Саяхан миний бие Санжийн Баярын сайн талыг Намбарын хүүгийн лидер чанарыг сонин.мн дээр нийтэлснээс болоод сошл медиагаар пялдага мэтээр элдвээр нилээд нүдүүллээ, гэхдээ гэмгүй, Үнэнийг мэдэх нь түмний эрх, түүнийг хүргэх нь миний үүрэг болохоор аавын хүүхдүүдийг алаг үзээд яахав энэ эцэс төгсгөлгүй муу хэлүүлээд байгаа Элбэгээ Баярцогтод ч сайтар ухаад үзвэл сайн чанар байж л таараа, сайн судалж байгаад гаргаад тавихад болохгүй юм байхгүй. Учир нь хүн дуугай гүтгүүлэх тусам дов шиг ногоорч, дуртай нүдүүлэх тусам болд шиг хатаагддаг, уураар утуулах тусам зүрх чангардаг, үгээр чичлүүлэх тусам ухаан тэлдэг, өргөөд дөхүүлэх тусам борви тэгширдэг зэрэг буруу шиг зөвөөс эмзэглэх хэрэггүй харин тэднийг эрэлхийхэд гэмгүй. Сайн талыг нь сайрхах тусам хүн урамшдаг, саарыг нь өршөөх тусам ухаардаг, өрөөлийг хайрлах тусам ерөөгддөг, өөрийгөө золих тусам ивээгддэг, бурууг үүрэх тусам тайтгардаг, буяныг цацах тусам асгардаг байгалийн хуулийг бас ухаарч амьдрах нь чухал.
Саяхан шинэ жилээр Өвлийн өвгөнд хэцүүхэн амьдралтай нэгэн хүү ил захидал бичин Өвгөн ааваа, миний ар гэр амьдрал хэцүү байнаа, аав архи уугаад, ээж хаяад явсан, өвлийн хүйтэнд өмсөх хувцас ч алга. Та надад шинэ жилийн бэлэг болгож дулаан куртак малгай бээлий гутал бэлэг болгоод явуулаач, Таныг байдаг үнэгүй бэлэг тараадаг гэдэгт би итгэдэг хэмээн бичсэн байхыг шуудангийн салбарын зөв цайлган сэтгэлт бүсгүй уншаад хүүг өрөвдөн уйлан хайлан, байгаа мөнгөө шавхан байж малгайнаас нь бусад /мөнгө нь арай хүрээгүй тул/ бүх хувцсыг нь дэлгүүрээс шинээр авч шуудангаар гэрт нь хүргүүлжээ. Хоёр хоногийн дараа хүүгээс Өвлийн өвгөнд баярласан талархсан ил захидал илгээсэн байхыг уншваас Өвлийн өвгөн ааваа, Таны илгээсэн бүх зүйлийг авч маш их баярлалаа. Харин малгайгийг нь манай шуудангийн салбарын нэг муу хүүхэн замаас нь шаачихаж, та дахиад явуулна уу гэснийг бүсгүй уншаад шинэ жилийн эхний цалин, өнгөрсөн жилийн шагналын цалин /анх удаагаа/ дансанд нь ороод ирсэн байхыг ч хэлэх үү үдийн унднаараа дэлгүүр гүйн сайхан дулаан ноосон малгай аваад хүүд илгээжээ.
Цэргийн дарга бол цэвэр цагаан юм татаж өөхтэй мах огтолж кармаандаа гараа хийсэн цэрэг зандарсан нэгэн байх гэсэн миний ойлголт НҮБ-д орсон цагаасаа эхлээд үндсээрээ өөрчлөгдөж хаа явсан газраасаа буруу шиг зөвийг бусдаас олзворлох болсон. Армийн аваргаар нэмэх зууд ноцолддог 120 кг жинтэй зузаан махлаг хурандаа байсан ч алсад арван жил өдөр шөнөгүй томилолтоор шогшин онгоцноос онгоцод вагоноос вагонд хоёр цүнхнээс эхлээд хоёр гурван тонн ачааг ч бусдын урдуур орж буулгаж ачиж шогшсоор байгаад нэг л мэдэхэд наяас доогуур нарийсч гурван жилийн цэрэг шигээ борви тэгширч эхэлсэн /зураг дээр/.
