, Монгол улсын ҮЭ- үүдийн эрхийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг хараат бус хуулийн этгээд юм.
Бид Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн хууль, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1948 оны 87 дугаар конвенц, 1919 оны 98 дугаар конвенц, 1971 оны 135 дугаар конвенциудаар эрхийн баталгааг хангуулан үйл ажиллагаагаа явуулж, ҮЭ-ийн идэвхтэн, сонгуультны эрхийн баталгаа, гишүүдийн хөдөлмөрлөх эрхийг бүхий л хүрээнд тууштай хамгаалж, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлийг арилгаж, ажпын байрны дарамтын бүхий л хэлбэрийг устгахын төлөө ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд төмөр замд ажлын байрны дарамт, хөдөлмөрлөх эрхийн зөрчил өсөж, гишүүдийн гомдол, санал ихээр гарах болсон тул бид эерэг хандлага, шударга ёс, хамтын түншлэлийн зарчмаа баримтлан холбогдох этгээдүүдэд удаа дараа анхааруулга, сануулга, шаардлага хүргүүлж, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх, олон нийтэд зөв мэдээлэл түгээх зэргээр нийгмийн зохист харилцаа, хамтын түншлэлийн боломжит бүхий л арга, хэлбэрүүдийг авч хэрэглэсэн.
Гэвч бидний үйл ажиллагааг мушгин гуйвуулах, мөшгөн хавчих, сөрөг мэдээлэл цацах, хөндлөнгөөс оролцох, эв нэгдлийг сарниулах, ҮЭ-ийн сонгуульт ажилтныг хилс хэрэгт холбогдуулах, байцаан шалгуулах, нууцаар бичлэг хийж цацах, тагнан чагнах, дарамт шахалт үзүүлэх, сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төрийг нь гутаах зэргээр зохион байгуулалттай үйл ажиллагааг гүйцэтгэж ирлээ.
МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо ажпын байрны дарамтыг арилгах ажилтан хүн ажпын байрандаа айдасгүй, дарамтгүй ажил хөдөлмөр эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлэхийн төлөө ХАТУУ ТЭМЦЭХЭЭ МЭДЭГДЭЖ БАЙНА.
МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧИД
Шаардлага хүргүүлэх тухай
МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо нь 15,000 гаруй гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалдаг 60 гаруй жилийн түүхтэй иргэний нийгмийн ууган байгууллагын нэг билээ. Таны COVID-19 цар тахлын үед Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хийсэн мэдэгдэлд бид 15,000 гишүүдийнхээ өмнөөс туйлын баяртай хүлээн авсан билээ.
Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдэгдэлд энэхүү шийдвэр бодит байдал дээр хэрэгжихдээ хөрсөн дээрээ ялгавартайгаар хэрэгжихээр боллоо. Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг нь Монгол, Оросын засгийн газрын 50, 50 хувийн хувьцаа бүхий төрийн өмчийн төмөр замын тээврийн үйл ажиллагаа явуулах төдийгүй нийгмийн олон салбаруудыг багтаасан байгууллага гэдгийг хэлэх нь зүйтэй.
УБТЗ өөрөө өөрийнхөө үйл ажиллагааг санхүүжүүлдэг, төрөөс дотаци авдаггүй харин ч жил бүр 40 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг зорчигч тээвэр, цахилгаан станцын нүүрсний тээврээс хүлээж нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байгаа боловч энэхүү алдагдал дээр дахин 20 гаруй тэрбумын төгрөгийн алдагдлыг өнөөдрийн байдлаар дэлхий дахинд тархаад буй COVID-19 цар тахлын улмаас хүлээж байна.
УБТЗ-ын зүгээс ажлын байрыг хадгалж авч үлдэхээр чармайн ажиллаж, тэвчиж болох зардлыг хасах зэрэг нэн шаардлагатай арга хэмжээг авсаар байгаа боловч нөхцөл байдал цаашид хүндрэн ажлын байрыг хадгалах оролдлого бодит байдал дээр хэрэгжихэд хүндхэн болохоор байна.
Төмөр замчдыг төр алагчлан үзэх учиргүй. Төмөр замчид төрдөө хийсэн гавьяатай хамт олон болохоос ялгаварлагдан гадуурхагдах учиргүй.
УБТЗ-ын нэгжүүд болох соёл, урлаг, спортын төв, аялал жуулчлалын товчоо зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бүрэн зогсоосон байна.
Бидний нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд хүндрэлтэй байна.
Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгт нийт 15,000 гаруй ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албантатвараас бусад аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа дэмжлэгээ бидэнд үзүүлэхийг шаардаж байна.
Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол шат дараалсан тэмцлийг арга хэмжээг авч, төмөр замчдаа төрдөө ялгаварлагдан гадуурхагдахгүй байхын төлөө МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо тэмцлээ зогсоохгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Таныг хүндэтгэсэн дарга Б.Баяраа
Сэтгэгдэл0
Хурэлбаатар чинь Хурэлсухийн л даалгаврыг биелуулж байгаа ш дээ Нялцганаж долигнохгуй Хурэлсухд оорт нь хандаач
ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн Үндэсний төв хэмээх саяхан бий болсон газрын даргад ерөнхийлөгчийн хүн гэгдэх П.Мөнхжаргал, ерөнхий сайдын хүн гэгдэх С.Мөнхнасан гэгч 2 нисэхийн суурь боловсролыг курсээр эзэмшсэн,оросын дээд сургуулийн дипломыг худалдаж авсан боловсрол муутай хоер цүнх баригч өрсөлдөж байна. Нисэхийн байгуулагад хэзээ шударга мерит зарчим хэрэгжиж эхлэх вэ?
Hedleh bureldhuun.zorchigchiin depo ajil baga geed ihenh hunee amraasan teriige yriach.

Ч.Хүрэлбаатар гэгч МАН-ын нэлээн их худлаа яригч, шуналтай нөхөр. Энэ нөхөр ард түмний төлөө юу ч хийхгүй. Зөвхөн өөрийн хувийн амьдралаа л бодно шүү. Үүнийг дахин сонгохгүй дээ.

Төмөр замчдыг мөнхнаран ээж фесбүүк бүлгэмд нэгдэхийг
Төмөр замчдыг мөнхнаран ээж фесбүүк бүлгэмд нэгдэхийг