sonin.mn
УИХ-ын 2020 оны сонгуульд олон улсын тоймч Ш.Гантулга Ард Түмний Олонхийн Засаглал Намаас нэр дэвшин, өрсөлдөж 6,365 сонгогчийн буюу 7.8% хувийн санал авсан билээ.
Мөн Ард Түмний Нам гэгч татан буугдсан шахуу, үйл ажиллагаа явуулдаггүй намаас нэр дэвшүүлсэн "хуурамч" Шагдарсүрэнгийн Гантулгын төлөө 3,333 сонгогч андуурч саналаа өгсөн юм.
 
Уг нь  "хуурамч" Шагдарсүрэнгийн Гантулга нь бусдад хууртагдаж нэр дэвшсэн болохоо хүлээж, УИХ-ын 2020 оны сонгуулиас нэрээ татах хүсэлтээ хүргүүлсэн боловч СЕХ  нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас түүнийг хасаагүй билээ.
 
Гэвч энэ бүхэнтэй тоймч Ш.Гантулга эвлэрэхгүйгээр шийдсэн агаад хуурамч Ш.Гантулгыг нэр дэвшүүлсэн нь өөрөө хууль бус тул УИХ-ын сонгуулийн 28-р тойргийн санал хураалтын дүнг бүхэлд нь хүчингүй болгон, саналын хуудсыг шинээр хэвлэн, дахин санал хураалт явуулахыг шаардан, шүүхэд хандсан байна.
Шүүх уг хүсэлтийг хянаж буй аж.
 
Ч.Явуу