Ачаа зөөгөөд гүйхэд нэг удаа хамт ажилладаг нөхөр маань шинжээчдийн автобусанд орж суучихаад багийн даргыг хэлэхэд Би доктор профессор хүн ийм хар ажил хийдэггүй гэснээс үүдээд томилолтоос ирээд дүн гаргах гэрээ сунгах болоход захирал маань түүнд Та явж профессорынхаа ажлыг хийнэ бизээ, гэрээ сунгахгүй гээд нутаг буцааж билээ хөөрхийг. Томилолтоор явж байхад хэн нэгэн нь санамсаргүй багийн даргын компьютер дээр кофе асгаж хэн нь ингэсэн нь мэдэгдэхгүй хэрүүл уруул болж байхад гаднаас орж ирээд миний бие бурууг өөр дээрээ авснаар гал намжсан төдийгүй харин шударга гэсэн тодорхойлолтойгоор томилолтоос бууж энэ нь цаашдын карьерт бас эерэгээр нөлөөлж байх жишээний.
Томилолтоор ажиллах эзгүй ширэнгэ, эл хуль тайгад ч эрх чөлөө ар гэрээ санан шаралхахдаа зарим гадаад нөхөд маань их идэж ууж элэг бөөрөө ачаалж илүү цагаар унтаж хайран цагаа барж байхад мохошгүй Чингэсийн монгол цэргийн үр сад бол үүрээр босож уулын шил ойн цоорхойгоор олз омог хайх талын хөх чоно мэт шогшиж үдийн наранд борц шиг борлож өдрийн ажлаа боол шиг зүтгэж хамгийн хүнд хэцүү томилолт ажлыг нугалдаг нь хоногийн нойроо бүүргэн дээрээ авч хоолны жороо тохмон доороо болгоож орон гэртээ орогнох завгүй ч орчлон дэлхийг эзэгнэж явсан бидний удмын сангийнх /зураг дээр/.
Бидний өвөг дээдэс маань дэлхийг эзлэх гэж хоногт морин дээрээ хоёрзуун км давхилцаж хорин цаг цавчилдаж одоогийнхоор бол ойролцоогоор 5000 калори шатааж байсан удмын сан нь өнөөдөр ч тэр хэмжээний биеийн хөдөлмөрийг биднээс шаардаж байдгийг манай Завхан Ургамал сум нэгдлийн гүзээтэй ганц дарга, гүзээгүй мянган малчны жишигээс харж болно. Ан гөрөө хийн булчин шөрмөс нь зангирсан байдаг америкийн уугуул индианууд өнөөдөр бэлэн виски засгийн тэтгэмжид даагдахаа больтлоо зузаарсан нь удмын сангаа умартаж устаж үгүй болохын цондон.
Франц Итали зэрэг барууны орнуудад эрт дээр үеэс ч, одоо ч гэсэн дарга цэрэг эр эмгүй жавхайсан байдаг нь хэдэн мянган жилээр суурин амьдарч бэлэн загасаа хурууны үзүүрээр далайгаас барьж идэн /ази номхон далайхан ч ялгаагүй/ наранд шарж дарсаа уун жаргаж цэнгэж хөдөлгөөнгүй шахуу байдаг удамшил хөдөлмөртэй нь холбоотой учир бид тэдэнтэй барьцаад байлгүй өдөрт 5000 биш юмаа гэхэд ядаж 500 калори шатааж байх нь зүйтэй.
