sonin.mn
АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татан, байршлыг нь тогтоолгохоор Интерполд хандаад буй билээ.
 
 АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү энэ тухай: "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг  Ерөнхийлөгчийн тухай хууль тэргүүтэй хэд хэдэн хуулийг зөрчиж Худалдаа Хөгжлийн Банк, "Монголын Зэс" компанид давуу байдал олгосон мөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан зэрэг үндэслэлээр буруутган,  Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.
 
 
 Гэвч  Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарч, дахин орж ирээгүй. Ийм учраас 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандсан" хэмээв.
 
С.Сарнай