sonin.mn

Тавдугаар сарын 7-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Парисаас Францын баруун өмнөд нутгийн Хаутес Пиренеес мужид айлчилжээ.



Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хятад,Франц улс дорно өрнийн соёл иргэншилтэй, үнэ цэнэ, үзэл ойлголт, нийгмийн тогтолцоо өөр боловч соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг эрхэмлэж ирсэн. Хоёр тал ижил төстэй хийгээд ялгаатай байх нь зүйн хэрэг. Яриа хэлцлээр, хамтын ажиллагаагаар дэлхийн энх тайван хөгжил, хүн төрөлхтний дэвшилд шинэ хувь нэмэр оруулах ёстой. Франц болон Европтой хүмүүнлэгийн солилцоо идэвхжүүлж, эдийн засаг худалдаагаа гүнзгийрүүлж, нөгөө талаа зөв танин мэдэхэд хичээж, Хятад Франц, Хятад Европын ард түмний сайн сайхан зүйлийг бэхжүүлж, өвлөн уламжлахад Хятадын тал бэлэн байна" гэв.


Эммануэль Макрон хэлэхдээ, "Олон улсын өнөөгийн байдал тодорхойгүй байгаа ч Европ тив стратегийн бие даасан байдал, эв нэгдлийг хадгалах нь маш чухал байна. Хятадтай сайн харилцаагаа хөгжүүлж, олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь бидэнд хэрэгтэй. Франц Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. Ши Жиньпин даргатай нягт харилцаатай байж, Европын болон дэлхийн энх тайван тогтвортой байдалд эерэг үүрэг гүйцэтгэхийг би хүсэж байна" гэжээ.



н.Уртнасан