Шинэ жил зул сар улаан өндөгний баяраар ч өөрийнхөө хүсэл мөрөөдлийг огоорч нөхдийгөө амраан томилолтоор явах нь миний хувьд мэдлэг чадвар цалин зэрэг дэв нэмэгдэх юм үзэх нүд тайлах шилдэг тэргүүний ажилтаны алдар хүндлэл хүртэхээс илүүтэйгээр бусдын хэрэгцээ хүсэл тэмүүлэлийг урьтал болгож, аливаа хууль дүрэм журам ёс заншил үнэт зүйлсийг нь хүндэтгэж мэдэж судлаж робот мэт дагаж мөрдөн нохойн шогшоогоор урьдах ажлаа үнэнч шударгаар хийх нь чухал. Тэглээ гээд тэнгэрийн умдаг атгалаа ч хонь мэт даруу хорхой мэт хоргүй болжмор мэт өглөгч зарц мэт үйлчлэгч байх нь зөвд нийцнэ.
Хүн баруун гараар өгсөн өглөгөө бардамнаж олонд гайхуулах нь байтугай зүүн гартаа ч мэдрүүлэлгүй зүрх сэтгэлдээ ч тээхгүй явах нь зөвд нийцнэ. Их сургуулийн төгсөх курсын оюутан охин хэдийгээр онц сурдаг ч ар гэр амьдрал ахуй туйлын хэцүүгийн улмаас сургалтын төлбөрөө төлөөгүй тул дүрэм журмаа үндэслэн сургуулийн захиргаа төгсөлтөн дээр дипломыг нь өгөхгүй гэдгийг мэдсэн тэрээр ангийн багшаараа дамжуулан захирлаасаа, бүгд төгсөөд байхад ганцаараа үлдэх нь эвгүй юмаа ангийнхаа охидуудаас ч ичээд байна хэмээн аминчлан гуйж, арга ядахад надад дипломгүй хавтсыг нь ч болов өгөөч хэмээн гувшиж байж зөвхөн гаднах хоосон хавтас гардахаа зөвшөөрүүлжээ.
Төгсөлт ч болдгоороо болж бүгд л дипломаа гардаж хавтасыг нь нээн дүнгийн хуудас дипломаа бие биедээ үзүүлэн дурсгалын зургаа татуулж байлаа. Хамгийн сүүлд мань охиныг нэрсийн дараалалаар хавтсаа аван индрээс бууж ирэхэд учрыг гадарлах ангийн охидууд төлбөрийн чадваргүй байжээж дандаа л онц авч хор шар хөдөлгөж байдаг мань хүнийг нэг чадъя гэсэн байдалтай алив дипломыг чинь үзье хэмээн хажуу бүрээс нь шаагилдахад айж ичсэн аргаа барсан бяцхан охин яахаа ч мэдэхгүй дэмий л Бурхан гэж байдаг бол яг энэ мөчид надад туслаач хэмээн хоромхон зуур дотроо залбиран, гаднах хоосон хавтасыг нээтэл дотор нь сургалтын төлбөр бүрэн төлөгдсөн тооцооны хуудас, бүх дүн нь онц гэсэн улаан диплом ярайж байв. Баярлаад баярлаад баршгүй улаан дипломтой ухаалаг охиныг компаниуд ч уралдаад л ажил төрөлд авч, өндөр цалинтай тансаг амьдралын он жилүүд өнгөрлөө ч хэн гэдэг сайн санаат хэзээ яагаад тэр сургалтын төлбөрөөр тусалсныг хичнээн жил дэлхийгээс ч хайгаад олсонгүй харин хариуд нь насаараа банкинд хуримтлуулсан мөнгөөрөө сургалтын сан байгуулж ядуу амьдралтай ч онц сурлагатай хэдэн зуун оюутанг жил бүр тэтгэлэгт хамруулж өөр шигээ олон хүний амьдралын замыг нь гэрэлтүүлжээ.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
Сэтгэгдэл0
Авилгачдыг зусардаж байж хоолоо олж иддэг хүн юм аа даа янз нь.
