sonin.mn
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр нь 06 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед оргосон хэрэг гарсан билээ.
Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй бөгөөд С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэл авч байсан этгээд аж.
 
Б.Эрдэнэбаяр