ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх " төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлэгдсэн. Тус MRI аппарат нь 2016 оны 10 дугаар сараас оношилгоонд ашиглагдаж эхэлсэн ч хөргөлтийн "Helium" бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, 3 удаагийн засвар үйлчилгээ хийгдэж, нийт 7 сарын хугацаанд ашиглагдсан байна.
Харин нэг гэмтэл давтан гарч байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагуудын хамтарсан баг төслийг хэрэгжүүлэгч "Вамед инженеринг" компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрснээр дэвшилтэт технологийг улсын эмнэлэгт ашиглах боломжийг нэмэгдүүлсэн. MRI аппаратны гол цөм хэсэг болох толгойн хэсгийг бүтнээр нь солиход өндөр зардал, угсрах суурилуулах ажилд их хугацаа зарцуулагдаж, 2019 оны 10 дугаар сараас эхэлсэн ажил өнөөдөр биелэлээ олж байгаад УНТЭ-ийн ажилтнууд болон үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байна
Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор ард иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм.
Сэтгэгдэл0
Ямарч мэдлэггүй хэдэн ШУТИС-ын багш нарын аманд орсон Монголын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер шавь нараар засуулах хэрэггүй. Японд төгссөн хүнээ авч ажилд тавиад наад илжирсэн үмхий монгол тогтолцоогоо нурааж эрүүл хөгжин дэвших бүтэцтэй болго.
Хулхийг оруулж ирж бизнес хийдэг
Зарж буй тал ашиглалтын үеийн орлогоо төлөвлөсөн байгаа байлгүй дээ.Зах зээлд удсан ард түмнүүд бүгдийг урьдчилж тооцдог эдийн засгийн хүмүүжилтэй.Хуучин оросын техник шиг эвдрэх гэж юм мэддэггүй төхөөрөмжин дээр ажиллаж байсантай огт адилгүй шүү:. Хятад худалдаачин сэлбэг асуусан монгол хүнд хандаж ,хэрвээ би сэлбэг зараад байвал яаж орлого олж амьдрах юм бэ гэж хэлсэн байдаг юм. Энэ хандлага юм.
Энэ үнэтэй аппарат дор хаяж 15-20 жил ажиллаж байж зарим эд ангийг солих шаардлага гардаг гэсэн. Гэтэл монгол эмч, инженерүүд хоёр жил болголгүй нугаслаад авсан байна. Эрдэм боловсрол тааруухан, ерөнхий соёлын төвшин нооль, аливаа салбарт мэргэшихдээ хам хум ханддаг нүүдэлчин удмын ген иргэншиж, аливаа асуудалд хариуцлагатай хандах болтлоо бас хугацаа хэрэгтэй. Баярлууштай нь сүүлийн үед Герман,Япон,АНУ зэрэг хөгжилтэй оронд суралцсан залуус тухайн ш/у-ны салбартаа мэргэшсэн шиг мэргэшиж, цивилизацад зохицож, хариуцлага үүрэх ухамсартай болж байх шиг байна. Одоо тэдэнд анхаарах зүйл бол хар усанд орохгүй байх нь л чухал. Энэ бол гаднаас олж авсан жигшүүртэй гэмт хэрэг. Хэдэн үе үхэж дуусч байж энэ лай ланчигаас салах байх.
Яг чам шиг тэнэг амьтан 15 жил ажиллана гэж л бодсоноос биш машинд гэхэд шатахуун,тосыг тодорхой давтамжтай сольдог зарим бодисыг нэмэх гэхчлэн урсгал үйлчилгээ хийдэг гэдгийг мэдэхгүй л байсан байхгүй юу. Өөрөө юу ч мэдэхгүй байж юун мэдэмхий юм бэ дээ. Бидэнд мэдэмгүй юмандаа мэдэмхийрдэг шог хөгийн зан байгаа шүү.
Хувийн эмнэлэгүүдийн лоббигоор л тийм амархан эвдэрнэ ш дээ. Хэдэн сарын дараа дахиад ч эвдэрч байхаа сийхгүй дээ. МАНайхан ямар бид мэтийгээ хайрлах биш.
3.4 тэрбумаар авч байгаа төхөөрөмж нэг жил болоод л эвдэрчинэ. Засварт нь дахиад тэрбум орно. Энэ бол зөвхөн монголд зохиож болдог үлгэр.
Tiim shuu
Эрүүл мэндийн яаманд олон жил бугшсан хулгайч нарыг бүгдийг нь соль