Монгол хүний амьдарч ажиллаж ирсэн цаашид бас амьдарч ажиллах энэ нийгэм өнөөдөр магад хамгийн эгзэгтэй ээдрээтэй үедээ ирсэн болов уу. Монгол хүмүүс мухар сүсэгт үнэмшиж толгойгоо эргүүлүүлж өмнөх амьдралаа үгүйсгэх үү эсвэл боловсролд итгэл үнэмшилээ өгч амьдралынхаа эх үндэс болгох уу?
Яагаад Монгол хүн боловсролд итгэл үнэмшилгүй болов? Үнэнийг хэлж зөвийг зааж сайныг сургах зорилготой боловсрол яагаад Монгол нутагт бүтэлгүйтэв?
Монгол хүнийхээр бол боловсрол мухар сүсэгт ялагджээ гэмээр.
Харин хүн төрөлхтөний боловсрол мухар сүсэгт ч ялагдаагүй шашинд ялагдаагүй. Яагаад гэвэл боловсрол мэдлэг ба ёс суртахуун гэсэн хоёр чухал ойлголтыг тээж явдаг. Боловсрол бол шашины ч мухар сүсгийн ч дээр. Боловсрол шашиныг хязгаарладаг. Яагаад гэвэл шашинд мэдлэг байхгүй тул танин мэдэхүй гэж байхгүй. Харин шашин мухар сүсгийг устгах үүрэгтэй. Яагаад гэвэл мухар сүсэгт ёс суртахуун байхгүй.
Монгол хүн өнөөдөр яагаад боловсролд итгэл үнэмшилгүй болсон шалтгаан гэвэл нэрлэх эзэнтэй бас буух газартай. 90-ээд онд олон зуун багш нарыг ажлаас чөлөөлж сургуулиудыг боловсролоос хөндийрүүлж эрэлт нийлүүлэлтийн газар болгосон. Ингэж үр хүүхдээ зах зээлийн тамд хаяасан шүү дээ. Түүний хажуугаар их сургуулиуд худлаа доктор багш профессоруудыг олон араваар үйлдвэрлэж эхэлсэн. Ингээд л боловсрол мэдлэггүй ёс суртахуунгүй хүмүсээр дүүрч мухар сүсэгийн хоол болсон.
Хүн төрөлхтөний үнэн мэдлэгийг нийгэмд түгээх үүрэгтэй ШУА төсөл бичиж мөнгө хийдэг байгууллага болсон. Эрдэмтэн гэсэн худлаа үг бол мэдлэг гэсэн үгийг устгасан. Мэдлэггүй бол боловсролгүй. Зөвхөн эрдэм улс орон хөгжихөд хангалтгүй. Мэдлэг хэрэгтэй. Эрдэм бол ёс суртахууны сэдэв. Мэдлэг эрдэм хоёр нийлж байж л боловсрол болно.
ШУА болон МУИС гэх байгуулагуудын түүхч, зохиолч, соёл уламжлал судлаач, яруу найрагч гээд олон хүмүүс мухар сүсэгийн эзэд болцгоож тэдэн дээр нэмэгдэн гадаад дотоодын шашин сүм хийдийн байгууллагууд нийлцгээсэн. Тэд хүний ёсыг биш мухар сүсэг тарааж ид шидээр мунхруулж ер бусын эзэд цаанаасаа зураг төөрөг гэж нийт нийгмийг багш нэртэй профессор бас лам нэртэй ашиг хонжооч хоёр мухар сүсгийн үүр болгожээ.
Мухар сүсгийг тэжээгч нөгөө араг билиг, аура, энерги, бясалгал нийлээд ирэхээрээ боловсрол ялагдалгүй яах вэ дээ. Үүн дээр төрийн ордны доор гал түлж уулын оройд хадаг хийсгэсэн улстөрчид нэмэгдэхээр ёстой Монгол хүн хаашаа очих вэ дээ. Тиймээс эцсийн очих газар бол Ёс Зүйн Цэц л байх ёстой.
Монгол хүнийг мухар сүсэгчид эд бараа болгож эхэлсэн сүүлийн 20 гаруй жилд Үндсэн хуулийн цэц хийх ажлаа хийж хүний эрх чөлөөг хамгаалсангүй. Төрийн гэгдэх хүмүүс залилангийн аргаар хүмүүсийн мөнгийг бүлэглэн авч буй этгээдүүдийг улам өөгшүүлж тэдний заримд төрийн цол шагнал хүртэл өгсөн явдал бол боловсролыг ялагдуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Монгол хүн өнөөдөр мухар сүсэг сонгох уу эсвэл боловсрол сонгох уу гэсэн асуултыг иргэд биш Үндсэн хууль хариулах ёстой. Хэрвээ Үндсэн хуулийн цэц мухар сүсгийг боловсролтой ижил түвшинд аваачин эрэлт хэргцээ нэрийн дор үнэн харьцангуй эсвэл боловсрол заавал хэрэгтэй юу гэсэн эргэлзээтэй хариулт өгвөл их дээд сургуулиудыг болон арван жилийн сургуулиудын хэрэг байна уу?
Үндсэн хуулийн цэц Монгол хүнийг хоёр боломжийн өмнө арай аваачиж тавихгүй биздээ. Боловсрол гэсэн ганцхан шийдлийг арай эвдэхгүй биздээ. Үндсэн хуулийн цэц Монгол хүмүүст боловрол мэдлэг рүү өөрийгө зоригтой нээж хүн дүр төрхтэй болоход туслаж дэмжих учиртай болохоос иргэдийг мухар сүсэгт доромжлуулан хөсөр хаях ёсгүй.
Бид ийм л хэмжээнд очсон байна шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийн цэц юу хийнэ вэ? Ёс суртахуун хэрэггүй юу? 100 гаруй жилийн өмнө Монгол хүн мухар сүсэгээс салж боловсролыг сонгосон. Гэтэл өнөөдөр?
Мэдээж өнөөдөр боловсролыг доромжилж хүмүүс цаанаа эзэнтэй нэртэй хүмүүстэй хамаатай. ШУА-аас авахуулаад их дээд сургуулиуд хүртэлх мэдлэгийн байгууллагууд боловсрол гэдэг зүйлийг нийт нийгэмд хүргэж чадсангүй. Худлаа доктор бас худлаа профессорууд мухар сүсэгтэнүүдэд боломж өгсөн. Яагаад гэвэл тэд өөрсдөө боловсролын амтыг хүртээгүй хүмүүс. Мухар сүсэгтэн доктор худлаа ярьж байхад би яасан ч яах вэ дээ гэж мөнгө хийж буй төрийн бус нэртэй байгууллагууллага ашигтай ажиллахгүй яах вэ дээ. Энэ бол ШУА болон МУИС гэх мэт мэдлэг үйлдвэрлэж мэдлэг тараах ёстой байгууллагуудын алдаатай буруу үйл ажиллагаануудын баталгаа.
Эрэлт байхад нийлүүлэлт байлгүй яах вэ гэсэн хүнийг эд бараа болгож буй бол Үндсэн хуулийн хүн эрхэм үнэт зүйл гэсэн ойлголтыг зөрчиж хүнийг бараа шиг амьгүй хоосон махбодь болгож буйн илрэл. Үнэт хүнийг ингэж ч хүйтэн цэвдэгээр ашиглах гэж байх уу? Үндсэн хуулиар бол нийгмийн эрх ашгийг хувийн эрх ашгийн өмнүүр тавих ёстой биш билүү? Ямар ч хууль нийгмийн үнэт зүйлийг хамгаалахын төлөө хийгддэг гэж олон улсын хууль эрхийн онолд заасан байдаг.
