Энэ зургийг миний нэг шавь Монголоос над руу явуулсан юм. Шинээр зохиогдсон 11 р ангийн "Монгол хэл"-ний сурах бичиг дээр миний нэг бичвэрийн хэсгийг оруулсан байгааг шавь минь бахархалтайгаар мэдэгдлээ. Харин надад баярлах юу ч байсангүй. Сурах бичгийг ямар ч шалгуургүйгээр энд тэнд байгаа эрээвэр хураавар бичвэрүүдээс түүж зохиодог юм бол, эрдэмтэд гэж байгаад ямар хэрэг байгаа юм бол? ШУБСЯ ны хувьд сүрах бичиг зохиох, түүнийг хэвлүүлэх эрхийн тѳлѳѳ маш их ѳрсѳлдѳѳн бий болж энэ нь аажим аажимдаа бизнес болж, эрх мэдэлтнүүдийн авилгалын сүлжээг үүсгэдэг тухай баттай бус мэдээлэл сонсож байсан. Гэхдээ ийм байдалд хүрсэн гэж тѳсѳѳлѳѳ ч үгүй явлаа. Ямар ч тѳсѳл тѳсѳѳлѳлгүйгээр энэ салбарыг удирдах гэж "томилогдоод", юу ч хийж чадалгүй "огцроод", дараагийнх нь хүрч ирээд ѳмнѳхѳѳ үгүйсгэн "дураараа дургин дунд чѳмгѳѳрѳѳ жиргэдэг" улстѳрийн хий үзэгдэл болох "Сайд" нэртэй тэнэгүүдээс шалтгаалж, Монголын боловсролын салбар одоо "элгээрээ хэвтэх" дээрээ тулж байна.
Тасралтгүй үргэлжлэх алсын хараатай бодлогын үр дүн нь хамгийн багадаа 12 жилийн дараа мэдрэгдэж эхэлдэг Боловсролын салбараараа ингэж тоглож, тоглуулж болохгүй ээ, хүмүүс ээ. Тѳгсѳгчид нь иргэншиж чаддаггүй, багш нар нь энэ системдээ хоцрогдон хүүхдүүддээ гологдож байгаа, хүүхдүүд нь хүүхдүүдээ материаллаг хэрэглээгээрээ дарамталдаг, дотоод ардчилал үгүй сургуулийн удирдлагуудтай, сургалтын арга зүй мэдээллийн суурь тогтолцоо нь хуучирсан энэ байдлаараа бид хичнээн жил явах вэ?
Хэрэв энэ системийг хурдан ѳѳрчлѳхгүй бол бид хүүхдүүдийнхээ ирээдүйг бас Монголынхоо ирээдүйг хорлож буй гэмт үйлдэл мѳн. Хэзээ ч улстѳржиж болохгүй, сайн судалгааны, мэргэжлийн баг удирдаж явах учиртай энэ салбарыг зоригтойгоор ѳѳрчлѳх цаг нь боллоо. Алийн болгон улстѳрч нэртэй мунхагуудын "мѳнгѳ хийх", "хѳрѳнгѳ завших" боломжийг хангахын тѳлѳѳ ѳѳрсдийн ирээдүйгээ золиослох билээ.
