sonin.mn
"Хүний халуун амь" ТББ-гаас сүүлийн жилүүдэд бусдын буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алдсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгохыг шаардан мэдээлэл хийлээ.
 
 

 

МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ҮНЭГҮЙДЭХ ЁСГҮЙ

"ХҮНИЙ ХАЛУУН АМЬ" ТББ 

Сүүлийн 3 жилийн хугацаанд эрх баригчдын буруутай бодлого шийдвэр, хариуцлагагүй эрх мэдэлтэнүүдийн алдаатай үйл ажиллагаанаас болж, өмнөх жилүүдтэй харьцуулахад маш олон монгол хүний амь цаг бусаар үрэгдлээ.

 
Энэ асуудал Байгаль орчин, барилга, зам тээвэр эрүүл мэнд гээд маш бүхий л салбарт буруутай үйл ажиллагаанаас болж Монгол Улсын иргэд амь насаараа хохирсон ч хэн ч хариуцлага хүлээж тэдний ар гэрт ямар ч нөхөн олговор олгосонгүй.
 
Хүнээ алдсан хүмүүсийн ар гэр хэрхэн хохирч амьдрал доройтох сэтгэл санааны хямралд орох, үр хүүхэд өнчирөх орон гэргүй болох нь эрх баригчдад хамаагүй бололтой. Төрийн ордонд УИХ-ын гишүүн байсанхүний амь эрсдэхэд, төрийн байгууллагын ажилтан ажлын байран дээрээ амиа алдахад, түлшнээс болж гэр бүлээрээ угаартаж амиа алдахад, барилгын салбарт амиа алдахад, эр цэрэгт яваад амиа алдахад тэдний араас ямар ч төрийн хариуцсан албан тушаалтан эмгэнэл илэрхийлж, хариуцлага хүлээсэнгүй. Нөхөн олговор ч олгосонгүй. МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ҮНЭ ЦЭНЭТЭЙ байх ёстой учраас хүний халуун амь ТББ -аас энэ асуудал дээр үзэл бодлоо илэрхийлэн тэмцэж байна.