Нийгмийн өвчин болсон энэ хар тахалд нэрвэгдсэн ээж аавууд мухар сүсэгтэж залуу үеийг эрх чөлөөгүй болгож буй бол Монголчуудын өнөө л хүний эрх миний эрх чөлөө гэж ташаа ойлгож буруу хэрэглэж яасан ч яадгийн хэн ч намайг яах ч үгүй гэсэн ёс суртахууны гүн доройтолын баталгаа. Хэн яаж ч болохгүй хэзээ ч дураараа аашилж болохгүй гэж хэлж хуулиар шийтгэх ёстой Үндсэн хуулийн цэц ёс суртахууны цэцийн ажил яагаад хийхгүй байна вэ? Монгол хүмүүст Ёс Зүйн Цэц хэрэгтэй болчихоод байна.
Мэдээж сүсэг бишрэл бол хувийн хэрэг. Харин өөрийнхөө сүсэг бишрэлийг бусдад тулгаж, сурталчилж, бүлэглэн бусдыг мухар сүсэгт дуудаж хохироож, оюуны гэмтэлд оруулж цаашлаад биеийн осол гэмтэл учруулбал яагаад ч эрэлт нийлүүлэт эсвэл хувь хүний эрх чөлөө ярих болохгүй. Банкинд мөнгөө хадгалуулаад алдсан хүн хохиролоо төлүүлдэг. Тэгвэл оюуны гэмтэл учруулсан мухар сүсэгтэнгүүдэд шийтгэл байх л ёстой. Хуулийн байгууллага шийтгэхгүй гэхэд Ёс Зүйн Цэц шийтгэх ёстой.
Ёс Зүйн Цэц хүмүүсийн заль мэх, амбиц, шунал, гайхуулж онгирох, хувиа хичээх, нэр төр хөөцөлдөж мөнгө төлөх гэх мэт хүмүүсийг шийтгэж хэвлэл мэдээлэлээр зарлах бол олон улсын наад захын хүн ёсны үйлдэл шүү дээ.
Дэлхийн ямар оронд нэг нэгнийгээ хожиж хохироож байгааг зөв гэдэг вэ? Дэлхийн ямар оронд зориуд худлаа ярьж буруу ойлголт тарааж байгаа хүмүүсийг магтаж сайшааж шагнадаг вэ? Дэлхийн ямар оронд зурагтаар өөрийгөө магтаж мэдэмхийрч хоосон үгээр хөөцөлддөг хүмүүсийг өдөөж өөгшүүлдэг вэ?
Өнөөдөр нийгэмд гарч буй ёс суртахууны зөрчилтэй алдаатай зүйлсийг өөрийн санаагаар шүүж хоорондоо хэрэлддэг уламжлалтай болоод 20 гаруй жил болж байна. Гэртээ хэрэлдэж гудамжинд нэг нэгнийгээ доромжилж залуу үе ерөөсөө хөгшин үетэй таарахгүй ойлголцохгүй гэсэн зүйр цэцэн үгийн шинжтэй төөрөгдөлүүд нийгмийг буруу чигт залж хэрэлдэх эсэргүүцэх мэдээжийн гэсэн хачин сонин ёс жаягтай болцгоожээ.
Мэдээж ийм эгзэгтэй үеийг Монгол хүн ухаж ойлгож түүнд үнэлэлт дүгнэлт өгөх тийм түүхэн нөхцөл өгөгдөх боломж байсангүй. Монгол хүн ердөө л 70 хүрэхгүй жилийн дотор хүн төрөлхтөний мэдлэг гэсэн байгууллагтай албан ёсоор танилцсан. Бүх боловсрол Өрнөдийн өөрөөр хэлбэл Европын орнуудаас ирсэн. Тиймээс өнөөдөр Монгол хүн мэдлэг боловсрол яривал Өрнөдийн оронууд руу явж бас Өрнөдөөс суралцах ёстой. Дорно нэртэй Түвд орноос юу ч сурахгүй.
Монгол хүнд нийгэм гэсэн ойлголт цаашлаад нийслэл хот гэдэг ойлголт байгаагүй явдал бол огт мэдэхгүй явсан зуу зуун жилийн түүх батална. Хэрвээ нийгэм болж хот болж амьдрах гэвэл хүн бүрт боловсрол хэрэгтэй.
Хүн боловсрол авч чадвал хүн болно. Хэрвээ боловсрол авч чадахгүй бол амьтанаараа үлдэнэ. Яагаад гэвэл хүн төрөхдөө хоосон сав шиг л ухаан хоосон төрдөг. Ухаантай болохын тул ухаан гэдэг савыг боловсролоор дүүргэхгүй гэхэд дунд хүртэл дүүргэвэл дунд боловсролтой болох жишээтэй.
Монгол хүн өнөөдөр мухар сүсэгээс салж боловсролд очихын тулд хүнд шийдлийн өмнө ирлээ. Энэ шийдэл эхлээд гэр бүл дотор явагдах учиртай. Ээж аав үр хүүхдийн хооронд, эмээ өвөө ач гучын хооронд үнэнийг тодорхойлох тэр шийдвэрлэх үе ирлээ. Хэний үнэн хэний зөв бэ? Мэдлэгийн үнэн бас ёс суртахууны зөв. Харьцангуй гэж байхгүй.
Хүн төрөлхтөний албан ёсны мэдлэгийн байгууллага бол нэгдүгээрт нийтлэг нэрлэгээгээр университэт харин орчуулсан нэрээр их сургууль. Хоёрдугаар том мэдлэгийн салбар бол сайэнс гэсэн нийтлэг үг харин орчуулгаар шинжлэх ухааны салбар. Энэ л хоёр газар мэдлэг гэдэг бүтээгдэж шалгагдаж тараагдаж хэрэглэгдэж улмаар үйлдвэр худалдаа үүсэж сурган хүмүүжил боловсрол зохиогдож иржээ.
Мухар сүсэг бол мэдлэг биш. Мухар сүсгийг халж хаян ард түмэнд эрх чөлөө тэгш эрх өгөх зорилготойгоор мэдлэг гэж зүйл анх 2500 гаад жилийн өмнө философийн салбарт үнэн мэдлэгийг тодорхойлсон. Энэ цагаас хойш хүн төрөлхтөн баталгаатай үнэн зүйлд л итгэнэ шүү харин ямар ч баталгаагүй хий хоосон тухайн хүний үнэмшилд итгэж найдах осолтой шүү гэж анхааруулсан. Тиймээс энэ л мэдлэг үүссэн цагаас эхлэн хүн төрөлхтөн Грекээс гаралтай академи гэсэн нэрнээс авахуулаад школа гэсэн байгууллагуудыг байгуулсан.
Академи гэхээрээ өндөр баталгаатай мэдлэг ярих харин школа гэхээрээ мэдлэгийг зааж сургаж ойлгуулах зорилготой. Монголчууд академи гэсэн үгийг өнөөдөр дэндүү буруу хэрэглэж мэдлэгийн биш мухар сүсгийн байгууллагуудын мэдэлд өгчээ. Энэ үг үнэ цэнээ алджээ. Харин школа гэсэн эртний зааж сургах гэсэн үгийг сургууль гэсэн үгээр орлуулсан хэдий ч бас л хувийн нэртэй сургуулиуд үүссэн тул нийтийн буюу нийгмийн тусын тулд үйлчлэх тэр зорилго алдагдсан. Хувийн боловсрол биш нийтийн боловсрол хэрэгтэй.
Өнөөдөр Монгол хүн бага дунд сургууль, их дээд сургууль, шинжлэх ухаан, академи, философи гээд л хүн төрөлхтөний танин мэдэхүйн үүрэг даалгавартай баталгаатай үнэн мэдлэгийн салбаруудаа хөсөр хаяж үнэ цэнэ хариуцлага болон ёс суртахууныг устгаж хаясан тул мухар сүсэгт нийт олноороо нэрвэгдэж өнөөдөр гарц хайсан хүмүүс л болжээ. Энд би хэзээ ч хэтрүүлэн болгоомжлуулж хэн нэг хүний эсрэг бичээгүй харин нэгдүгээрт анхааруулж байна хоёрдугаарт хэн нэг хүний нэрийг бол хэлэхээс өөр замгүй. Юм эзэнтэй.
