“COVID-19" цар тахлын улмаас улс орнуудын төсвийн орлого буурч, алдагдал хүлээж байна. Манай улс 2020 оны нэгдсэн төсвөө 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан ч үүсээд буй нөхцөл байдлын улмаас эхний хагас жилийн байдлаар ийм хэмжээний алдагдал хүлээв. Төсвийн орлого олон хүчин зүйлээс шалтгаалж буурсан ч экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ багасаж, үнэ буурсан нь голлон нөлөөлжээ. Иймд үүсээд буй нөхцөл байдлын улмаас орлого нь багасаж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжиж, эдийн засгаа тогтворжуулах зорилгоор төсөвтөө тодотгол хийхээр болоод буй. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг энэ онд 5-6 хувиар буурахаар байгаа ч ирэх жил ийм хэмжээнд, үүнээс ч илүү хувиар өсөх таамаглалыг холбогдох судалгааны байгууллагууд гаргажээ. Тиймээс манай улс цаашид төсвийн орлогоо нэмэгдүүлэхэд юунд анхаарах ёстой тухайд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Манай улс эдийн засгаа солонгоруулах тухай ярьдаг.
Экспортын гол бүтээгдэхүүн нь алт, зэс, нүүрс. Эхний ээлжид бид уул уурхайн бүтээгдэхүүнээ солонгоруулах ёстой. Тэгж байж манай төсвийн орлого дорвитой нэмэгдэнэ. Бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд асар их хөрөнгө оруулалт хийдэг ч экспортод гаргаж чаддаггүй. Учир нь, БНХАУ-ын импортын татвар маш өндөр. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт гэхэд л 25-30 хувийн татвартай учраас тус улстай худалдааны хэлэлцээр хийх ёстой.
Тиймээс би гишүүдтэй хамтарч Гаднын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжсэн лобби бүлэг байгуулахаар ажиллаж байна. Манайх чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон, Европын холбооны улс орнуудтай хийчихсэн. АНУ-тай ноос ноолуурын чиглэлээр хийх гэж байна. Уг нь манайх Европын улс руу 6000 бүтээгдэхүүн гаргах боломжтой ч бид гаргаж чадахгүй байна. Энэ нь үйлдвэрлэгчид мэдээлэл багатай, стандартаа хангаж ажиллаж чадахгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, манайх евро стандартаас зөрүүтэй. Тиймээс энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулна. “Алсын хараа-2050” урт хугацааны баримт бичигт энэ талаар тусгасан байгаа. Гишүүнээр сонгогдсоноосоо хойш 10 орчим орны Элчин сайдтай уулзахад тэд гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих эсэхээ тодорхой болгохыг илэрхийлсэн. Бид Европын улс, Япон, Америк руу гадаад худалдааны ийм хэлэлцээртэй гэдгээ сурталчлах хэрэгтэй байна. Ингээд гаднын хөрөнгө оруулагчдыг татан үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгох ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Shine zaluu gishuud niilj neg bagts bolj uhaantai zuv shiideluud dr huchtei ajillah heregtei amjilt
NOXOIN BAAS SOLONGORUULJ XARAGDAACH, AM BAATAR
Дэлхийгээр аялагч нэвтрүүлэгт Ганхүү,Батмөнх хоёртой явж байсан залуу байна,ямарч байсан шинээр сэтгэх ухаан,мэдлэг боловсрол,гаднын ололтыг олж харсан мэлмийтэй залуу байж таараа,наад өмхөрсөн хожуулууд,хоёр хөршийн бууны ноход нь бариад идчихгүй бол энэ болоод,Доржханд гэсэн шинэлэг залуус юм дуулгана,амжилт хүсье
Amartuvshin.Bulgantuya.Dorjhand naraas ard tumen ihiig huleej bga.Amjilt.Medleg oyunaa shavhaad ediin zasagaa deesh bolgooroi.
Amartuvshin.Bulgantuya.Dorjhand naraas ard tumen ihiig huleej bga.Amjilt.Medleg oyunaa shavhaad ediin zasagaa deesh bolgooroi.
Amartuvshin.Bulgantuya.Dorjhand naraas ard tumen ihiig huleej bga.Amjilt.Medleg oyunaa shavhaad ediin zasagaa deesh bolgooroi.
нүүрсийг шилжүүлэн ачилт хийнэ гэдэг нь царигын нь бараг солихоор шилжүүлэн ачилт хийдэг л юм. Хятадын вагон монголд дугйгаа солиод орж ирдэг монголын вагон хятад руу дугйгаа солиод орж ирдэг. Цариг сольдог дугуй гарсан
нүүрсийг шилжүүлэн ачилт хийнэ гэдэг нь царигын нь бараг солихоор шилжүүлэн ачилт хийдэг л юм. Хятадын вагон монголд дугйгаа солиод орж ирдэг монголын вагон хятад руу дугйгаа солиод орж ирдэг. Цариг сольдог дугуй гарсан
Сүүлийн үеийн технологи вагоныг нүүрстэй нь хамт өргөөд дугуйгаа сольдог болсон
Сүүлийн үеийн технологи вагоныг нүүрстэй нь хамт өргөөд дугуйгаа сольдог болсон
Бас нэг далан дээр өргөн нарийн царигийг хослуулаад таьчихдаг
Бас нэг далан дээр өргөн нарийн царигийг хослуулаад таьчихдаг
Нэг дэрэн дээр өргөн нарийн цариг хослуулж
Нэг дэрэн дээр өргөн нарийн цариг хослуулж
Ulger ulger dandaa yaridag odoo uur ulger zohiogoochee
Ха ха солонгоруулах гээд солонгороод л байдаг солонго уу үгүй юу энэ чинь!
Уул уурхайг сологоруулах яах вээ Махны экспортоо Монголчууддаа аваад өгчих их буян болно доо
TAA MUUCAIN 76-N XOLNII CABNUUD JUUCH XUTSAAD NAAD YXER MONGOLCHUUDCHIN TAA NARIIG TOOJ XARAGDAACH EXLEED TAA MUUCAIN BAACNUUD OORCDIIGOO CAIN SHYYMJIL OORCDOO BITGII XULGAI XII DARAAN NAAD YXRYYDTEIGEE JARILTSAX ARGAA OL MUUCAIN 76-N PIZDAANUUD
Эдийн засаг бол тоглоом юм. Тоглоомын тоглогч бүр шуналдаа хөтлөгдөх үед хохиролтой шийдэлд хүрдэг.
Ярианаас нь ямар ядуухан сэтгэлгээтэй нь харагдаж бна
Shaaj ogch bn daa ene nohor