Yu geh gd bgaag ni oilgohgui l bnaadaa!
Өөрийг чинь ажил мэргэжилдээ мундаг тухай бол мэднэ гэхдээ эх орон ард түмнийхээ эрх ашгаас урвасан С.Баяр, С.Баярцогт гэх мэтийн нөхдийн сайн чанар гэж юугаа дэмийрээд пялдага зан гаргаад байгаа юм бэ.Урвасан л бол урвагчийн сайн чанар гэж юу байдаг юм сайн чанараа муу чанар нь дийлсэн бузар амьтдыг яаж ч магтаад цагаатгаж болдоггүйг цэргийн хүн байж одоо болтол ойлгоогүй чинь чамайг пялдага зангаараа энэ нэр хүндийн өндөрлөгт хүрснийг харуулж байна. Арчаагүй пялдага зангаа тат
Bayartsogt nart sain tal ugui gej uu. Olon zuun zaluusiig ajiltai, orlogotoi, amidralaa avaad yavj bga ni ednii tus dem bisihuu. OT -g zogsoosnoor ene olon zaluus ar ger yax boloo. Bugd oron bairni zeeltei. Amaaraa shoroo umxex bx daa.
bichsen zuil chinu uramtai baina. iim l oodrog setgelgee eh orond minu dutagdaj baina . davshaad bai !!!!!!!! ireeduig gereltuul !!!amjilt!!!!!!!!!!
ГАЙГҮЙ ХҮН ЮМ УУ ГЭСЭН БАС НЭГ ПЯЛДАГА БАЙЖЭЭ ХӨӨРХИЙ
ЭНЭ ХҮН ҮНЭН Л ЮМ БИЧСЭН БАЙНА Ш ДЭЭ ХҮН БҮРТ САЙН МУУ,САЙХАН МУУХАЙ ЗҮЙЛ БАЙГАА МОНГОЧУУД БИД НЭГНИЙГЭЭ ДАН ХАРЛУУЛЖ ДОРОМЛЖЛОХ ӨВЧИН ТУССАН БАЙГАА ШҮҮ. ЧАМД Ч ГЭСЭН ЯЛДАГА ЗАН БАЙГАА БАС ШУДАРГА ЗАН БАЙГАА ЭВ НЭГДЭЛГҮЙ НЭГ РҮҮГЭЭ ХЭТ ДАЙРЧ ЭВ НЭГДЭЛГҮЙ БАЙДАЛ ЦААШДАА БУСДЫН ХООЛ Л БОЛНО
ХОНОГИЙН НОЙРОО БҮҮРГЭН ДЭЭРЭЭ АВЧ,ХООЛНЫ ЖОРОО ТОХМОН ДОРОО БОЛГООЖ ГЭЖ САЙХАН ЯРУУ НАЙРГИЙН ҮГ БАЙНА.
Шар хаданд емчлуулее . Наад толгой чинь буруу чмь/г зев -зев юм болгон буруугаар тусдаг болжее.
odoogiin zaluus het ih tuilshirch bodit bdliig uguisgej eruul bus setgelgeend het avtah boljee. buh yum hoyor taltai, sain muu gesen. ter urvagch geed bgaa humuust ch sain tal bii, baatar leader shidten hen ch bai muu taltai bdag. tiimees alivaa zuilees esvel hunees sainiig ni buyu eyeregiig olj harj chadval amidral iluu amar bdgiig ene hun oilgomjtoigoor bichsen bna. pyaldagadah yamar ch hereg ene hund bhgui bh gej bodoj bna
sonin.mn сайт наад солио өвчтэй юмаа өөр дээрээ өдөр болгон сараачуулдаг ажлаа зогсоо.галзуугийн өдрийн тэмдэглэл уншмааргүй байна.арай өөр уншууртай юм гаргаачээ.наад галзуу чинь н.энхбаярыг долоож алс санаа нь гишүүн болчих гээд яваа галзуу шүү дээ.одоо байгаа галзуу нараа яая гэж байхад танай сайт галзуу өвчтэй хүмүүсийг дэмжээд байгаа чинь үнэхээр таалагдахгүй байна л даа.наад галзуу чинь нобелийн шагнал авсан гнэ дэмий балай юм ярина.хавар болж байна одоо өвчин нь зун болтол хурц хэлбэртээ шилжих болно.армид ч олигтой амьтан байгаагүй.химийн шинжээч гээд гадагш нь явуулчихсан чинь нобель ярьдаг солио тусаад ирсэн.танай сайт мөн галзуу тусаагүй бол наад өвчтэй хүнээ байх газар нь хүргэж өгөө.