ТЭГЭЭД ЮУ ХИЙХ ЮМ БЭ? гэж үү
1. Суурь боловсролыг хүүхдийг зѳвхѳн сургах биш, Монголын шинэ нийгэмд амьдарч чадах "Бие хүнийг тѳлѳвшүүлэх" зорилгод хѳтлѳгдѳн ѳѳрчлѳх хэрэгтэй байна
2. Багш нарын мэргэжил ур чадварыг дахин сайжруулан шалгуурыг нь ѳндѳрсгѳн, тэдний нийгмийн асуудлыг хэнээс ч хараат бус байхаар шийдэж, Тѳр хамгаалалтдаа авах хэрэгтэй болно
3. Монголын боловсролын салбарын хѳгжлийн чиглэл, хандлагыг 25 жилээр тѳлѳвлѳж, үндсэн суурийг огт ѳѳрчлѳхгүйгээр шаардлагатай үед нэмэлт оруулах боломжоор хуульчлан батлах
4. Үүний тулд судлаач эрдэмтдийн баг ажиллуулж, энэ салбарт тэдний оролцоог үнэлэн энэ санаачлага нь байнгын үргэлжилж байхаар тогтолцоог баталгаажуулах
5. Энэ салбарын удирдлагыг мэргэжлийн, туршлагатай, шинэчлэгч багаар бүрдүүлэн бодлогын тасралтгүй үргэлжлэх боломжийг хангах
Монголын боловсролын салбарт хамааралгүй иргэн гэж байхгүй. Таны хүүхэд зѳв сайн хүн болж тѳлѳвших нь зѳвхѳн танаас бус сургуулийн орчноос ч хамаарна. Та сургуультай хамтран ажиллах, тэдэнд хяналт тавих нь ѳѳрийнхѳѳ хүүхдийн ирээдүйд санаа тавьж байгаа үүрэг тань байх болно. Та эргэн тойрноо сайн хар даа. Ил задгай бие засч, хог хаягдлаа хаа сайгүй цацаж, элдэв хараалын үгс урсгаж, халамцуухан таныг айлгаж ичээж байгаа үйлдэл бүхэн ѳнѳѳгийн Монголын боловсролын салбарын бүтээгдэхүүн. Тэгэхээр танд хамаагүй байж яахин болох билээ.
Миний мэдэж байгаагаар "Сант", "Шинэ Монгол" зэрэг хувийн сургуулиуд дэлхийн жишиг рүү чиглэж яваа. Харин манай салбарын Яам нь тэр чигээрээ хоцрогдоод байна даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Үнэхээр чадваргүй "60 тэрбум"-ын сүлжээний тавиул амьтнаар сайд хийлгэсэн нь гутамшиг болсон. Монгол Улсын хөгжил дэвшилд "60 тэрбум"-ынхны учруулсан хохиролыг тооцож баршгүй. Тиймээс ямарч албан тушаал "60 тэрбум"-ын дайснуудыг огт ойртуулж болохгүй. Шаардлагатай бол давхар дээлгүй сайд байсан ч хамаагүй. "60 тэрбум"-ынхныг яаралтай нугаслахгүй бол зэрэнцэн оршиж байж таарахгүй. Тэднийг бууж өгөхийг тулган шаардаж үгүй гэвэл зорилго нь аргаа зөвтгөдөг зарчмаар ажиллах хэрэгтэй.
Шаамий Гантөмөр, Мууны Насанжаргал хоёр боловсролын салбарыг ёстой нэг самрах шиг болсон шүү дээ. Түүний зэс нь одоо дөнгөж цухуйж байна. Цаана нь ч маш их будилаан байгаа. Хүүхдийн сурах бичигт ээж аавыгаа алсан тухай үлгэр хавчуулах зэргээр хорлон сүйтгэх ажиллагаа маш их явагдсан шүү. Одоо үүний хариуцлагыг нэхэхгүй зүгээр л явуулчихаж байгаа нь цаашид ч ийм гадныхны үзэл суртал, шагны гаж урсгалын нөлөө монголын ирээдүйг бузарласаар байх нь гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.
Харин Гантөмөр сайдын үед боловсролын шинэчлэл явагдаж эхэлсэн дээ. 2016 оны сонгуулийн дараа буцаад хуучиндаа орсон нь үнэхээр харамсалтай
УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг эдлэсний төлөө Цогзолмаа сайдад хариуцлага хүлээлгэж байгаа нь мөн чанартаа Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэнд халдаж байгаа маш ноцтой асуудал юм!!!

