Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин энэ сарын 18-нд О.Хүрэлбаатарыг хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээ гардуулав.
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин О.Хүрэлбаатар нь Италийн болон Европын томоохон театруудад Вердийн “Набукко”, “Дон Карло”, “Симон Бокканегра”, Пуччинийн “Турандот” зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийн гол дүрийг бүтээж, олон улсын нэр хүндтэй дуурийн дуулаачдын тэмцээн уралдаанд амжилт гаргаж, монгол дуучдын ур чадварыг олон улсад сурталчлан таниулж буй уран бүтээлчдийн нэг юм гэж ГХЯ-наас мэдээллээ.
Бямба - 11 сарын 21,
2026
Сэтгэгдэл0