muu uil hiichiheed nadad sain chanar bga gej tsairuulj bolohgui ter tusmaa eh ornoo zarj urwasan hulgaich nart ene humuus yaltanguud
Улам их амжилт хүсье,
Таны буруу юу байхав сайн байна жинхэн эр хүн хүн ямарч үед өөр шиг чинь байвал цөөхөн монголчууд бид сайн сайхан байна даа Харин би бие ойлгохгүй үзэн ядаад хэмлээд байвал юу болох бол
Таны буруу юу байхав сайн байна жинхэн эр хүн хүн ямарч үед өөр шиг чинь байвал цөөхөн монголчууд бид сайн сайхан байна даа Харин би бие ойлгохгүй үзэн ядаад хэмлээд байвал юу болох бол
Ер нь Энхбаяр Баяр Энхсайхан нар бол сайн хүмүүс шүү. Хүмүүс л хараар буддаг Энэ хүн шударга хүн бололтой Үнэн үнэнээрээ байх нь хэрэгтэй
бүх хүнд сайн чанар бии тэр хүмүүст байгаа гэхдээ муу нь двамгайлсаныг өмгөөлөх захиалга авсан чинь муухай бна эх орон ард түмнээ хуурсан хулгайчийг өмөөрөх эрх чамд байхгүй
Amidrah argaa sain olcon harh ymaadaa Amidrah argaa uneheer olson harh ym vaina
чиний амьдрах арга чин, одоо явахаа больж байгаа шүү,тэтгэвэрт суугаад зусардсан үг бүр чин гай ичгүүр болноо
Хүмүүс бие биеийнхээ алдааг уучилж сайн талыг нь харах нь зөв. Гэхдээ бүхэл бүтэн ард түмнийг өр ширэнд оруулж, амьдрал ахуйг нь муутгаж, улс үндсийг сөнөөхөд хүргээд байгаатай ухаан сэхээтэй болгон эвлэрэх учиргүй билээ.
Erdenetsogt guai tanii zuv shu . Uneniig helehed Mongolchuudiin 80 huvi ni orkuud bolchood bn
хэт туйлшрал завхарлыг дагуулдаг гэдгийг ухаант хүн бүхэн санаж явах хэрэгтэй. Ер нь Баяр, Энхбаяр, Баярцогт нар энэ цагийн эгэлгүй агуу хүмүүс тэр хүмүүсийн сайн талыг л түших хэрэгтэй шүү.
Hooe gojigo chinii nasan der bolhiin bish uu ingetlee buu shalchiganaad bai BI 80 oniih
Enhbayrl eriinv hugarhai daa.busadni bol gulugnvvd.
Баярцогтод санй тал бий. 20 хувьсагчтай тэгштгэл бодож чаддаг гэх мэт.
Өнөө цагт хүн муулж байвал нүд нь гялалзаад ходоод нь дүүрээд явчихдаг хүмүүс олширсон тэрийг нь дэмжвэл кайф авж хөл нь хөнгөрдөг нь нууц биш болсон өөрийн бодолтой эерэг сэтгэгдэлтэй байвал пялдаг бөгс долоогч гэж ирээд л өөрсдийн үзэл бодлыг тулгах гэж ирээд явж өгнө дөө энэ цагийн үзэл бодлын хар шуурганд өөрийнхөөрөө яваа төр улсдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүмүүн танд талархаж байна сайн үйлс дэлгэрэх. Болтугай
Энэ хуний 6 дахь мэдрэмж сайн ажилладаг юм бн.баяр хургэе.76 тэнэг дотор ийм хун бхыг би л лав хараагуй.
Saixan zuil bichijee.dunduurna bichsen yumand emzeglex xeregguidee.gol utga sanaana goe bna.
Зөвийг дэмжиж дэлгэрүүлэх нь бид бүхний ёс суртахуун .Буруутанг гэсгээх нь төрийн төмөр нударга шийдэх буйзээ!!! Хурандаа шиг бодож.ажилладаг болоосой гэж ерөөе!
Энэ хэцуу давчуу цовуун цагийн нийгэмд хаяа ч болов ийм сайхан эерэг энергитэй юм унших ямар сайхан бм бэ. Танд амжилт аз жаргал хусье. Замын нохдыг алгасаад явчихдаг ёсыг та хунээр хэлуулэлтгуй мэдэх блгуй дэ.
Еронхий нийтлэл их сайхан болж. Гэхдээ харийнханы гар хол болж улс орноо суйруулсэн хариуцлага тооцуулах гээд чадахгуй байгаа хумууст сайн тал байна гэж бичих нь зохимжгуй. Сайн талгуй хун гэж тэртэй тэргуй байхгуй. Энэ шуумжилж байгаа хумууст ч гэсэн сайн тал байгаа. Харин тэр хумуусийн хувьд сайн талыннх нь тухай биш харриуцлага хулээлгэх тухай нь ярих цаг нь болчихоод ярьж ч чадахгуй, харицлага тооцуулж ч чадахгуй бн. Ийм уед нь сайн талыг нь ярина гэдэг нь омоорч байгаа уйлдэл юм. Ийм учраас таныг пялдаганаж бн гээд байгааг угуйсгэх арга бас байхгуй бн.
Зөв л дөө!
Baharhazs baina! Uzel bodloo cholootei ilerhiildeg bolson shuudee! Buruu zoviig olon tumen oilgono! Bugdiinh ni tarhi olgoi bolchihoogui l bol oilgoh hun bailgui jahav!!!
Баярлалаа.
Хүн болгонд сайн муу зан байгаа. Зарим нь хун шиг цагаан ямарч алдаагүй, өөгүй өндөг шиг, зарим нь авах юм байхгүй хэрээ шиг тас хар бна гэж юу байхав дээ.
Энэ пялдага гэж бичээд байгаа хүмүүст : Яг үнэндээ Та ч гэсэн Н.Энхбаяр, С.Баяр, Баярцогтын оронд байх байсан. Азаар ТА энэ албан тушаалд томилогдоогүй учраас ИДЭЖ, УУЖ чадаагүй. Тиймээс энэ нийтлэл бичсэн хүнийг өнөөдөр буруутгаж байна. Танд иймхэн атаа, хорсол , шунал байгаа учраас тэдний оронд байсан бол бас л ийм ГАЙ тарих байсан. Яагаад гэвэл та гэнэт гудамжнаас , шинэ утас эсвэл Их мөнгө олбол өөртөө л авна. Авлига чинь үүнтэй яг ижил.
Их л гоё, уран цэцэн үгтэй хүн юмаа. Та ажлынхаа хажуугаар гоё гоё зохиол бичээрэй. Энэ чинь таны бас нэг сайн тал. Таньд сайн сайхныг хүсье
"ОРОС ХҮНИЙГ САЙН МААЖВАЛ МОНГОЛ ЦУХУЙНА." гэдэг шиг тас хар цав цагаан гэж байгүйл дээ.