1933 онд Германы нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гуравыг буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарсан. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум"-ыг үзэн ядах үзэл (еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй адил), коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
Харин сайн юм биш үү цус сорогч хачиг хувалзнаасаа салаад

1933 онд Германы нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гуравыг буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарсан. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум", “Ми овогт”-ыг үзэн ядах үзэл (еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй адил), коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
Hazara e guys target because Look like as Mongolian people targeted by Pudhrund Afghans And weak minority as the Mongol the HAZARA singer Abbas Nishat performing at Lok Virsa.—Photo by writer HAZARA singer Abbas Nishat performing at Lok Virsa.—Photo by writer SPRING scatters dandelions across Islamabad, tiny yellow suns blooming over grassy greens. On a Sunday after a spell of rain, the air warm and scented with blossoms, Shakarparian is an anthill of human activity. Music greets visitors at Lok Virsa where at the entrance, under a covered area, people take turns to compete in open mic sessions with a band of folk musicians. A man finishes an off-key rendition of Teray bina youn gharian beeteen. As his voice cracks at a high note, it is easy to imagine Masood Rana turning in his grave. A woman takes over with a boisterous rendition of Sun way balori aakh walia, that makes people sway in their seats. A young boy who knows no song has a poem from school days.,

юуных нь боловсролын шинэчлэл вэ? Гантөмөр японоос бигүүр шахаад л...Их дээд сургуулиудад хөтөлбөр гэж юм хийсэн нь одооч учраа олохгүй үймэлдсээр,байгаа.

Дэлхийн жишиг гэж цөм хэсгээ мартаад,цөөн хүүхдийг шахаж,олимпиадад орж нэр хүнд олохыг хэлэхнээдээ.Багш нарыгл энэ үзүүлэлтээр дүгнэдэг,өнөөгийн хүүхдүүд өргөмжлөл,медиалын төлөөх сонирхолтой,бүүр цэцэрлэгээсээ тийм хүмүүжил суулгадаг болжээ.
Олимпиад төрийн ажил биш төрийн бус сайн дурыханы хийдэг ажил шүү. Төр зөвхөн бүх нийтийн боловсролоо авч явдаг. Олимпиадаар бол ангийн 30 хүүхдийг хаяж, шилдэг 1-2- хон хүүхэдтэй ажилладаг багшийг тэргүүний багш гэж өргөмжилдөг буруу жишигтэй. Боловсрлын салбар дахь аливаа уралдааныг зогсоох нь зөв.
Дэлхийн жишиг гэж цөм хэсгээ мартаад,цөөн хүүхдийг шахаж,олимпиадад орж нэр хүнд олохыг хэлэхнээдээ.Багш нарыгл энэ үзүүлэлтээр дүгнэдэг,өнөөгийн хүүхдүүд өргөмжлөл,медиалын төлөөх сонирхолтой,бүүр цэцэрлэгээсээ тийм хүмүүжил суулгадаг болжээ.
Багш нар өргөмжлөл батламж гэсэн цаасаар ажлаа дүгнүүдэг тул түүний хойноос улааран тэмцдэг боллоо.
Дэлхийн жишиг гэж цөм хэсгээ мартаад,цөөн хүүхдийг шахаж,олимпиадад орж нэр хүнд олохыг хэлэхнээдээ.Багш нарыгл энэ үзүүлэлтээр дүгнэдэг,өнөөгийн хүүхдүүд өргөмжлөл,медиалын төлөөх сонирхолтой,бүүр цэцэрлэгээсээ тийм хүмүүжил суулгадаг болжээ.
Дэлхийн жишиг гэж цөм хэсгээ мартаад,цөөн хүүхдийг шахаж,олимпиадад орж нэр хүнд олохыг хэлэхнээдээ.Багш нарыгл энэ үзүүлэлтээр дүгнэдэг,өнөөгийн хүүхдүүд өргөмжлөл,медиалын төлөөх сонирхолтой,бүүр цэцэрлэгээсээ тийм хүмүүжил суулгадаг болжээ.
Дэлхийн жишиг гэж цөм хэсгээ мартаад,цөөн хүүхдийг шахаж,олимпиадад орж нэр хүнд олохыг хэлэхнээдээ.Багш нарыгл энэ үзүүлэлтээр дүгнэдэг,өнөөгийн хүүхдүүд өргөмжлөл,медиалын төлөөх сонирхолтой,бүүр цэцэрлэгээсээ тийм хүмүүжил суулгадаг болжээ.
ЦО-сайд---төрөл садангууд--Ховдыхноор дүүргэсэн одоо тэд яанаа....
Bold.Batzandan 2 ch gishuuniihe buren erhiig heregjuulsen shde