Би яагаад энд болгоомжлуулаагүй харин анхааруулж буй вэ гэхээр би төрийн хүн биш. Би зөвхөн л гэртээ суугаад ном бичиж МУИС болон СУИС гэсэн сургуулиуд лекц унших хүнгүй болчихлоо гэхээр очиж хэдэн оюутануудад хүн төрөлхтөний мэдлэгийн оргил сэдвүүдийг зааж сургаж түүндээ баярлаж баясаж явдаг философич хүн. Аливаа нийгэм ард түмэнд мянга мянган жилийн өмнөөс философич хүн үгээ хэлж сургаж зааж анхааруулж ирсэн. Тэр хүмүүсийн хийж бүтээсэн зүйлийг би гэртээ ч гадаа ч сонингоор ч зурагтаар ч хэлэх л болно. Хэрвээ хэн нэг хүн ард түмний тархийг мунхруулж нүдний өмнө хүн гэдэг хүчин зүйлийг доромжилж мөнгөтэй болгоно гэж залилан мэхлэж мөнгө хийж баяжиж байвал тэр хүний нэрийг нэг удаа ч биш дахин давтан хэлж анхааруулах болно.
Би энд яагаад өөрийгөө төрийн хүн биш тул болгоомжлуулаагүй вэ гэхээр төрөөс би цалин аваад үүрэг хүлээгээд явж байгаа хүн биш болохоор төрийн өмнүүр орж би хэзээ ч ажиллахгүй. Би ердөө л хүн төрөлхтөний танин мэдэхүйг тээж явдаг философич хүнийхээ ёс суртахуун хүмүүжилийг барин хэлэх үгээ хэлдэг бичих гэсэн зүйлээ бичдэг хүн. Философич хүмүүс хэлж бичиж хичээж зүтгэсээр яваад өнөөдөр төр гэдэг зүйлийн онолыг бүтээсэн. Тиймээс Монгол хүн төрийн тухай ярих гэвэл философийн л сэдэв ярина гэсэн үг.
Ерөөсөө философич хүмүүс л Үндсэн хууль гэсэн ойлголт цаашлаад ардчилал, эрх чөлөө, тэгш эрх гэсэн ойлголтууд бүтээсэн болохоос өөр хэн ч энэ бүгдийг хийж бүтээсэн бишдээ. Хүн төрөлхтөний бүх мэдлэг анх философоос гаралтай. Философич хүн л анх мэдэх гэж хүссэн. Ингэхдээ үнэнийг мэдэх гэсэн. Ингэж философоос үүсэж гарсан мэдлэгүүд цааш нарийсан мэргэжил болон хувирч өнөөдөр бид тэднийг физик хими математик эсвэл нийгэм судлал сэтгэл судлал цаашлаад урлаг соёл судлал гэж л нэрлэцгээх болсон шүү дээ. Энэ бол мэдлэгийн түүх.
Тэгвэл Монгол хүн дэлхийн мэдлэгийн түүхтэй хэзээ танилцав. Өөрөөр хэлбэл Монгол хүнд мухар сүсэгээс салах боломж хэдийд олдсон бэ?
Социализмын үед л хүн төрөлхтөний бүтээсэн арван жилийн сургуулиас авахуулаад их дээд сургууль шинжлэх ухааны хүрээлэнгээс эхлээд шинжлэх ухааны академи хүртэл номын сангаас авахуулаад гэрийн номын тавиур хүртэл энэ бүгдтэй ердөө л нэг хүний амьдрах насны хугацаанд Монгол хүн танилцлаа шүү дээ.
Монгол хүн богинохон хугацаанд суралцах шаардлага гарсан явдал бидний буруу биш түүхэн үйл явц. Бидэнд хүн төрөлхтөний мэдлэг боловсролтой эрт танилцах боломж олдсонгүй. Тиймээс Монгол хүн саяхан хүртэл өөрөөр хэлбэл социализмын үед мэдлэг орж ирэх хүртэл мухар сүсгээр амьдарч ирсэн гэдгийг мартаж болохгүй. Монгол хүнийг мухар сүсэг гэдэг зэвсэгээр тогтоож олон зуун жил болсон Түвд болон Манж хүмүүсийн баримт хүртэл бий шүү дээ.
Хөгжилгүй үед мухар сүсэг хэрэгтэй. Харин хөгжсөн оронд мухар сүсэг саадтай. Өнөөдөр хөгжиж урагшлах гэж буй Монгол хүмүүст мухар сүсэг бүр гэмтэй болжээ. Ерөөсөө өнөөдөр мухар сүсэг гэмт хэргийн шинжтэй болсон тул би энэ бүгдийг анхааруулан бичиж сууна.
Би бол яах вэ? Нэг л удаа амьдраад өнгөрөх Монгол хүн. Харин энэ улс орон цааш амьдарна. Тэр цааш амьдрах ирээдүйд мэдлэг боловсрол юунаас ч илүү үнэтэй. Мэдлэг боловсролгүй явна гэдэг бусдын тоглоом болно гэсэн үг. Гэхдээ бүх хүн өндөр мэдлэг боловсролтой болох албагүй. Гагцхүү нийт олныг анхааруулж явдаг өндөр мэдлэгтэй хүмүүс бол хэрэгтэй. Тэд нийгмийг авч явдаг. Ийм хүмүүсийг сэхээтэн гэж нэрлэдэг. Мэдээж энэ сайхан ойлголт өнөөдөр бас л мухар сүсгээр дүүрчдээ.
Яагаад би энд мухар сүсэг ялах уу эсвэл мэдлэг ялах уу гэж асууна вэ? Яагаад гэвэл энэ асуулт өнөөдөр хүртэл бидний амьдарч ирсэн амьдралын түүхээс урган гарч ирсэн асуулт. Яагаад Монгол хүн өнөөдөр зурагт үзэхээс өөр ажилгүй болчихов? Яагаад хөдөлмөр гэж зүйл устав? Хийх ажилгүй тогтсон хөдөлмөргүй хүмүүс л амьдралд эргэлзэж хавь ойрынхоныгоо шаналгааж хэрүүл үүсгэж бухимдаж улстөр нэртэй солиорол өдөөж байгаа учраас л мухар сүсэгтэнгүүд яг л муу цаг ирэхээр лам нохой хоёр баярладаг гээчийн үлгэр болж буй биш үү?
Боловсрол өнөөдөр бас шийдлийн өмнө иржээ. Боловсрол мухар сүсгийн өмнө бууж өгөх үү? Монгол хүн тэгээд хүн төрөлхтөний мэдлэг боловсролоос зугатан хорогдож дөрвөн мөрт зүйр цэцэн үг хэлж амиа зогоох уу? Эсвэл хүнд хэцүү төвөгтэй мэдлэг боловсролыг барин авч өөрийнгөө бүтээж өөрийнхөө эзэн болох уу? Яагаад Монгол хүн өөрийгөө бүтээхгүй хүний бүтээл болно вэ? Яагаад Монгол хүн талын нүүдэлчин гэж өөрсдийнхөө буруу алдааг хоосон үгээр булзайруулна вэ?
Эцсийн эцэст ШУА болон МУИС гэх мэт төрийн байгууллагууд мэдлэг боловсролыг хамгаалж цааш цэцэглүүлж чадахгүй бол ийм байгуулагууд байх хэрэг байна уу? Зүгээр мэргэжлийн сургуулиуд болж нэрээ өөрчлөөд одоо үнэнийг хэлдэг газар биш шүү гээд зарлах хэрэгтэй бус уу?
Социализмын үед ёс суртахуун, ёс зүй нэрээр олон улсын практикийг авч хэрэгжүүлж байсан хэдий ч ардчилал нэрийн дор хүн төрөлхтөний үнэлдэг үнэт зүйл болох сахилга бат, дэг журам, мэндлэх хүндлэх ёс, бусдыг хүлээн зөвшөөрөх тэр ёс алдагдсан. Үүнийг одоо дахин сэргээлээ гээд социализмын үлдэгдэлийг сэргээж буй биш харин олон улсын практик ёс суртахууныг хэрэгжүүлж буй. Монгол хүн Америкт ч Европт ч эсвэл Япон Солонгос гээд Азийн орнуудад ч тэндхийн ёс суртахууны болон ёс зүйн дүрмүүдийг сайн ягштал дагадаг мөртлөө яахаараа Монгол нутагтаа гэртээ ирэхээр зэрлэг болдог билээ?
Ялангуяа Америкт суралцаад ирлээ эсвэл Германд магистер болоод ирлээ эсвэл Японд доктор болоод ирлээ гэсэн хүмүүс эх орондоо ирэхээрээ шууд л ёс зүй алдаж бүдүүлэгтэж юм сурсан шинжгүй байдагийн шалтгаан юу вэ? Тэр орнуудын ёс суртахууны дүрэмүүдийг ягштал бариад болсон бол нутагтаа яагаад үлгэрлэж сурталчилж хүний ёсны амьдрал үүсэх тэр боломжинд тус нэмэр болохгүй байна вэ? Энэ удаад би Америк, Герман болон Японд төгсөөд ирсэн гэсэн ёс суртахуунгүй залуучуудын нэрийг дурьдсангүй. Дараагийн удаа би нэр дуудаж хэлэхээс ухрахгүй. Нийт нийгмийн төлөө ганц хоёр хүний нэр гарч нүүр улайх юу ч биш.
Боловсрол гэдэг зөвхөн математикийн мэргэжил эсвэл хэлний мэргэжил биш. Боловсрол гэдэг өөрөө өөрийгөө таних. Өөрийгөө танихад хэн хэрэгтэй вэ гэвэл бас л өөрийгөө танисан хүн хэрэгтэй. Тиймээс хэн гэдэг боловсролтой хүн хэнийг боловсруулна вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Хэн гэдэг мэдлэгтэй хүн хэнд хэрхэн мэдлэг өгч байна вэ?
Энэ асуултуудад бид хариулж чадахгүй яагаад гэвэл худлаа докторын цол хөөцөлдөж худлаа профессор болж цалин хөөцөлдөж яваа энэ хүмүүс яаж мэдлэгтэй байх вэ дээ. Худлаа бас буруу номууд худлаа хүмүүс бичнэ бас худлаа орчуулна. Ийм байхад мухар сүсэгтэнгүүд чоно борооноор муу хүн түйвээнээр гэгчээр дураараа дургих юу ч биш биздээ.
Үнэнийг хэлэх тэр ШУА болон МУИС гэх мэт газарууд ямар ч чадваргүй болж хүн төрөлхтөний мэдлэгийг дамжуулах чадваргүй болсон тул нийт нийгэм үнэн гэж байхгүй гэсэн ойлголттой болжээ. Гэтэл интернэт гэж үнэн мэдлэгээс гаралтай шүү дээ бас гар утас гэж үнэн мэдлэгээс гаралтай шүү дээ. Үндсэн хууль гэж философоос гаралтай үнэн шүү дээ. Ардчилал гэж үнэн бас л философоос гаралтай. Энэ бүгдийг харьцангуй эсвэл хувийн санаа гэх үү?
Хүн төрөхөд булчин шөрмөс өгөдсөн болохоос ухаан өгөгдөхгүй гэдэгт л учир байгаа шүү дээ. Энэ өгөгдөөгүй ухааныг тэгээд хэрхэн тээж хэрхэн хэрэглэх вэ? Боловсролгүй ухааныг хэрэглэвэл юу болох вэ? Хээр талд болдог л биз тэгвэл Улаанбаатар хотод болохгүй шүү дээ. Улаанбаатар хот бол хөдөө тал эсвэл сүм хийдийн цуглуулга биш. Улаанбаатар хот бол соёл урлаг мэдлэг боловсролын төв байх ёстой.
Монгол хүн хэрхэн бүтэн өөрөөр хэлбэл бүрэн хүн болох вэ? Тийм боломж бий юу? Өөрийгөө таниагүй ертөнцийг ойлгоогүй бурханыг буруу харж үхлийг хүлээн зөвшөөрөхгүй явна гэдэг ямар их төөрөгдөл вэ?
Боловсрол гэдэг зах зээл шиг эрэлт байвал нийлүүлэлт байна гэсэн ойлголт биш шүү дээ. Боловсрол бол Үндсэн хуулиар өгөгдсөн үүрэг байх ёстой. Боловсрол бол төрийн даалгавар байх ёстой. Үүний эсрэг бүх үйлдэл гэмт хэрэгт тооцогдох ёстой.
Мэдээж өнөөдөр сэхээтэн хүмүүс байхгүй бас соён гэгээрүүлэх хүн ч байхгүй тул сэхээтэний байгууллага ч байхгүй соён гэгээрэлийн байгууллага ч алга болжээ. Бүгд л уул уурхай руу чиглэн амьдарцгаана. Гадаадаас ирсэн хөрөнгөтнүүд ч дотоодын үйлдвэрлэсэн баячууд ч уул уурхай л ярина. Монгол хүний дүр төрхийг гадныхан ч дотныхон ч эвджээ.
Өнөөдөр Монгол хүн ямар дүр төрхтэй явна вэ? Төрөхийн л хэвээрээ юу эсвэл энэ хооронд боловсорч төрсөнөөсөө дээрдсэн үү?
Монгол хүн өнөөдөр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нэгдүгээрт философийн асуудалд орсон. Ингэх цаг ч болсон. Болосврол ярих гэдэг мэдлэг болон ёс суртахуун ярина гэсэн ойлголт. Гэтэл мэдлэг танин мэдэхүйгээс гаралтай. Танин мэдэхүй философоос гаралтай. Ёс суртахуун ярина гэдэг ёс зүй ярина гэсэн ойлголт. Гэтэл ёс зүй философоос гаралтай.
Дэлхийд мухар сүсэг ялагдаж боловсрол ялж болоод байхад Монгол хүний амьдралд боловсрол ялах цаг ирэх л ёстой. Хэрвээ мухар сүсэг ялж боловсрол ялагдвал үр хүүхэд залуу үе ялагдана гэлтэй...
Доктор С.Молор-Эрдэнэ
Сэтгэгдэл0
AHAA TA-- 1-rt-.AR MONGOL GEJ BITGII YARIJ BAI.(ТӨВ МОНГОЛ ГЭЖ БАЙ).
… Та нарыг юу ч гэж ярьсан, хэлсэн би өөр үнэнийг мэднэ. Хятадууд төрийн бодлогоороо Өвөр Монголоор дамжуулан Монголыг эзэгнэх санаагаа аль эрт 1990 ээд оноос хэрэгжүүлсэн . Одоо тэр нь бүүр Хятадуудын урдаа барьдаг ганц зэвсэг нь болсон. Өөрийгөө доктор гэж цоллох дуртай Молор эрдэнэ гэгч этгээдүүдээс эхлээд , Монголыг Ар монгол гэж цоллоод байгаа нь , Бүрэн эрхт Монгол улсыг Өвөр Монголтой адил Хятадын нэг хэсэг гэж далдуур хашгираад байгаатай адил гэсэн үг. Хувь хүн өөрийгөө Монгол гэдгээ мэдэрч түүгээрээ урамшиж зоригжиж байвал харин ч бидний Монголчууд тэр хүнийг дэмжих хэрэгтэй . Харин Хятадуудын өөхөнд нуусан хор шиг , … Өвөр монгол гэдэг улс байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байгаа хуурамч худалч хорон муу хүмүүсийг зүгээр л Цагаан хэрмийнхээ цаад руу далд ор гээд хөөж орхи . … Мөнх Тэнгэр хэн нь хөх тамгат Монгол хүн, хэн нь худал дүр эсгэж байгаа гэдгийг бүгдийг нь мэднэ. Тиймээс хэн ч , хэзээ ч , хэнийг ч хуурч чадахгүй . Бөө болохын тулд сонгогдсон хүмүүсийг язгуурын Монгол хүн биш эсэхийг , Oнгодууд тодорхойлоод дараагийн шат руугаа ордог гэдгийг хал үзэж хашир суусан олон Монголчууд мэддэг. Мөнх Тэнгэрийн ард түмэн Монголчуудын нэрийг барьж өөрийгөө цоллосон ,элдэв худал үг яриа гаргасан хэн боловч Хан Тэнгэрийн хилэнг өөр дээрээ хүлээн авч зайлшгүй хатуугаар шийтгэгдэх болно. …
ene mangariig yamar hun gedgiin...
Chi uuruu mal chamd ideh ym baihad l bolno aan bas hunderch medeh baih chaavaasdaa
soliotoi medrel amitan.
үнэн бичсэн, энэ сэтгэгдэл бичсэн 3 ойлгохгүй л байгаа байх л даа зайлуул
Vнэн Монголд шарын шашин даан ч хэрэггуй ээ лам нар ердоо ч хэрэггуй
meddeg yumaa zov nairuulaad xund oilgogdohoor yum bichij bai. medehguigee nerelhelgui orhij bail daa. Oyunii yaduuraltai mudak gdgee zaaval il gargaj zarlaad dorniin medlegiin hooson huulbar orniin hulhi tatalbaruudaaig bolovsrol gej oilgodog ochuuhen fanat zangaa tatsan deer dee, zaluu xun.
Энэ хүний хэлж ярьж буй зүйлийг уншихад материализм нэвт үнэртдэг. Танин мэдэхүй бол логик. Логик бол дээд эрэмбийн математик буюу тооцоолол. Математикийн ухааны суурь (логик ч мөн адил) нь функц гэсэн ойлголт. Монголоор бол эрдэм. Энэ нь орц, гарцын шүтэлцээ. Орцын олонлогийн утгуудад гарцын цорын ганц утга харгалзаж байвал үүнийг функционал хамаарал буюу эрдэм гэж нэрлэж байна. Жишээлбэл 7 нэмэх 2 тэнцүү 9. 5 нэмэх 4 тэнцүү 9 гэх мэт. Үүнд 7 ба 2, эсвэл 5 ба 4 бол орцын олонлог. 9 бол гарцын олонлог. Орцын өөр өөр утгуудад гарцын ижил утга харгалзаж болно. Харин орцын тодорхой утганд гарцын хэд хэдэн утга харгалзаж болохгүй. 5 нэмэх 4 бол хариу нь 7, 9, 15 гэсэн хэд хэдэн хариу байж болохгүй. Гарцын ганц утга харгалзах ёстой. Тэр утга нь мэдээж 9. Өөр ямар ч утга харгалзах ёсгүй. Орц нь тодорхой бол гарц нь тодорхой байна шүү дээ. Шинжлэх ухааны мэдлэг нь эцсийн дүндээ ийм хайрцаг, ийм хялбаршуулал дотор л эргэлдэнэ. Шинжлэх ухааны мэдлэг, шинжлэх ухааны үнэн гэдэг нэг зүйл. Амьдралын ухаан, амьдралын үнэн гэдэг бас тусдаа өөр зүйл. Зарим хүмүүс шинжлэх ухааны үнэн бол амьдралын үнэн мөн гэж төөрөлддөг тал бий. Шинжлэх ухааны үнэн нь амьдралын үнэнийг ойлгох, амьдралд хөлөө олоход туслах багаж хэрэгслэл, түшиг тулгуур төдий л зүйл юм шүү дээ. Амьдралын үнэнийг дээд зэргээр хураангуйлж хялбарчилсан томъёлол гэхүү. Харин бодит амьдрал бол өөр. Жишээ нь цахилгааны инженерчлэлийг аваад үзье. Хүчдэл нь гүйдлийн хүчийг эсэргүүцлээр үржүүлсэнтэй тэнцүү гэсэн томъёо байдаг. Үүний дагуу хэлхээн дэхь эсэргүүцлийн хэмжээ болон гүйдлийн хүчийг хэмжээд хүчдлийн утгыг тооцоолон гаргана гэж саная. Уул нь эсэргүүцэл, гүйдлийн хүч бол тогтмол утгатай, тиймээс хүчдлийн утга тогтмол байх ёстой. Гэвч амьдрал дээр ийм байдаггүй. 10 удаа хэмжилт хийхэд 10 өөр хариу гарна. Хэмжилт хийх бүр гүйдлийн хүч нь ч тэр, эсэргүүцлийн хэмжээ нь ч тэр үргэлж өөр гарна. Хэлхээнд юу ч өөрчлөөгүй зөвхөн хэмжилт хийхэд л ингэж хувирч өөрчлөгдөж байна шүү дээ. Орц нь ингэж хувирч байгаа болохоор гарц нь ч бас адилхан цаг ямагт хувьсна. Энэ нь функц буюу эрдэм гэдэг шаардлагад нийцэхгүй байна. Энэ шаардлагад нийцүүлэхийн тулд статистик арга хэрэглэнэ. Жишээ нь 10 удаагийн хэмжилтээс дундажийг олно. Дараа нь хэмжилт бүрийн дундажаас хазайх хазайлтын квадратуудын нийлбэрийг олж тэндээсээ язгуур гарган статистик дундаж буюу хэлбэлзлийг тогтооно. Ухаандаа хүчдлийн утга 100 вольт ба нэмэх, хасах нь 10 вольт гэх мэт. Ойролцоогоор 90 вольтоос 110 вольтын хооронд хэлбэлзэнэ. Хэрвээ хэлбэлзэл, хазайлт нь бага, жишээ нь 1 вольт байвал хүчдэл нь 99 вольтоос 101 вольтын хооронд савлана. Хэрэв энэ нь тооцоонд нөлөөлөхгүй бол ийм хэлбэлзлийг байхгүй хэмээн тооцоод хариу 100 вольт хэмээн үзэж болно. Цөөн гишүүнтэй хэлхээнд энэ бол асуудал биш. Харин олон зуун мянга юмуу сая гишүүнтэй хэлхээнд 1 вольтын хэлбэлзлэлүүд нийлээд хэд ч болон өсөж мэднэ. Тэгвэл аюул болно. Тооцоо нь хэвийн байдаг, гэтэл хэлхээ нь хэвийн бус ажиллаад эхэлнэ. Тооцооноос хассан нэг вольт нь ийм хэрэг үүсгэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны үнэнд үргэлж итгэж, найдаж болохгүй. Амьдрал дээр юм бүхэн хувьсан өөрчлөгдөж хувирч байдаг тул тогтмол утга гэсэн ойлголт байдаггүй. Харин мэдлэг нь тогтмол утга дээр суурилах тул дундажлах маягаар юмыг хялбарчилдаг. Олон янзын утгатай биш, зөвхөн дундаж утгатай харьцан тооцоолж байна. Энэ нь зарим тохиолдолд асуудал үүсгэнэ. Амьдралын үнэнээс зөрж байгаа хэрэг. Үүнийг сайтар ухаарч ойлгохгүй бол шинжлэх ухааны үнэнийг туйлын үнэн хэмээн сэтгээд эцэстээ ноцтой асуудалд хүрч мэдэх эрсдэл бий. Шинжлэх ухааны тулгуур зарчим бол функционал хамаарал гэдгийг дээр хэлсэн. Байгаль дээрхи олон үзэгдэл, үйл явцыг энэ хамааралд оруулан тооцож гарах үр дүнг урьдчилан хэлэх боломжтой. Гэтэл функционал хамаарлаар тайлбарлах, урьдчилан харах боломжгүй ийм үзэгдэл, үйл явцууд энэ хорвоо дээр бас үй түмээрээ бий. Зөвхөн тархи, мэдрэмжээр тайлал хийдэг ийм үзэгдлүүд бас бий. Байгалийн хууль, шинжлэх ухааны мэдлэг гэдэг нь обьектив ухаан. Хатуу тогтсон, хайрцаглагдсан ухаан. Мэргэ төлөг бол субьектив мэдлэгийн жишээ. Обьектив мэдлэг нь томъёонд суурилсан мэдлэг бол субьектив мэдлэг нь дүрэмд суурилсан мэдлэг. Мэдээллийн технологи өндөр хөгжсний ачаар өнөө цагт субьектив ухааныг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Обьектив ухааны зөв бурууг томъёоны аргаар баталж нотолж болдог бол суьектив ухааныг ингэж баталж болдоггүй. Хаос маягийн эмх замбараагүй үзэгдлийг компьютер дээр хэн ч хэзээ ч загварчлаад гарах үр дүн нь ойролцоо. Дүрэм нь тодорхой, хариу нь тодорхой, гэхдээ баталгаа байхгүй. Субьектив ухааны хувьд энэ нь маш том асуудал. Мухар сүсэг бол үүнтэй төстэй зүйл. Хүмүүс ор хоосон зүйлийн хойноос явахгүй. Үүний цаана ямар нэгэн юм байгаа, тэр нь хүмүүст хэрэг болж байгаа учраас энэ бүхэн оршсоор байгаа биз. Дахин хэлэхэд, шинжлэх ухаан бол мэдлэгийн зөвхөн нэг л салаа мөчир. Тиймээс мэдлэгийн бусад салбарыг үгүйсгэж тэнэг мулгуй, мухар сүсэгт хүлэгдсэн хэмээн доромжилж болохгүй хэмээн би үзэж байна.
TA YAASAN BUSDIIGAA JOOHON TENEG GEJ BODDOG YUM UU,,NAAD SYRHII GAIHUULAAD FUNKTS MUNKTS SUBJECT ENE TERIIG CHINI EUROPOD 10 JILIIN HYYHEDED ZAADAG YUMSHDEE,,TEGEED HEDEN YUM MEDDEG BOLJ UURIIGUU GAIHUULAAD BAIGAA YUMUU DAA,,SHASHIN GEJ YU YUM TA TEGEED TER SYRHII MEDDEG FUNKTSEEREE TAILBARLAAD UGUUCH DALDIIG HARDAG DALAI HUJAAA PZDAAA MINEEE
Шинжлэх ухааны үнэнийг, шинжлэх ухааны мэдлэгийг цорын ганц үнэн, цорын ганц мэдлэг гэж яриад бусдыг нь мухар сүсэг, худлаа мэдлэг гэж яриад байгаа болохоор шинжлэх ухааны үнэн гэж юу вэ, шинжлэх ухааны мэдлэг гэж юу вэ гэдэг ийм энгийн зүйлийг тайлбарлах хэрэгтэй болж байна шүү дээ. Шашин бол замын хөдөлгөөний дүрэм маягийн зүйл. Зөвшөөрсөн тэмдэг, хориглох тэмдэг, анхааруулах тэмдэг, ямар нөхцөлд хэн нь хэндээ зам тавих вэ гэдэг ч юмуу. Энд зам гэдэг нь нийгмийн харилцааг хэлж байна. Шашин бүр өөр өөрийн замын хөдөлгөөний дүрэмтэй. Дүрэм зөрчвөл торгуультай.
bas l balairaad yvchikhlaa
Ганц ч гэсэн цэгцтэй дүгнэлт унших ямар сайхан бэ. Нийтлэлийн эхний хэсгийг уншаад л цааш унших хүсэл төрсөнгүй. Учир нь мэдлэг боловсрол болдоггүй. Боловсрол болгон ч мэдлэг болдоггүй. Зүйрлэвээс эмчээр төгсөөд насаараа худалдагч хийсэн хүний олсон боловсрол мэдлэг болохгүй. Үүний адил насаараа жолооч хийсэн хүний мэдлэг автын инженерийн боловсролтойг илтгэхгүй.
Насаараа коммэнт бичсэн барууны боловсролтой хүний мэдлэг ч хамаатай
bolj baina gehdee sanaa chine arai uoor ium. medegdej baina shuu. Hedii chinee olon iumiig tootsono tudii chineeegeer bodit baidald oirtono, ene l unend arai duhoj ochih baih. gants neg olj harsan iumaar buhniig tailbarlana gewel eronhiidoo niitseh bolowch bodit baidalaas tasrah ni olontaa. Uuuniig MUSHGIH ba GUIWUUULAH gedeg. Shinjleh uhaahn bol odoog hurtel neej olson bagaj heregsel tegeed l boloo. tsaashaa ch ene bagaj heregsel saijirch hugjih iostoi. nugoo talaas medlegiin tsugluulga gej uzeed uchir ni uoldoj ugohgui tanigdahgui baigaag dutmag medleg ch gej uzdeg, ene ni l manaid iostoi neg gazar awch baina, ene bol niigemiin hugjiliig iostoi neg chudorlono, mash hortoi.
Молор-Эрдэнийн нйтлэлээс авах юм их байдаг.Хүнийг шүүмжлэхээсээ энд авах юм юу байна гэж хайх нь зөв. Харин Зочин, 202.9.47.177 юу хэлэх гээд байгааг ойлгосонгүй. 1.ШУ-ны үнэн бол зөвхөн хөдөлгөөнгүй баримт материал туршилт судалгаан дээр тулгуурладаг бөгөөд улс төр, шашин шүтлэг,үзэл бодлоос үл хамаардаг.Энэ шалгуурыг их буюу суурь ШУ л биелүүлдэг.Өнөөдөр зөв байснаа маргааш буруу болдог, эсвэл улс төр, шашин, үзэл бодлоос хамааран өөрчлөгдөж байвал ШУ гэхэд хэцүү болдог.2.Боловсрол практикт хүрвэл мэдлэг болдог.Эс бөгөөс хоосон номчирхол болдог. 3.Монголд Мухар сүсэг ноёлж байгаа нь үнэн.Нэг ламаар харь хэл дээр ном уншуулна,ална гэж байгаа бүү мэд, аврана гэж байгаа бүү мэд, Түвдээр уншвал ид шидтэй гэнэ, монгол хэлээр уншвал ид шид нь алга болчино гэнэ.Хүний үхэл, зовлон зүдүүрээр хэт их тоглож мөнгө олох баяжих хэрэгсэл болгож байна.Харин Ажаа гэгээн бол жинхэнэ буян үйлддэг хуврага хүн юм.
Бат-Отгон гэж нэг бүдүүн хар авгай хэдэн бөө бөөлүүлээд л, тэр нь наран дээр болж байгаа бүх процесст нөлөөлөөд л өнгө нь хувирч өөрчлөгдөөд л, түүнийг нь ТВ-үүдээр сурталчилаад л хүүхэд залуусыг орчин үеийн боловсрол мэдлэг, ШУ танин мэдэхүйрүү биш иймэрхүү маягийн мухар сүсэг рүү уриалан дуудаад л байна шүүдээ. Ийм л байна шүүдээ.Уул нь энэ бүхэнд ганц Молор-Эрдэнэ биш, ШУ-ны боловсролоо байг гэхэд Баабарын хэлснээр Түмэн бодисын хичээлээ сонссон хүн бүхэн хүчин чармайлтаа гаргах хэрэгтэй бишүү.
Буран буддагийн сургааль гэдэг ганц Түвдийн шарын шашин биш гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй.
Улс орныг мөхөөхийн тулд төрийг нь хүчгүй болгох, лидергүй болгох үйл ажиллагаа явуулдаг. Түүхэн жишээг холоос эрэх шаардлага үгүй. Манж-чин гүрэн Монголчуудыг эрхшээлдээ оруулахын тулд юуны түрүүнд монголын төрийг хүчгүй болгох бодлого явуулсан байдаг. Төр ард түмний холбоог таслахын тулд “ төрийн төлөө оготно боож үхэв, хар хүний өмнөөс шар хүн гэх “ зэрэг олон зүйр үг зориуд зохион тарааж , Галдан Бошигт хаан, Богд гэгээн Занабазар , Далай лам, Банчин богд зэрэг хоёр юмуу түүнээс дээш тооны адил эрх хэмжээ албан тушаал цол хэргэмтэй хүмүүсийг олноор буй болгож , өөр хооронд нь сөргөлдүүлэх, хээл хахууль өгөх, бие даасан хошуу тамгын газар нэртэйгээр тархай бутархай байлгах зэрэг олон хувилбараар монголын төрийн хүчийг сулруулах бодлогоо явуулж , зэвсгийн хүчээр хийж чадаагүй зүйлээ буяны нэрээр бузарыг үйлдэх арга заль мэхээр гүйцээж чадсаныг бид сайн мэднэ. Мөн шарын шашныгч дэндүү сайн ашигласан. Нэг бүрээ татахад нэг гэрээс бүрэн зэвсэгтэй нэг цэрэг гардаг бол нэг дун үлээхэд нэг орхимжтой лам гардаг болгох ёстой гээд түүндээ хүчирхийлэлийн арга замаар хүрсэн. Ингэснээр “дэлхийг чичрүүлж явсан монгол эрчүүдийг байлдах чадваргүй болгосон.” Харийханы энэ зальт мэхэнд нь ард түмэн өөрсдөөч мэдэлгүйгээр татагдаад орчсон байдаг гэдгийг ахин дахин санаж явах ёстой. Үнэн бол энэ. Үнэнээс хазайвал нүгэл болдог гэдгийг манай лам хуврагууд мэдэх байхаа. Шашин шүтнэ гэдэг хувь хүний сэтгэлгээний эрх чөлөөний асуудал, би ч гэсэн бурхны шашнаа шүтдэг, гэхдээ эх орон ард түмний эрх ашгийн урдуур гишгэх юм хаач юүч байх ёсгүй.
Buddiin surgaal dan ganch shutleg bus logic, philosophy, erdem medlegiin olon salbaraar hugjij, irsniig olon sudlaach erdemted sudlaj togtoojee. Buddhist studies geed shinjleh uhaani salbar ch bna. Busdiig uguisgeh ,zuvhen uurigee magtah ni
Молор - Эрдэнэ -н санаа буруу биш!? Энэ эрхмийн дутагдал нь "нэг урсгалтай зам " гэдэг шиг, REALITY-ийг зевхен атейст байр суурьнаас буюу "Секулиар эволюц" - ийн vvднээс "100%" хариулчих гээд vзээд байдагт л байх!? Тейст vзэл - итгэл vнэмшил гэж байгаа ш дээ!?
"Religion" - (шашин) гээд л олон тvмнийг теерелдvvлдэг асуудал байнаа!? Ядахнаа Теологийн (мэдлэг) зев мэдээлэл дээр vндэслэж ярьдаг баймаар?!
Энэ хөөрхий харанхуй амьтны бичиж солиорч байгаа юмыг хараач, газар хөлдөх болохоор иймэрхүү улсын өвчин хөдөлдөг болохоор аргагүй юм даа зайлуул.
Угтаа "философ" -н vvднээс л: Тейст ба атейст vзэл л байгаа биз дээ?! Reality- ийн хариу ганц л байх учиртай?!
наад гадаад үгнүүдээ эхлээд өөрөө ойлгох хэрэгтэй шүү.
Maркс лениний хойд дүр гэж энэ байхдаа
Шу-нд хэт дулдуйдаж материализмыг хэт шүтсэнээс дэлхий ертөнц маань мөхөл сүйрлийн ирмэгт ирсэнийг энэ хүн мэдээгүйбололтой.
Зөв санааг сайн илэрхийлж нарийн судлаагүй байна. Гол учирыг нь олох хэрэгтэй. Ингэж боловсролын салбарыг сулруулж оюуны доройтолд оруулах нь хэнд ашигтай байсан бэ гэдгийг эхлээд ухаж үзэх хэрэгтэй. Ингэх нь мэдээж Монголоос бусад бүх улсад ашигтай байсан... Харин яаж ийм хэмжээнд хүргэв гэдэг нь бас өөр асуудал. Үүнээс гадна үүнд ямар хүмүүс хамрагдав гэдгийг бас ухвал бас өөр. Яг одоогийн байдлаар бол Монгол улсын маань боловсролын хэмжээ тэгтлээ уналтанд орчихсон зүйл бас биш. Харин шашин бөөгийн талаар яривал энэ шашин бөөд автаад байгаа хүмүүсийн 60аад хувь нь 30аас дээш насний буюу энэ боловсролын уналтын шуурганд өртсөн хүмүүс байгаа гэдгийг бас гаргаж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ шашинг муйхраар шүтээд байгаа хүмүүтэй өөрөө бас ойролцоо насных учраас ийм буруу дүгнэлт гаргаад байна.... Өөрөөр хэлбэл судалгаагаа дүгнэлтээ муйхраар гаргаж байнаа гэсэн үг. Бас дээр нь нэмж хэлэхэд АР МОНГОЛ гэж барайрхаа болисонд талархаж байна.
Ene zaluugiin hemjeend setgedeg boloosoi.
Нийгэм гэж нэг талаас хүн, нөгөө төлөөс ёс зүй, ёс суртахуун, мэдлэг гэсэн 3 хүчний тэнцвэрт нэгдэл мөн. Гэтэл манайд 2, 3 дахь хүчин зүйл байхгүй болж, тэнцвэр алдагдаж байна гэдэг талаас үнэн зүйлийг бичжээ. Манай төр засаг үүнд анхаарах нь зөв байх гэж бодож байна.
МОЛОР ЭРДЭНИЙН БИЧЛЭГ ӨӨР СЭТГЭЛГЭЭ, ХАНДЛАГЫН ШИНЭ ТУСГАЛ, БИЧЛЭГИЙН ШИНЭ ХЭЛБЭР ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА. ЗӨВ АСУУДЛЫГ, ЗӨВ ӨНЦГӨӨС, ЖИНХЭНЭ ЭРДЭМТЭН ХҮНИЙ ЁС ЗҮЙН ӨНДӨР ШАТНААС, ҮҮРГЭЭ УХАМСАРЛАН ТАВЬЖЭЭ.
jaahan sogtchood burdag yumnuudaa bicheed hayah yum hoorhii
Mongolchuudyn olonxi ni muxar svsegt awrsan ni xudlaa gej vv?
Шу-нд хэт дулдуйдаж материализмыг хэт шүтсэнээс дэлхий ертөнц маань мөхөл сүйрлийн ирмэгт ирсэнийг энэ хүн мэдээгүйбололтой.<--- hooe tenegee, shinjleh uhaan hugjsunuur suirliin irmegt irseniig chi iaj batlah ium be chi. Mulguu min, ter technology-iig buruu zamaar ashiglaj dain dajin hiij bui uls turchid bolon oligarhiud suirliin irmegt avaachij baigaa bolhoos, shinjleh uhaan n uuruu suirliig avchirch baigaa bish gedgiig oilgo za mulguu min.
Яааг үнэн. Харин ч шинжлэх ухааны ачаар байгаль дэлхийг илүү гүн ойлгодог болсон шүү
muxar susgiig shuumjilsen ni zov oo Moloreerdene ee,Unexeer xii xooson zuileer xumuusiig muxruulj xarmaag ni suildag omxii unertsen lam nart bi mash durgui uzen yaddag. Boxir zavaan avaxa ni xed ve gej xaraxaas iluugui baasnuud. uund munxarch baidag xumuus ix xoorxiiloltei ooriin uxaangui mulguu teneguud gej oilgodogdoo bi.
Шинжлэх ухааны хараахан тайлж чадаагүй олон хачирхалтай үзэгдлүүд бий. Жишээлбэл халуун орны ой шугуйд өнөө хэр амьдардаг эртний хүмүүсийн амьдралын талаар өгүүлсэн францчуудын хийсэн нэгэн баримтат киног би санаж байна. Тэр овгийн нэг нөхөр бие нь муудаад овгийнхоо бөө дээр очно. Бөө нь нөгөө нөхрийг дээш нь харуулан хэвтүүлж байснаа гараа шууд гэдэс рүү нь оруулан дотроос нь цэвэр усны хуванцар сав, гялгар уут гэхчилэн эд зүйлс гаргана. Гараа гэдэс рүү нь шургуулж байхад гарыг нь дагаад цус урсаж байгаа нь камерт тод харагдана. Энэ ажиллагаа хэдхэн хором үргэлжилнэ. Ажиллагаа амжилттай дууссаны дараа нөгөө эмчлүүлсэн нөхрийн гэдсийг хартал ямар ч шарх сорви, ул мөр байхгүй. Үнэхээр хүн итгэмээргүй. Дараа нь францын сурвалжлага өнөөх гайхал бөөгөөс ярилцлага авна. Бөө нь болохоор өөрийнхөө юу хийж байгааг огт мэддэггүй гэнэ. Ямар нэгэн зүйл дотор нь ороод бөөгийн гарыг удирдан ажиллагаа хийдэг юм байх. Үүнийгээ тэнгэрийн хүч гэдэгт бөө өөрөө итгэдэг гэнэ. Тэгэхлээр бидний огт мэдэхгүй, төсөөлөшгүй ямар нэгэн далдын гэмээр хүч үнэхээр байдаг бололтой. Магадгүй шинжлэх ухаан хэзээ нэгэн цагт энэ хүчтэй нүүр тулах бизээ. Ид шидийн машин бүтээх ч юм билүү?
Тайландын телевизийн World wants wandering Channel нэвтрүүлгийн сурвалжлагч монголд зочлохдоо Тэрэлж хавьцаа монгол бөө бөөлөхийг сурвалжилжээ. Тайландын сурвалжлагч залуу бөөгийн зөвшөөрсний дагуу эртний сэлмээр бөөгийн биеийг нэвт сүлбэнэ. Сэлмээ сугалаад гаргатал бөөгийн биед ямар ч шарх сорви байхгүй, дусал ч цус гараагүй байх жишээтэй. 10 минут үргэлжлэх уг нэвтрүүлгийг энэ хаягаар орж сонирхоорой: http://www.youtube.com/watch?v=UKHR9iVHxiY
Бат-Отгон гэж нэг бүдүүн хар авгай хэдэн бөө бөөлүүлээд л, тэр нь наран дээр болж байгаа бүх процесст нөлөөлөөд л өнгө нь хувирч өөрчлөгдөөд л, түүнийг нь ТВ-үүдээр сурталчилаад л хүүхэд залуусыг орчин үеийн боловсрол мэдлэг, ШУ танин мэдэхүйрүү биш иймэрхүү маягийн мухар сүсэг рүү уриалан дуудаад л байна шүүдээ. Ийм л байна шүүдээ.Уул нь энэ бүхэнд ганц Молор-Эрдэнэ биш, ШУ-ны боловсролоо байг гэхэд Баабарын хэлснээр Түмэн бодисын хичээлээ сонссон хүн бүхэн хүчин чармайлтаа гаргах хэрэгтэй бишүү.
буруу замаар будаа тээгээд тэр БЯ-н дээр нэг хэдэн юм таашаалаа хангаад ИТА, ЭША-уудын юмыг булааж аваад юу ч мэдэхгүй Авдай зэрэг багш нарт өгөөд байх юм. Соц-н үед бид нар өөрсдөө л үйлдвэрийн техологио боловсруулан доголдолоо арилгадаг байсан. Багш нарыг урьж залж байснаа БЯ-н дээр очиж шалгуулж байснаа мэдэхгүй юм. Тэгж явдаг байсансан бол хэдэн 10 үйлдвэр таг зогсох байсан. одоо эд нар колони болголоо ш дээ. Хэзээ хаана ямар галзуучуудын улс орон шу, технологио багш нарын хавсарга ажил болгочихоод сууж байсан юм. Ерөөсөө амьсгаагүй зогсоод 20 жил болж байна, хүнээр бол.
Өнхрүүшийн үлгэр: Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Төрийн ордонд суунгаа Түмний өмнөөс хошгороно Эцэст өнхрүүш миний Хэлсний хойноос гэж хошгоров Гэж хошгоров гэдгийг Байнга залган ойлгоно уу
Зев мэдлэг боловсрол л чухал харин мухар сусэг юу ч егехгуй.
Молор-Эрдэнийн нйтлэлээс авах юм их байдаг.Хүнийг шүүмжлэхээсээ энд авах юм юу байна гэж хайх нь зөв. Харин Зочин, 202.9.47.177 юу хэлэх гээд байгааг ойлгосонгүй. 1.ШУ-ны үнэн бол зөвхөн хөдөлгөөнгүй баримт материал туршилт судалгаан дээр тулгуурладаг бөгөөд улс төр, шашин шүтлэг,үзэл бодлоос үл хамаардаг.Энэ шалгуурыг их буюу суурь ШУ л биелүүлдэг.Өнөөдөр зөв байснаа маргааш буруу болдог, эсвэл улс төр, шашин, үзэл бодлоос хамааран өөрчлөгдөж байвал ШУ гэхэд хэцүү болдог.2.Боловсрол практикт хүрвэл мэдлэг болдог.Эс бөгөөс хоосон номчирхол болдог. 3.Монголд Мухар сүсэг ноёлж байгаа нь үнэн.Нэг ламаар харь хэл дээр ном уншуулна,ална гэж байгаа бүү мэд, аврана гэж байгаа бүү мэд, Түвдээр уншвал ид шидтэй гэнэ, монгол хэлээр уншвал ид шид нь алга болчино гэнэ.Хүний үхэл, зовлон зүдүүрээр хэт их тоглож мөнгө олох баяжих хэрэгсэл болгож байна.Харин Ажаа гэгээн бол жинхэнэ буян үйлддэг хуврага хүн юм.
Далай лам монгол ирээд буцахдаа ингэж хэлсэн гэдэг. "Шашин, шинжлэх ухаан 2 зөрчилдөхгүй хэрвээ зөрчилдөх юм гарвал шинжлэх ухааныг дагаарай" гэж хэлсэн гдг. Угаас монголыг өөрчлөх бүр дэлхийн өөрчлөж чадах ганц эмч нь бол шинжлэх ухаан ба инженерүүд юм.
Мухар сүсгээс болж овоон дээр мөнгө тавьж төгрөг үнэгүйдэж байна