sonin.mn

Оюу Толгойн 34% монголын талд гэсэн барууны тархи угаалт яваад нэн удаж байна. Гэтэл зарим хүмүүс Оюу Толгойн 34 % монголын ард түмний баялаг гэдэг ор хоосон тархи угаасан үйл ажиллагаа гэж мэдэгдсэн. Энэ бол өрнөдийн заль мэх, барууны том орнуудын хүч хамсарсан дээрэм тонуул юм.

Оюу Толгойгоо 100% алдаад зогсохгүй монгол улс өөрийгөө ард түмэнтэйгээ алдах гэж байна. Барууны сэтгүүлч монгол орноор дугуйгаар аялаж явахдаа "Барууны заль мэх буюу нүүдэлчдийн их гүрэн хэмээх монгол улс мөхөж байгаа нь" гэсэн номыг бичсэн.

Энэ нь мөхөж байгаа бус мөхөөж байгаа дэлхийн тагнуулын долоон том сүлжээ, долоон том систем монгол оронд ажиллаж, яаж хүч тавин мөхөөж буйг бичсэн НҮБ, түүний хөгжлийн хэмээх хөгийн хөтөлбөрүүд , Дэлхийн банк, Азийн хөгжлийн сан, ОУВС, бүх элчин сайдын яамдууд, бүх тусламж нэртэй төслүүд, Дэлхийн байгаль хамгаалах сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг нь бүгдээрээ тагнуулын бөгөөд энэ жижигхэн юм шиг мөртлөө аугаа их улсыг хорлон сүйтгэх хүчийг нь сулруулах устгах зэргээр ажиллаж буйг сонирхолтойгоор бичсэн байна.

Өмч хувьчлал, ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол, хүний эрх, хүний хөгжил, ухаалаг төр, бүх өөрчлөлт шинэчлэлт нь барууны заль мэх өрнөдийн хорлон сүйтгэх ажиллагаа болохыг тэрээр хэлсэн.

Нэгдсэн эх орон минь үгүй болж байна.
Нэгдсэн гэр улс минь бутарч байна.
Хаа сайгүй хаарпын цас орж байна
Хагалан бутаргах үйл ажиллагаа газар сайгүй явагдаж байна
Малгүй болж байна
Малчид дүрвэж байна
Барууны тархи угаалт өрнөдийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа
Бүхий л фронтоор өрнөж байна
Үхэж буй самган өрнөдийн суртал ухуулгаар амьсгалж байна
Өлбөрч буй хүүхэд ч барууны тархи угаалтаар амьдарч байна.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин